fbpx 100 их наядаар хэрэгжих шинэ сэргэлтийн бодлогын зургаан амлалт
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
11 минут 58 секунд

100 их наядаар хэрэгжих шинэ сэргэлтийн бодлогын зургаан амлалт

Цар тахлын сорилт монголчуудад “Хэн бэ” гэдгийг таниулж өгөв. Эдийн засаг нь зөвхөн уул уурхайгаас, улсын төсөв нь нүүрснээс, шатахуун, эрчим хүч нь нэг улсаас, импорт нь ганц боомтоос хамааралтай бодит үнэнийг мэдрүүллээ. Энэ нөхцөл байдал Монгол Улс өөрсдөө үйлдвэрлэгч, манлайлагч байхыг аргагүй шаардаж байна. Тэгвэл энэ бүх бэрхшээлийг цогцоор шийдвэрлэнэ гэдгээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ итгэл төгс зарлаж, Шинэ сэргэлтийн бодлогыг оны босгон дээр парламентаар батлуулж амжлаа. Тэрбээр МАН-ын 30 дугаар их хурлаар намын даргаар сонгогдохдоо “Эдийн засгийн тусгаар тогтнолын төлөөх “Зууныг эхлүүлэх зургаан сэргэлт” сэдвээр үндсэн илтгэлээ тавьсан юм.

Засгийн газар, УИХ-ын босго давж, хэрэгжих л үлдээд байгаа 100-120 их наядаар хэрэгжих шинэ сэргэлтийн бодлогын зургаан амлалтыг тоймлон хүргэе.

Шинэ сэргэлтийн бодлогыг амжилттай хэрэгжүүлснээр боомтын хүчин чадал гурван дахин нэмэгдэж, экспортлох бүтээгдэхүүний хэмжээ хоёр дахин өснө. Эрчим хүчний чадал 2.5 дахин нэмэгдэж, хөгжлийн мега төслүүд бодитой хэрэгжих суурь нөхцөл бүрдэнэ гэж тооцоолж буй юм.

Эдгээр төслүүдийн үр дүнд 2025 он гэхэд 285 мянган ажлын байр шинээр нэмэгдэж, Улаанбаатарыг зорьсон их нүүдэл багасч, хөдөө орон нутагт өндөр цалинтай ажлын байр олноор бий болж, хот хөдөөгийн тэнцвэрт хөгжил хангагдах аж.

Мөн ДНБ буюу эдийн засгийн хэмжээ хоёр дахин томорно гэж үзжээ. Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд нийт 100-120 орчим их наяд төгрөг шаардлагатай. Тиймээс үндсэн зарчим нь иргэн, аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагчдын идэвхтэй оролцоонд тулгуурласан эдийн засгийн шинэ бүтэц бий болгохыг зорьж буй юм.

1.Боомтын сэргэлт

Монгол Улс далайд гарцгүй орны хувьд боомтуудыг авто зам, төмөр зам, хурдны замаар цаг алдалгүй холбож, агаарын тээврийн салбарыг цоо шинэ шатанд гаргах зайлшгүй шаардлагатай. Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг энэ онд бүрэн ашиглалтад оруулж, Ханги, Бичигт, Шивээхүрэн, Арцсуурь боомтуудыг төмөр замаар холбох ажлыг цаг алдалгүй эхлүүлнэ. Ингэснээр 5600 орчим км урттай үндэсний төмөр замын сүлжээ бий болж, цаашид “Транзит Монгол Улс” болох суурь нөхцөл бүрдэх юм. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Ханги, Цагаандэл, Бургастай, Цагааннуур, Тэс, Арцсуурь, Ханх, Бага Илэнхи, Зэлтэр, Ульхан, Хавирга, Сүмбэр, Баянхошуу, Бичигт зэрэг боомтуудыг авто замаар холбож, бүс нутгийн эдийн засгийн өрсөлдөх чадварыг эрс сайжруулах томоохон зорилтыг дэвшүүлж байна. Хилийн боомтуудыг хурдны замаар холбох ажлыг Алтанбулаг-Замын-Үүд боомтуудыг холбосон 987 километр хурдны замыг барихаас эхэлнэ. Боомтуудын өрсөлдөх чадвар, нэвтрэх урсгалыг эрс сайжруулж, боомт түшиглэсэн эдийн засгийн чөлөөт бүс болон шинэ хотуудыг байгуулна. Шинэ нисэх онгоцны буудлыг Ази, Европыг холбосон агаарын тээврийн дамжин өнгөрүүлэх төв болгон өргөжүүлж, агаарын тээврийн чөлөөт өрсөлдөөнийг идэвхжүүлж, дэлхийн хэмжээний иргэний болон ачаа тээврийн компаниудтай нээлттэй, харилцан ашигтай түншлэн ажиллана.

