fbpx Манлайбаатар Дамдинсүрэнгийн удмынхан хэвлэлд анх удаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
15 минут 31 секунд

Манлайбаатар Дамдинсүрэнгийн удмынхан хэвлэлд анх удаа

Манж Чин гүрний үед Шинэ баргын Шулуун цагаан хошууны нутагт 1871 онд мэндэлж, 49-хөн насандаа Нийслэл хүрээнээ Манжийн шоронд насан эцэслэсэн Богд хаант Монгол Улсын Манлайбаатар, “Эрдэнийн очир” одонт, Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө цогтой тэмцэгч, эх оронч Жамсрангийн Дамдинсүрэнгийн үр хойч, түүний III, IV үеийнхэн бүгд тэмцэгчид байдаг ажээ. Тэд хэвлэлд анх удаа ярилцлага өгснийг хүргэе.

сонин mn

Баруун гар талаас: Манлайбаатар Дамдинсүрэнгийн зээ охин Д.Даваасүрэн, дөрөв дэх үеийн төлөөлөл Ш.Сүнжидмаа, Ш.Лхагвасүрэн.

Шаравын Сүнжидмаа: Манлай вангийн удам өнөр болсон

Та Манлай ван Дамдинсүрэнгийн хэд дэх үеийн төлөөлөл вэ. Түүхт хүний удмын үргэлжлэл гэдгээ хэзээ мэдсэн бэ?

Намайг ЕБС-ийн бага ангид сурч байх үед манай эмээ Учралтын Дарь-Эх гэж хүн “Та нар бол Манлайбаатар Дамдинсүрэнгийн үргэлжлэл, үр хойч шүү” гэж хэлдэг байлаа. Эмээ маань Манлайбаатарын охин Учралтын төрсөн хүүгийнх нь охин байж л дээ. Тухайн үед жаахан хүүхэд байсан болохоор, тийм хүн манайд ирдэггүй, бид золгодоггүй болохоор мэдэхгүй, нарийн учрыг асууж байсангүй. Хожим манай аймгийн нутгийн зөвлөл, түүнийг даргалж байгаа Гомбо гуай судалж, тодруулж, бид бас уулзаж ярилцсанаар түүх намтраа тодруулж мэдэж авсан. Мөн хамаатан садангаа олж уулзлаа. Манлайбаатар Дамдинсүрэнгийн Бүтэд хатны зээ охин Даваасүрэнтэй танилцлаа. Ах дүүсийг ойртуулж танилцуулсан, бидний ураг удмын түүхийг тодруулсан нь өндөр өвгийн маань 150 жилийн ойн нэгэн бахархал байлаа. Энэ ойг зохион байгуулсан бүх хүнд баярлаж талархаж байна.

Манлай вангийн 150 жилийн ой саяхан тохиолоо. Түүхэнд тэмдэглэх үйл явдлаар дүүрэн байв уу?

-Манай өвөө /аавын аав/ 1938 онд хэлмэгдсэн юм. Өвөө эмээ болон аав ээж маань Дорнод аймгийн Гурванзагал сумын уугуул, Манлайбаатар Дамдинсүрэнгийн удмын хүмүүс. Оны өмнөхөн бидний өндөр өвөг Манлайбаатар Дамдинсүрэнгийн 150 жилийн ой тохиож, хэдийгээр цар тахлын үе ч гэлээ төр, засгийн зүгээс өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ. ШУА ихээхэн анхаарал хандуулж, олон улын эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа. Түүхч, судлаачид идэвхтэй оролцлоо. Гурванзагал суман дахь өндөр өвгийн маань хөшөөнд, мөн Эрээнцавын хоёр улсын хилийн зурваст босгосон хөшөөнд тус тус хүндэтгэл үзүүллээ. Цаашид судлах, олж мэдэх зүйл бидэнд их байна.

Та ямар ажил эрхэлж ирэв, үүх түүхээсээ манай уншигчидтай хуваалцана уу?

-Би 1947 онд Улаанбаатар хотод мэндэлж, 1967 оноос Дархан хот бий болоход тэнд очиж ажиллаж, амьдарсан. Тухайн үед шинэ хот бий болж, үйлдвэр, аж ахуйн газрууд шинээр байгуулагдаж байсан юм. Миний хувьд хүнсний комбинатад ажиллаж байгаад Марксизм-Ленинизмийн оройн дээд сургуулийн анхны элсэлтээр орж сурч төгссөн. Би өөрийн аав ээжээс ганцаараа, намайг хоёр настайд ээж маань бурхан болж аав дахин гэрлэснээр дүү нартай болсон.

