fbpx 2022 онд хөрөнгийн зах зээлийг “FAANG” тодорхойлохгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг Дэлхий дахинд
Огноо
Унших
5 минут 34 секунд

2022 онд хөрөнгийн зах зээлийг “FAANG” тодорхойлохгүй

Цар тахал дельта, омикрон зэргээр нэршлээ өөрчлөн дайрсаар байгаа ч дэлхийн эдийн засаг хэдийнэ сэргэлтийн замдаа орсныг дуу нэгтэйгээр хэлж байна. 2022 онд хөрөнгө оруулалт хийхдээ анхаарах ёстой асуудлууд болон чиг хандлагуудыг “Forbes” ийнхүү тоймложээ.

1. Цар тахлын салхи хаашаа үлээхээс эс шалтгаалан аялал жуулчлал, үл хөдлөх, уламжлалт жижиглэн худалдааны хувьцаанууд 2022 онд өндөр байх болно. Ковидын дараах хөрөнгө зах зээлийн ралли уралдаан хэдийнэ эхэлснийг хөрөнгө оруулагчид ойлгох ёстой.

2. Холбооны нөөцийн сан 2022 онд хүүгээ өсгөх магадлалтай. Түүнчлэн инфляцын өсөлт 2022 онд улам нэмэгдэнэ үү гэхээс буухгүй. Зээлийн хүү, инфляц өндөр байгаа нь түр зуурын асуудал биш болсон. Энэ нь хөрөнгө оруулагчдад ашигтай шийдэл болж магадгүй.

3. Дэлхий дахинд нийлүүлэлтийн сүлжээ доголдолтой хэвээр байна. Дэлхийн аль ч боомтод очсон ачаа барааны эргэлт, чингэлэгийн бөөгнөрөл нь богино хугацааны асуудал биш болсныг харж болно. Цар тахал дууссан ч дэлгүүрийн лангууг бүрэн дүүргэх хэмжээнд сэргэх нь хугацаа шаардана. Омикрон энэ асуудлыг улам хүндрүүлэх магадлалтай.

4. Хөдөлмөрийн зах зээл тогтворгүй хэвээр байна. Хэдийгээр 2021 оны арваннэгдүгээр сард АНУ-ын ажилгүйдлийн төвшин 4.2 хувь хүртэл буурсан ч бодит зах зээлийн бүрэн бус дүр зураг гэж үзэж байна. АНУ тахлын хямралын үеэр алдсан 22 сая ажлын байраа эргүүлэн олж аваагүй байна. Олон компаниудын хувьд энэ асуудал хэвээр үргэлжлэх төлөвтэй байна.

5. “FAANG” хувьцааг анзаарах хэрэгтэй. Хөрөнгийн зах зээлийн бодит байдлыг мэдрэхийн тулд зах зээлийг хөдөлгөгч хүч болсон технологийн аварга таван компанийг ажиглах хэрэгтэй гэж шинжээчид зөвлөдөг. Үүнд Мета буюу Facebook (FB), Amazon (AMZN), Apple (AAPL), Netflix (NFLX) болон Alphabet, Google(GOOGL) багтдаг. Заримдаа Netflix-ийг Microsoft (MSFT)-аар орлуулж, FAAMG товчлолыг хийх нь ч бий. Өнгөрсөн жил FAANG-аас эргэлт гарна гэж таамаглаж байсан, учир нь технологийн эдгээр аваргууд 2020 онд маш өндөр ашигтай ажилласан. Харин 2021 онд Майкрософт болон Google илүү их ашиг олсон бол Facebook болон Amazon төсөөлснөөс доогуур гүйцэтгэлтэй байв. 2020 онд эдгээр таван компани нийт зах зээлийн 25 хувийг эзэлж байсан бол 2021 онд гурван хувь болж буурчээ. Тэгэхээр цаашид хөрөнгийн зах зээлийг “FAANG” тодорхойлох эсэх нь эргэлзээтэй.

