БНСУ-ын сагсан бөмбөг, тивдээ чансаа өндөрт тооцогддог. Тэгвэл БНСУ-ын дээд лигт монголчуудаас анх удаа тоглож буй тамирчин бол Нарангэрэлийн Батбаяр юм. 27 настай, 192 см өндөртэй тэрээр тус улсын “Сөүл Самсунг тандер” багт тоглодог аж. Н.Батбаяр өнөө жил БНСУ-ын лигийн тохолтын тэмцээнд оролцохоор болжээ.