Шаравын Лхагвасүрэн: Ах, дүү таван тэмцэгчийн нэг нь би

Манлай ван Дамдинсүрэнгийн IV үеийнхэн дотор олон тэмцэгч байгаа нь анхаарал татлаа. Энэ хүртэл учир шалтгааныг өөрсдөө мэдэж байв уу?

Бид Манлай ван Дамдинсүрэнгийн IV үе юм. Миний эмээ Дарь-Эх гэдэг хүн бол Учралт хэмээх охиных нь хүүхэд юм. Манайхан олуулаа, эцэг эхээс арвуул. Түүнээс нэг нь хүнд өргөгдсөн болохоор өөр овогтой. Үлдсэн есөн хүнээс тав нь тэмцэгч. Хамгийн бага эрэгтэй дүү маань Ш.Баярсайхан гэж хүн бий. “Монгол хүний үндэстний эрх, иргэдийн хяналтын хороо” ТББ-ын тэргүүн, монгол хүний эрхийн төлөө тууштай тэмцэж ирсэн. Ш.Жаргалсайхан дүү маань ардчиллын төлөө 30 жил тэмцэж явна. Ш.Энхсайхан ах маань Монгол Улсад дөнгөж хөгжиж эхэлж байгаа хүндийн өргөлтийн спортыг хөгжүүлэхийн төлөө насаараа зүтгэж, тэмцэж ирсэн. Паралимпийн аварга Содномпилжээг дасгалжуулсан багш юм. Ш.Нямсүрэн дүү маань “Монгол хүн газрынхаа эзэн байх ёстой” гэж үзэж, түүний төлөө тэмцэж ирсэн. Яагаад нэг гэр бүлээс таван хүн тэмцэл, хөдөлгөөнөөр “амьсгалж” ирэв гэж хүмүүс гайхдаг байлаа. Бид өөрсдөө ойлгоогүй ч тус тусын замаар тэмцэл хөдөлгөөн өрнүүлсээр ирсэн. Гэтэл өндөр өвгийн маань 150 жилийн ойтой холбоотой судалгаа, шинжилгээний ажлын явцад эмээ маань Манлай ван Дамдинсүрэнгийн охин Учралтын төрсөн хүүгийн охин болохыг мэдсэн. Манай нутгийн зөвлөлийн дарга, барга судлаач Гомбо гуай хэлэхдээ “Танай удмынхан нэр, овгоо солиогүй нь судалж, тогтооход дөт байлаа. Бид та нарыг олж уулзсандаа баяртай байна” гэсэн.

Миний мэдэж байгаагаар та бол хар тамхины эсрэг олон жил тэмцсэн тэмцэгч шүү дээ?

Сэтгүүлчид намайг сайн мэдэх байх. Би арав гаруй жилийн өмнөөс хар тамхины эсрэг тэмцлийг өрнүүлж, иргэд, олон нийтийн дуу хоолой болж ирсэн. Тухайн үед хар тамхины үйлдвэр бий болчихсон, хятад иргэд зээргэнээс хар тамхины бэлдэц гаргаж авч байгааг илрүүлж байлаа. Хожим тэр үйлдвэрийн суурин дээр орон сууц баригдаж, олон айл орох оронтой болсон.

Одоо ч гэсэн хар тамхитай тэмцэх олон шаардлага үүсч байна. Энэ талаар та юу хэлэх бол?

Таны асуулттай санал нэг байна. Сүүлийн үед цар тахлын үед эдийн засгийг эрчимжүүлэх хууль гарсан. Энэ хуульд мансууруулах үйлчилгээтэй эмийн бодисыг тарина, экспортолно гэсэн байгаа. Тэрийг үйлдвэрлэж, тариад, экспортлох юм бол Монгол оронд юу үлдэх вэ, Үндэсний аюулгүй байдал юу болох вэ.

Д.Даваасүрэн: Миний эмээ Жамъянмядаг хатны ганц охин байлаа

Түүхт хүний гурав дахь үе гэхээр ойрхон сонсогдож байна. Та өөрийгөө манай уншигчдад танилцуулна уу?