6. Компьютерийн чипийн хомсдол нь зөвхөн технологийн хувьцаанд төдийгүй бусад бүх хувьцаанд нөлөөлнө. Удаан эдэлгээтэй хэрэглээний бараг бүх бүтээгдэхүүнүүд компьютерийн чиптэй байдаг тул хомсдол нь зөөврийн компьютерээс илүү том асуудал болоод байгаа. Intel-ийн хэлснээр чипний хомсдол 2023 он хүртэл үргэлжилнэ. Магадгүй чип үйлдвэрлэгч компаниуд асар өндөр ашигтай ажиллах болно.

“ГОЛОМТ КАПИТАЛ” ҮЦК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ С.ГАН-ЭРДЭНЭ: САНАЛ БОЛГОХ БҮТЭЭГДЭХҮҮН “ISHARES SEMICONDUCTOR ETF”

Цар тахал, хөл хорионоос улбаалан нийлүүлэлтийн саатал, мөнгөний нийлүүлэлт нь инфляцыг түүхэн дээд түвшинд хүргэсэн. Дээр нь дэлхийн хөрөнгийн зах зээлийн үнэлгээ ДНБ-ий 133.9%-тай тэнцэхүйц өндөр болжээ. Тиймээс хөрөнгө оруулагчид бодлогын томоохон шийдвэрүүдийг хүлээсэн, харзнасан байдалтай байх болов уу. Америк л гэхэд энэ онд бондын худалдан авалтаа зогсоож, бодлогын хүүгээ гурван удаа өсгөнө хэмээн зарласан. Түүнчлэн дэлхийн бусад орнууд бодлогын хүүгээ өсгөх магадлалтай байна.

2022 онд хөрөнгө оруулах бүтээгдэхүүнээр “iShares Semiconductor ETF”-ийг нэрлэж, санал болгож байна. Учир нь 2021 оны хагас дамжуулагчийн нийлүүлэлтийн хямрал нь дэлхий нийтэд чипний хэрэгцээ ямар чухал болохыг ойлгуулсан. Чипний хомстолоос болж “General Motors” болон “Nissan” компаниуд сүүлийн хагас жилд автомашины борлуулалтынхаа 50 хувийг хийж чадсангүй.

Ялангуяа интернэт, харилцаа холбооны салбар тэр дундаа 4G, 5G, дата процесс, үүлэн систем, крипто олборлолт, дата центрүүд, автомат жолоодлого, цахилгаан автомашины үйлдвэрлэл зэрэг ирээдүйн инновац руу зорьж буй бүх салбарынхан чипний үнэнч худалдан авагчид юм. Гэтэл зах зээлд үүсээд байгаа хомсдол 2022 оны эхний хагас хүртэл арилах төлөвгүй байгаа учраас хагас дамжуулагчийн салбарынхан үнийн өсөлтөөс ихээхэн хэмжээний ашиг олох боломжтой байна.

Б.Төгс

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Вирусийн халдвар дэгдсэний улмаас Хятадын хоёр дахь хот гадаад ертөнцөөс тусгаарлагджээ
Вирусийн халдвар дэгдсэний улмаас Хятадын хоёр дахь хот гадаад ертөнцөөс тусгаарлагджээ
 
У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй
У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

Т.Ариунзаяа дэлхийн аварга боллоо

Т.Ариунзаяа дэлхийн аварга боллоо

УИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нарыг оролцуулсан ойлголцол, зөвшилцлийн Зөвлөлийг байгуулж ажиллана

УИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нарыг оролцуулсан ойлголцол, зөвшилцлийн Зөвлөлийг байгуулж ажиллана

“Эмээгийн алдар” одонтой болъё

“Эмээгийн алдар” одонтой болъё

УИХ-ыг тарааж, УИХ-ын ээлжит бус сонгуулийг Ерөнхийлөгчийн сонгуультай хамт явуулъя

УИХ-ыг тарааж, УИХ-ын ээлжит бус сонгуулийг Ерөнхийлөгчийн сонгуультай хамт явуулъя

Евсиков элчин сайдын яриа үнэн үү?

Евсиков элчин сайдын яриа үнэн үү?