2.Эрчим хүчний сэргэлт

Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Зүүн Хойд Азийн супер сүлжээнд холбогдож, хоёр хөршийг холбосон өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамыг барьж байгуулах зорилтыг дэвшүүлж байна. Цөмийн болон ус төрөгчийн эрчим хүчний эх үүсвэрийг барьж байгуулах төрийн бодлогоо цаг алдалгүй тодорхойлох. Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүд, түүний дотор усан цахилгаан станцыг нэн тэргүүний зорилт болгож, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтыг дуусгаж, Эгийн голын усан цахилгаан станцыг эхлүүлэхийн төлөө бүх боломжоо дайчлан ажиллана. Цахилгаан эрчим хүчний шинэ эх үүсвэр, орчин үеийн байгальд ээлтэй, дэвшилтэт технологийг нэвтрүүлэхэд шинээр байгуулагдах Цахим хөгжлийн яам болон Боловсрол, шинжлэх ухааны яам илүүтэй анхаарах юм. ОХУ-аас БНХАУ руу Монгол Улсын газар нутгаар дамжин өнгөрөх байгалийн хий дамжуулах хоолой барих бүтээн байгуулалтын ажлаа эрчимжүүлж байгаа. Дулааны 3-р цахилгаан станцын өргөтгөл, Тавантолгой, Багануур, Чойбалсангийн Дулааны цахилгаан станц, Амгалан цахилгаан станц зэрэг эхлүүлсэн бүтээн байгуулалтын ажлуудаа цаг алдалгүй дуусгаж, ашиглалтад оруулна.

3.Аж үйлдвэржилтийн сэргэлт

Монгол Улс байгалийн баялгийнхаа 90 хувийг боловсруулалгүй хямд үнээр гаргаж, дотоодын хэрэглээнийхээ 90 хувийг гадаадаас худалдан авч байгаа нь аж үйлдвэржилтийн бодлого алдагдсаны жишээ. Жилд 15 сая арьс ширийг боловсруулж чадалгүй хаяж байна. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд нэмүү өртөг шингэсэн уул уурхай, хөдөө аж ахуйн эцсийн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүдийг үе шаттайгаар байгуулна. Ган болон зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр бол аж үйлдвэржилтийн сэргэлтийн суурь цөм юм. Эрдэнэтийн зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр, Тавантолгойн нүүрс баяжуулах үйлдвэр болон Дархан-Сэлэнгийн бүсэд гангийн үйлдвэрүүд барьж, ашиглалтад оруулна. Дарханы арьс шир боловсруулах үйлдвэр болон татан авах дэд төвүүдийг байгуулах ажлыг зохион байгуулна. Газрын тос боловсруулах үйлдвэрээ цаг алдалгүй ашиглалтад оруулж, бензин шатахуунаа дотооддоо үйлдвэрлэдэг болох нь эдийн засгийн бие даасан байдлын чухал зорилтуудын нэг. Аж үйлдвэржүүлэх бодлого бол шинжлэх ухаан, технологийн салбарыг бүрэн шинэчлэх зорилт юм. Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалаас хоцрохгүй, өндөр технологи, блокчейн, хиймэл оюуны ололтыг нэвтрүүлж, дижитал эдийн засгийн чиг хандлагад нийцүүлэн аж үйлдвэржилтийн бодлогоо хамтдаа шинээр тодорхойлно.