Намайг Манлайбаатар Дамдинсүрэнгийн гурав дахь үе Должингийн Даваасүрэн гэдэг. Должин гэдэг нь миний ээж, Нацагханд гэж хүн Манлайбаатар Дамдинсүрэнгийн Жамъянмядаг хатнаас төрсөн цорын ганц охин юм. Бидний өндөр эмээ Нацагханд хатан ухаан гаргаж, үр хүүхдээ дандаа өөрийн нэрээр овоглосон. Ингэснээр ээж минь Нацагхандын Должин гэж овоглож ирсэн юм билээ. Миний ээж Түмэнбаатар, Түмэнцэцэг, Даваасүрэн гэж гурван хүүхэд төрүүлээд өөрөөрөө овоглосон. Түмэнцэцэг эгч маань бурхан болж, ах бид хоёр үлдсэн. Түмэнбаатар ах маань цагдаагийн байгууллагад ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан, бэлтгэл офицер. Миний хувьд авто тээврийн байгууллагад 30 жил ажиллаад тэтгэвэртээ гарсан. Монголчуудаа эрүүл байгаасай, эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлээсэй гэж зөв хоололтын талаар олон жил судалж, лекц уншиж, клуб ажиллуулж ирсэн нийгмийн зүтгэлтэн.

Та эмээтэйгээ ойр өссөн гэсэн. Тэгэхээр өвөөгийнхөө түүхийг сонсч өссөн байх. Тэр бол Монгол Улсын түүх шүү дээ, тэр тухай ярьж өгнө үү?

Тийм ээ, би 21 нас хүртэл эмээтэйгээ хамт амьдарсан зээ охин нь юм. Нацагханд эмээ минь Манлай ван Дамдинсүрэнгийн төрсөн охин учир аавынхаа тухай маш их ярьдаг. Эдэлж, хэрэглэж явсан зүйлүүдийг нь үзүүлдэг байлаа. Сар бүр аавынхаа нэр дээр 200 төгрөгийн тэтгэлэг авч, түүнээсээ надад чихэр жимс авч өгч эрхлүүлдэг байлаа. Хуучин Октябрын районы банкнаас сар болгоны тэтгэлгээ авна, тэгэхдээ намайг хөтлөөд очно. Эмээд Монголын төр, засгаас Таваншард хоёр өрөө байр өгсөн, тэнд бид амьдарч байлаа. Сүүлд ах маань хөдөө орон нутагт томилогдон ажиллахаар болж тэр байраа айлд түрээслүүлтэл бичиг баримтыг нь сольж бусармаг гараар оруулж бид түүхт тэр байрыг бусдад алдчихсан.

Бид өвөөгөөрөө үеийн үед бахархаж ирсэн. Өвөө минь Монгол Улсын Манлайбаатар цолыг хүртсэн анхдагч, даяар Монголд алдар суу нь түгсэн баатар эр байсан. Бүхий л амьдралаа Монгол Улсын тусгаар тогтнолыг бэхжүүлэх, ард түмнийхээ эрх чөлөөг баталгаажуулахад зориулж, улс орны цэрэг батлан хамгаалах, аж ахуй соёлыг бэхжүүлэн хөгжүүлэхэд нэн их үлгэр дууриал болж ирсэн. Энэ их үйл хэргийнхээ төлөө эцсийн мөчид Гамингийн шоронд 117 хоног тамлагдан тарчилсны эцэст босоогоороо насан эцэслэсэн. Монголын ард түмэн энэ үйл явдлыг мартах аргагүй, мартах ч ёсгүй юм. Яагаад гэвэл Монгол Улсын тусгаар тогтнол, эрх чөлөө маш их үнэ цэнээр олдсон.

Чингис хааны удмын хүн, Монгол Улсын анхны баатар гэж түүхчид хэлдэг?

Бидний өвөө Манлайбаатар Дамдинсүрэн бол Чингис хааны удмын Гэсэр Жалайр хун тайжийн залгамжлагч Боржигон овогт хиад ястан байсан юм билээ. Хошуу тамгын бичээч, орлон гүйцэтгэгч, сумын зангийн алба хашиж байсан. 1911 онд Монгол Улс Чин улсаас салж, төрийн тусгаар тогтнолоо сэргээж Богд хаант улс болоход гүнгийн зэрэг олгож, гадаад явдлын дэд сайдаар томилж байсан. 1912 онд Шинжаанаас Ховд руу дайрсан Хятадын цэрэгтэй байлдахад тэргүүлэн оролцож, баатар эрийн үлгэр дууриалыг үзүүлж ялалт байгуулсныг үнэлж цэргийн жанжин цол олгож, 1912 оны сүүлээр Цэргийн яамны хэрэг эрхлэх зөвлөх сайдаар томилогдсон. Ингээд Монголын цэргийн яамны зөвлөлийн анхны сайд болж байсан түүхтэй. Мөн Монгол Улсын цэргийн жанжин гэсэн өнөөдөр албан тушаалд тохоон томилогдож, баатар цол хүртсэн анхдагч байсан.