Д.Амарбаясгалан намаа бодож, эв нэгдэл, ойлголцлын талд зогсож байна

Д.Амарбаясгалан намаа бодож, эв нэгдэл, ойлголцлын талд зогсож байна

OTP банк Монголын арилжааны банкинд бяцхан хөрөнгө оруулахгүй, худалдаж авна

OTP банк Монголын арилжааны банкинд бяцхан хөрөнгө оруулахгүй, худалдаж авна

Г.Нарангэрэл:Богд банк 1.3 тэрбум төгрөгөөр байр давхардуулан зарж үйлчлүүлэгчээ залилсан

Г.Нарангэрэл:Богд банк 1.3 тэрбум төгрөгөөр байр давхардуулан зарж үйлчлүүлэгчээ залилсан

“Андын зам”, “Бриллиант”-ын хохирогчдыг орон сууцтай болгоно

“Андын зам”, “Бриллиант”-ын хохирогчдыг орон сууцтай болгоно

ТӨРИЙН СҮҮДЭРТ ХАЛХЛАГДСАН ЭРХ ЧӨЛӨӨ

ТӨРИЙН СҮҮДЭРТ ХАЛХЛАГДСАН ЭРХ ЧӨЛӨӨ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Б.Амгалан: Төлбөрийн хүндрэлд орсон иргэдийн хэрэглээний зээлийг 48 сар хүртэлх хугацаагаар бүтцийн өөрчлөлт хийх боломжтой боллоо

Б.Амгалан: Төлбөрийн хүндрэлд орсон иргэдийн хэрэглээний зээлийг 48 сар хүртэлх хугацаагаар бүтцийн өөрчлөлт хийх боломжтой боллоо

ТЭНГЭР, ГАЗАР НИЙЛСЭН ХОТ

ТЭНГЭР, ГАЗАР НИЙЛСЭН ХОТ

Observador: Роналду үдэлтийн тоглолтоос татгалзжээ

Observador: Роналду үдэлтийн тоглолтоос татгалзжээ

Трампыг ямар сорилтууд хүлээж байна вэ?

Трампыг ямар сорилтууд хүлээж байна вэ?

Ираны дайн Хятадын эрчим хүчний аюулгүй байдал, сөрөн тэсвэрлэх чадавхын бэлэн байдлыг харуулав

Ираны дайн Хятадын эрчим хүчний аюулгүй байдал, сөрөн тэсвэрлэх чадавхын бэлэн байдлыг харуулав

А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Д.Баярхүү: Саудын Араб: Мэхт мэхэндээ болоход тун дөхлөө

Д.Баярхүү: Саудын Араб: Мэхт мэхэндээ болоход тун дөхлөө

Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

“Туулын хурдны зам” төсөл Арбитраар шүүгдэхгүй, трассаа үргэлжлүүлж 500 тэрбумын өртгөөрөө хийгдэхээр болжээ

“Туулын хурдны зам” төсөл Арбитраар шүүгдэхгүй, трассаа үргэлжлүүлж 500 тэрбумын өртгөөрөө хийгдэхээр болжээ

“Дутуу алсан могой”...

“Дутуу алсан могой”...

“Miss International”-д эх орноо төлөөлж буй Ш.Хүслэн

“Miss International”-д эх орноо төлөөлж буй Ш.Хүслэн

Донбассыг Орост өгч яасан ч болохгүй!

Донбассыг Орост өгч яасан ч болохгүй!

Оюу толгойн ногдол ашгийг Ц.Даваасүрэнгийн “Бяслагны үйлдвэр” шиг төслүүдэд үрж байснаас иргэддээ шууд тараасан нь илүү өгөөжтэй дөө

Оюу толгойн ногдол ашгийг Ц.Даваасүрэнгийн “Бяслагны үйлдвэр” шиг төслүүдэд үрж байснаас иргэддээ шууд тараасан нь илүү өгөөжтэй дөө

Цахим намагт шигдсэн монголчууд

Цахим намагт шигдсэн монголчууд

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловрлуулахыг үүрэг болгов

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловрлуулахыг үүрэг болгов

Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа

Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​