Монголын 3х3 сагсан бөмбөгийн 23 хүртэлх насны эрэгтэй шигшээ баг дэлхийн чансааг тэргүүлж эхэллээ.
Олон Улсын сагсан бөмбөгийн холбооноос 2022 оны нэгдүгээр сарын 3-нд гаргасан шинэчилсэн чансаагаар манай шигшээ баг 1,212,317 оноогоор тэргүүлжээ.
Харин араас нь ОХУ 1,147,600 оноо, Литви 1,070,712 оноогоор удаалсан байна.
Мөн 23 хүртэлх насны эмэгтэй шигшээ баг чансаагаар Нидерланд улсын араас хоёрдугаарт бичигдсэн байна.
3х3 сагсан бөмбөгийн 23 хүртэлх насны ДАШТ-ийг Монгол Улсад зохиох болсон талаар 2021 оны наймдугаар сард FIBA-гаас мэдээлсэн билээ.