4.Хот, хөдөөгийн сэргэлт

Нийслэл Улаанбаатар хоттой дүйцэх хэмжээний шинэ суурьшлын бүсийг эртний нийслэл Хархорум хотыг түшиглэн шинээр байгуулах нарийвчилсан судалгааны ажлыг олон улсын хот байгуулалтын инженерүүдтэй хамтарч, 2022 онд багтаан эхлүүлнэ. Хөшигийн хөндийд эдийн засгийн чөлөөт бүс, шинэ хот байгуулах Их бүтээн байгуулалтын ажлыг ч мөн энэ онд эхлүүлнэ. Аймгийн төвүүдийг бие даасан хот болгон хөгжүүлэх, орон нутаг төсвийн орлогоо бие даан бүрдүүлэх санхүү, эдийн засгийн боломжийг нээж, орон нутгийн удирдлагуудын эрх мэдэл, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлнэ. Хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарыг төрийн бодлогоор онцгойлон дэмжинэ. Хүнсээ дотооддоо бүрэн хангах, хүнс экспортлогч улс болох зорилтын хүрээнд “Шинэ хоршоо” хөдөлгөөн, Атрын 4 дүгээр аяныг орчин цагийн хөгжлийн шинэ агуулгаар баяжуулан үндэсний хэмжээнд өрнүүлнэ. Улаанбаатар хотын нийтийн тээврийг бүрэн шинэчилж, тулгуурт гүүрэн байгууламж бүхий нийтийн тээврийн хэрэгслийг гурван чиглэлд 41 километр зайд барих ажлыг эхлүүлж, эхний шугамыг 2024 онд багтаан дуусгахаар төлөвлөж байна. Богдхан уулыг тойрсон 136 километр төмөр замыг шинээр байгуулна. Нийслэл Улаанбаатар хотын Толгойт, Баянхошуу, Сэлбэ, Дарь-Эх зэрэг дэд төвүүдийг холбосон 72 километр Их тойруу хурдны зам барих ажлыг энэ онд эхлүүлнэ.

5.Ногоон хөгжлийн сэргэлт

Уур амьсгалын өөрчлөлтөөс улбаалж, Хойд мөсөн далай хайлж, далайн усны түвшин эрс нэмэгдэж, хот суурин газрууд усанд автаж байна. Байгалийн гамшигт үзэгдлүүдийн давтамж нэмэгдэн, цөлжилт, ган гачиг эрчимжсээр байна. Хүлэмжийн хий нэмэгдсэн сүүлийн 150 хүрэхгүй жилийн дотор дэлхийн дулаарал 1 хэмээр нэмэгджээ. Эх дэлхий маань 2-оос дээш хэм дулаарвал бид юу ч хийсэн оройтох болно. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, цөлжилт, хөрсний доройтолтой тэмцэх, усны эх үүсвэр, экологийн тэнцвэрт байдлыг хангахын тулд бүх нийтээрээ ногоон хөгжлийн хандлагаа өөрчилнө. Орон нутгийн удирдлагууд, төсвийн захирагч нарын ажлын үнэлгээнд мод ургуулах, арчлах, байгаль орчныг хамгаалах ажлыг нэмж тусгах болно. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд “Хөх морь” үндэсний хөтөлбөрийг санаачилж, бэлчээрийг усжуулах, говийн бүс нутгийг усаар хангах, саарал усыг дахин боловсруулах, нуур цөөрөм үүсгэх, ширгэсэн гол, мөрөн, булаг, шандыг сэргээхэд чиглэсэн ажлыг цаг алдалгүй өрнүүлнэ. Нийслэл Улаанбаатар хот болон аймаг, орон нутагт хог хаягдал дахин боловсруулах байгальд ээлтэй шинэ технологийн үйлдвэрүүдийг бүсчлэн байгуулна.