Монгол Улс Манжийн эрхшээлд байх үед ноёд, ард иргэдийнхээ төлөө Богд хаанаас таван жилийнхэнэ цалин пүнлүүг урьдчилан авч түүгээрээ баргын ард түмэн, хошууны зон олныг малжуулах хөдөлгөөн өрнүүлж явсан гэдэг. Богд хаан таван жилээр цалин пүнлүүг нэгмөсөн өгч болохгүй учир үе шаттай өгч байсан түүхтэй. Тухайн үед ноёны хүүхдүүд суудал залгадаг байсан. Иймд өөрсдийн хүүхдийг ноён суудалд суух аваас ард иргэдээс алба гувчуур авч болохгүй гэж захиж, хэрэв алба гувчуур нэхэж ирэх аваас миний энэ бичгийг үзүүл хэмээн бичиг хийж өгч байсан байдаг. Энэ үзэл санаанаас үр хүүхэддээ хүртэл шударга үнэнийг, эх оронч байхыг захиж байжээ гэдэг нь харагддаг. Энэ мэт домгийг эмээ минь надад ярьдаг байлаа. Миний эмээ бол Монголын анхны пионер, орос, манж хоёр улсын хэлтэй, гэртээ тогоочтой, хөрөнгө чинээ ихтэй, одоогоор бол мисс гэмээр үзэсгэлэнтэй сайхан эмэгтэй байсан. Гэвч тэр хүн жаргасан уу гэвэл бас үгүй, 1937-1939 оны хэлмэгдүүлэлтээр манай удмын Долсон, Уртнасан, Дампил гэж гурван ах цаазаар авахуулсан гэж хэлдэг байлаа. Дампил ах нь сураггүй алга болсон гэдэг. Долсон нь тухайн үед гурван хүү, нэг охинтой , Уртнасан нь ганц хүүтэй байсан гэж ярьдаг. Хожмын түүхчид тодруулж, үр хойч биднийг уулзуулж байгаа нь сайн талтай. Ингэхдээ баримтыг нягтлан тодруулж, сайтар судлаасай гэж бодож байна.

1871 оны гуравдугаар сарын 13-1921 оны нэгдүгээр сарын 27 (49 насалсан)

Төрсөн газар: Манж Чин гүрэн Шинэ Баргын Шулуун цагаан хошуу

Нас барсан газар: Богд Хаант Монгол Улс, Нийслэл хүрээ

Эх орон: Богд Хаант Монгол Улс

Ажиллагаа/салбар: Богд Хаант Монгол Улсын арми

Албан үүргийн он жилүүд: 1911–1920 он

Цол: Богд Хаант Монгол Улсын Манлайбаатар

Цэргийн удирдах албан тушаал: Ховдыг чөлөөлөх байлдаан, Таван замын байлдааны ерөнхий командлагч жанжин болон бусад

Тулалдаанууд/дайнууд: Өвөр Монголд гарсан 1911 оны бослогууд, Ховдыг чөлөөлөх байлдаан, Таван замын байлдаан

Шагналууд: Богд Хаант Монгол Улсын Манлайбаатар «Эрдэнийн очир» одон

(Эх сурвалж: wikipedia)

Ч.Үл-Олдох

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

С.Наран: Дуундаа би сэтгэл зүрх, мөрөөдлөө шингээдэг
С.Наран: Дуундаа би сэтгэл зүрх, мөрөөдлөө шингээдэг
 
Украины эсрэг дайнд гадаадынхан тулалдаж байна
Украины эсрэг дайнд гадаадынхан тулалдаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Украины эсрэг дайнд гадаадынхан тулалдаж байна

Украины эсрэг дайнд гадаадынхан тулалдаж байна

Дэлхийд дөрөвт ордог төслийн 66 хувийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь

Дэлхийд дөрөвт ордог төслийн 66 хувийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь

Оюутолгой төсөл нь дэлхийн бизнесийн дүрмийг шинэчлэгч болох уу?