6.Төрийн бүтээмжийн сэргэлт

Хөгжлийг хязгаарлагч хамгийн том хүчин зүйл нь Төр өөрөө болсон байна. Төр иргэд, аж ахуйн нэгжийн боломжийг хязгаарлагч, боомилогч биш, харин дэмжигч, урамшуулагч байх учиртай. Шинэ сэргэлтийн бодлого өнөөдрийн нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийж, ирээдүйн зорилтоо зөвөөр тодорхойлж, алдаа дутагдлаа засч төрийн бүтээмжийг эрс сайжруулахад чиглэнэ. Төрийн бүтээмжийг дээшлүүлэхийн тулд төр, иргэн, аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагчид хамтарч, хязгаарлаж буй хүчин зүйлсээ зөв тодорхойлж, шийдэл олох нь нэн чухал юм. Төрийн бүтээмжийг сайжруулахын тулд Цахим үндэстэн болох зорилтоо илүү далайцтай өрнүүлж, 2024 он гэхэд төрийн байгууллагаас шаарддаг тусгай зөвшөөрөл, техникийн нөхцөлийг 50-иас доошгүй хувиар бууруулна. Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшил, мэргэжлийн холбоодод шилжүүлэх ажлыг 2022 оны төсвийн жилээс эхлүүлнэ. Төрийн хяналт, шалгалтын давхардсан тогтолцоог цэгцэлж, төлөвлөгөөт шалгалтыг эрс багасгана. Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн үр ашиг, засаглалыг сайжруулж, олон нийтийн шууд хяналтад оруулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулна. Авилгатай хийх тэмцлийг улам эрчимжүүлнэ. Төрийн албан хаагчдын орлогоосоо давсан тансаг хэрэглээнд хяналт тавина. Хөрөнгө орлогын мэдүүлгийг татвар төлөлттэй уялдуулна.

С.Уянга

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Өнөөдөр болох үйл явдлууд
Өнөөдөр болох үйл явдлууд
 
Украин: Орост тамын шөнө тасрахаа байлаа
Украин: Орост тамын шөнө тасрахаа байлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Украин: Орост тамын шөнө тасрахаа байлаа

Украин: Орост тамын шөнө тасрахаа байлаа

Ө.Шижир: Баялгийн хуулийг хэрэгжүүлэхдээ 55 ордыг багцаар нь авч үзэх ёстой

Ө.Шижир: Баялгийн хуулийг хэрэгжүүлэхдээ 55 ордыг багцаар нь авч үзэх ёстой

Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

Мэдлээ, гүйцэтгэе хийгээд Хурц бид хоёр

Мэдлээ, гүйцэтгэе хийгээд Хурц бид хоёр

ЯЛЛАГДАГЧ ЭХНЭРЭЭ ХӨНӨӨЧИХӨӨД, ГАР УТАСНЫХ НЬ ДУУДЛАГА ЗУРВАСТ ӨМНӨӨС НЬ ХАРИУЛДАГ БАЙЖЭЭ

ЯЛЛАГДАГЧ ЭХНЭРЭЭ ХӨНӨӨЧИХӨӨД, ГАР УТАСНЫХ НЬ ДУУДЛАГА ЗУРВАСТ ӨМНӨӨС НЬ ХАРИУЛДАГ БАЙЖЭЭ

K2‑18b гараг дээр амьдрал байгаа шинж тэмдгүүд илэрчээ

K2‑18b гараг дээр амьдрал байгаа шинж тэмдгүүд илэрчээ

Ураны авлига бас л “жонхуурсан“

Ураны авлига бас л “жонхуурсан“

Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

Д.Баярхүү: Дэлхийн шинэ дэг

Д.Баярхүү: Дэлхийн шинэ дэг

УИХ-ын дарга, Засгийн газар хоёрыг зэрэг “зодох” зориг Б.Энхбаяраас л гарч байна

УИХ-ын дарга, Засгийн газар хоёрыг зэрэг “зодох” зориг Б.Энхбаяраас л гарч байна

АН-ынхан “...Засагт хамтарсан нэрээр Ерөнхийлөгчийн сонгуулийг тохирох гэлээ” хэмээн дарга нараа харджээ

АН-ынхан “...Засагт хамтарсан нэрээр Ерөнхийлөгчийн сонгуулийг тохирох гэлээ” хэмээн дарга нараа харджээ

Н.Тэгшбаяр: “Халзан бүрэгтэй”-н зүг бүгд хараа чиглүүлэх цаг болсон байна

Н.Тэгшбаяр: “Халзан бүрэгтэй”-н зүг бүгд хараа чиглүүлэх цаг болсон байна

Идэхээс наагуур тайлбарлаж байгаа цор ганц ашигт малтмал бол УРАН...

Идэхээс наагуур тайлбарлаж байгаа цор ганц ашигт малтмал бол УРАН...

ХЭНЭЭС, ЯАХ ГЭЖ ... УИХ-н гишүүн Э. Болормаа /сонгуулийн ажилдаа гадаадын компаниас хандив авсан уу/

ХЭНЭЭС, ЯАХ ГЭЖ ... УИХ-н гишүүн Э. Болормаа /сонгуулийн ажилдаа гадаадын компаниас хандив авсан уу/

Кибер халдлагаа зогсоохыг Америкаас шаарджээ

Кибер халдлагаа зогсоохыг Америкаас шаарджээ

Бөөрөлжүүтийн эзэнд “бэлэг” барьж эрчим хүчний үнийг үндэслэлгүйгээр 30-300 дахин нэмсэн үү?!

Бөөрөлжүүтийн эзэнд “бэлэг” барьж эрчим хүчний үнийг үндэслэлгүйгээр 30-300 дахин нэмсэн үү?!

Ю.Гагарины эрин үе ба өнөө цагийн ялгаа

Ю.Гагарины эрин үе ба өнөө цагийн ялгаа

О.Алтангэрэл “...Ухаахудаг” гэж ам нээхээ болиод 40 хонолоо

О.Алтангэрэл “...Ухаахудаг” гэж ам нээхээ болиод 40 хонолоо

“Гүнийн төр, засаг” гэх үзэгдлийн асуудалд

“Гүнийн төр, засаг” гэх үзэгдлийн асуудалд

“БАЯНГОЛ БОЛОВСРОЛ-2025” ӨДӨРЛӨГТ ХҮРЭЛЦЭН ИРЭХИЙГ УРЬЖ БАЙНА

“БАЯНГОЛ БОЛОВСРОЛ-2025” ӨДӨРЛӨГТ ХҮРЭЛЦЭН ИРЭХИЙГ УРЬЖ БАЙНА

Хятадад тогтоосон тарифын нэмэгдэл манай нүүрсний орлого буурахад нөлөөлсөн гэв

Хятадад тогтоосон тарифын нэмэгдэл манай нүүрсний орлого буурахад нөлөөлсөн гэв

Элдэв зураг (50 фото)

Элдэв зураг (50 фото)

Д.Батсайхан: Үнэндээ Маамын Лхагва арслан төрийн наадамд гурав түрүүлчихсэн хүн шүү дээ

Д.Батсайхан: Үнэндээ Маамын Лхагва арслан төрийн наадамд гурав түрүүлчихсэн хүн шүү дээ

Цалингийн доод хэмжээг 1000 ам.доллар болгох хэрэгтэй

Цалингийн доод хэмжээг 1000 ам.доллар болгох хэрэгтэй

Ш.Отгонбилэг агсны ар гэрээс 400 тэрбумыг нэхэмжилнэ гэв

Ш.Отгонбилэг агсны ар гэрээс 400 тэрбумыг нэхэмжилнэ гэв

Хичээл ч, түгжрэл ч эхэллээ

Хичээл ч, түгжрэл ч эхэллээ

Х.Нямбаатар: Явган хүний зам засвар, шинэчлэлтийн ажлыг ирэх долоо хоногт эхлүүлнэ

Х.Нямбаатар: Явган хүний зам засвар, шинэчлэлтийн ажлыг ирэх долоо хоногт эхлүүлнэ

Х.Нямбаатар: “Хатанбаатар“-ын эмнэлгийг нийслэлд шилжүүлэн авч, засварлана

Х.Нямбаатар: “Хатанбаатар“-ын эмнэлгийг нийслэлд шилжүүлэн авч, засварлана

Есөн сонгуулийн дараах ухаарал

Есөн сонгуулийн дараах ухаарал

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​