Оюутолгой төсөл нь дэлхийн бизнесийн дүрмийг шинэчлэгч болох уу?

Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө

Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө

Баабар: СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан

Баабар: СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан

Намуудын хэлбэр, агуулга, чанарт тавигдах шаардлага, үнэлгээ гэж байна уу?

Намуудын хэлбэр, агуулга, чанарт тавигдах шаардлага, үнэлгээ гэж байна уу?

Монголын казах угсаатны оршуулгын зан үйл

Монголын казах угсаатны оршуулгын зан үйл

Налайхад 1990 оныхоос ч ноцтой дэлбэрэлт болж магадгүй байна

Налайхад 1990 оныхоос ч ноцтой дэлбэрэлт болж магадгүй байна

“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!

“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!

Аймгууд өвөлд бэлэн үү

Аймгууд өвөлд бэлэн үү

ОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ

ОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ

Ерөнхий сайд Н.Учралын  Япон дахь онцлох уулзалтууд

Ерөнхий сайд Н.Учралын Япон дахь онцлох уулзалтууд

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон

“Н.Алтанхуягийг дэвшүүлж болохгүй” гэснийг хүлээж аваагүй О.Цогтгэрэлийг солих хонгилынхны “хор” гүйгээд эхэлжээ

“Н.Алтанхуягийг дэвшүүлж болохгүй” гэснийг хүлээж аваагүй О.Цогтгэрэлийг солих хонгилынхны “хор” гүйгээд эхэлжээ

Ану, доллар, бас бид

Ану, доллар, бас бид

Гишүүн М.Мандхайгаар хөдөө ах ахуйн салбарыг самруулах хэрэг байсан юм уу, МАН-ынхаан...

Гишүүн М.Мандхайгаар хөдөө ах ахуйн салбарыг самруулах хэрэг байсан юм уу, МАН-ынхаан...

Хүрз шиг даргаа халбага шиг даргаар сольсон хотынхныг “заяа чинь тэр дээ” гэхээс өөр яалтай

Хүрз шиг даргаа халбага шиг даргаар сольсон хотынхныг “заяа чинь тэр дээ” гэхээс өөр яалтай

2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх “барьц”-тай ганц барьцаа нь “Меланж”-ийн уурхай болоод байна

Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх “барьц”-тай ганц барьцаа нь “Меланж”-ийн уурхай болоод байна

Саудын Араб Улаан тэнгисээр газрын тос нийлүүлж эхэлжээ

Саудын Араб Улаан тэнгисээр газрын тос нийлүүлж эхэлжээ

Ц.Оюунгэрэл: Дамдинням сайд хариуцсан ажлаа хийж чадахгүй байгаагийн үр дагаврыг өнөөдөр иргэд амсаж байна

Ц.Оюунгэрэл: Дамдинням сайд хариуцсан ажлаа хийж чадахгүй байгаагийн үр дагаврыг өнөөдөр иргэд амсаж байна

Японы дэвшилтэт технологи, Ноу-Хауг Монголд нэвтрүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Японы дэвшилтэт технологи, Ноу-Хауг Монголд нэвтрүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ

М.Мандхай гишүүн сонсголоороо “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!

М.Мандхай гишүүн сонсголоороо “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!

УИХ-ыг тараахыг ард түмэн дэмжиж, авилгачид эсэргүүцэж байна

УИХ-ыг тараахыг ард түмэн дэмжиж, авилгачид эсэргүүцэж байна

Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

Ши Жиньпиний айлчлал олон улсын хэвлэлд…

Ши Жиньпиний айлчлал олон улсын хэвлэлд…

Малын буян, нөхрийн түшиг

Малын буян, нөхрийн түшиг

Баабар: Бид бол Монголоид хүмүүс

Баабар: Бид бол Монголоид хүмүүс

Германы автомашины салбар дахь хямрал улам гүнзгийрч байна

Германы автомашины салбар дахь хямрал улам гүнзгийрч байна

Шүүхийн шийдвэрийнхэн ажлаа хийвэл Б.Эрдэнэбатын нуусан хөрөнгийг “олж” 174 тэрбумын өрийг нь төлүүлэх боломжтой

Шүүхийн шийдвэрийнхэн ажлаа хийвэл Б.Эрдэнэбатын нуусан хөрөнгийг “олж” 174 тэрбумын өрийг нь төлүүлэх боломжтой

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​