fbpx Олимп ойрхон байна, охин минь
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
11 минут 52 секунд

Олимп ойрхон байна, охин минь

Дэлхийн аварга маань "Хүйтэн төмөр"-тэй бяраа үздэг хүн гэхэд их тайван, зөөлөн нэгэн. Үрийн зулай үнэрлэж, ээж хэмээх эрхэм алдрыг хүртсэнээс хойш бүр ч зөөлөн, уян болсон гэсэн. Түүний нулимс өөр өөр өнгөөр хормын түүхийг өгүүлнэ. Голомт залгах нуган үрээ төрүүлээд, ханьтайгаа толгой нийлүүлэн уярч суухдаа тэр хайр элбэрлийн нулимсыг харамгүй урсгаж байсан. Тэр үед бүсгүй жаргаж байлаа. Риогийн олимпод шилдэг наймд үлдэж байсан тэрбээр Токиогийн олимпод хөлдөө бэртэл авсан байсан ч амжилтаа ахиулж, дөрөвдүгээр байрт шалгарсан ч медалийн үзүүрээс атгаад алдсандаа уйлж байсан. Тэр үед тамирчин хурцлагдаж байлаа.

Узбекистаны нийслэл Ташкент хотод болсон насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, Монголын хүндийг өргөлтийн спортын анхны дэлхийн аварга болж, Төрийн дууллаа эгшиглүүлж, далбаагаа мандуулж зогсохдоо тэр уйлж байсан. Тэр үед М.Анхцэцэг омогшиж байлаа.

Аравхан насандаа анх долоон килограммын төмөр гол өргөж үзээд урамшин, аав ээжээсээ нуугдсаар секц дугуйлан руугаа гүйчихдэг байсан охин 2009 онд Ерөнхийлөгчийн нэрэмжит тэмцээнээс хүрэл медаль хүртэн, анхны амжилтаа гаргаснаар барахгүй аав, ээжийнхээ зөвшөөрлийг ч өвөрлөж чадсан юм. Хүндийг өргөлтийн спортод эргэлт буцалтгүй дурласан охин дараа жил нь спортын мастер, 2011 онд буюу 14-хөн насандаа Олон улсын хэмжээний мастер цолны болзол хангасан юм. Өдгөө тэр хүндийг өргөлтийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний Монголын анхны медальтан, хошой медальтан, анхны алтан медальтан, Оюутны болон Залуучуудын ДАШТ-д Монголоос анх удаа түрүүлсэн тамирчин зэрэг амжилтаараа түүхэнд тодоор бичигдэж, Монгол Улсынхаа дээд амжилтыг 70 гаруй удаа шинэчлэн тогтоогоод байна. Ямартаа л М.Анхцэцэг 2017 онд насанд хүрэгчдийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн буюу Монголын туйванчид дэлхийн тавцангаас анхны медалиа зүүсэн өдрийг бэлгэшээн жил бүрийн 12 дугаар сарын 3-ныг “Монголын хүндийг өргөгчдийн өдөр” хэмээн тунхаглаж, тэмдэглэсээр ирсэн билээ.

Монголын хүндийг өргөлтийн загалмайлсан эцэг Т.Самбуу багшийн захисан ёсоор Ч.Даваадорж холбооны ерөнхий нарийн бичгийн дарга болж, Ц.Хосбаяр дасгалжуулагчийн албанд зүтгэж, энэхүү спортын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж эхэлсэн үеийн хэдэн залуусын хүчээр энэхүү спорт 2012 оноос сэргэж эхэлсэн. Түүнээс хойш тавхан жилийн дотор Монголын хүндийг өргөлтийн спорт дэлхийн дайдад өрсөлдөх хэмжээнд хүрч очсон бөгөөд 2017 онд гэхэд залуучуудын Азийн аварга 2, мөнгөн медаль 1, Дэлхийн цомын аварга 2, Азийн цомын хүрэл медаль 2, Танхимын Азийн наадмын 1 аварга, насанд хүрэгчдийн Дэлхийн аваргын 1 хүрэл гээд түүхэн амжилтуудыг шавь нар нь гаргасан байлаа.

Чухам тэрхүү түүхэн эхлэлээр М.Анхцэцэг маань Ц.Хосбаяр багштайгаа учирч, түүнээс хойш амжилтын төлөө хамтдаа зүтгэж ирсэн билээ. Багш, шавь хоёр бие биеэ “Бурхнаас өгсөн бэлэг” хэмээн итгэн биширч, хүндлэн хайрлаж, харцаараа бүхнийг ойлголцож, амжилтаа алхам алхмаар ахиулсаар өнөөг хүрчээ. Хүндийг өргөлтийн тамирчин аливаа тэмцээнд оролцоход мэргэжлийн гурван дасгалжуулагчтай байх ёстой. Харин манайхны эдийн засаг, санхүүгийн асуудлаас болоод багийн дунд нэг, эсвэл хоёр гурван тамирчны хамт ганц л багш дасгалжуулагч гадагшаа хамт явдаг. Анхаа маань бүр хоёр гурван ч тэмцээнд багшгүй оролцож байсан түүх бий. Мэдээж бэртэж гэмтэхээс авхуулаад эрсдэлтэй нүүр тулж байсан. 2014 оны өсвөрийн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн цагаас монголчууд, спорт сонирхогчид түүнийг маш их ирээдүйтэй тамирчин хэмээн итгэл тавин харах болсон. Тэр олны итгэлийг алдаагүй. Үргэлжлүүлэн Залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж, 2015 оны Дэлхийн цомоос хүрэл, 2016 оны Залуучуудын ДАШТ-ээс алтан медаль хүртэж, дэлхийд танигдаж, хүчтэй өрсөлдөгчдийн тоонд зүй ёсоор багтсан.

Үүнтэй зэрэгцэн залуу тамирчинд маань Казахстан, Узбекистан, БНСУ, АНУ-ын нэрийн өмнөөс тэмцээнд оролцохыг санал болгосон. Гэвч тэр өчүүхэн ч эргэлзээ үгүйгээр татгалзсан. “Би мөнгөний төлөө штанг өргөдөггүй, эх орныхоо төлөө өргөдөг. Монгол Улсын төрийн дууллыг эгшиглүүлэх нь миний зорилго" хэмээн шийдэмгий хэлсэн нь түүнийг эх орны охин болохыг дахин нотлон харуулсан юм.

Асар их хөрөнгө мөнгө, өргөн боломж, таатай нөхцөлөөс татгалзсаныхаа дараа тэр зардал мөнгөгүйгээсээ болоод дасгалжуулагчгүйгээр тэмцээнд орж, бэртэж байсан. Оонын эвэр шиг хоёр дүүгийнх нь нэг түлэгдэж, тэвдэж явахдаа тэр ард түмнээсээ сэтгэлийн хандив хүсэж байсан. Гэсэн ч тэр мөнөөх шийдвэртээ харамсаагүй, “Дахин төрөх боломж олдвол би Монголдоо л төрнө” хэмээж байсан. Тэр өнгөрсөнтэйгөө зууралдах дургүй, бүхнийг үнэлж цэгнээд дараагийнхаа амжилт руу яардаг тийм л эрч хүчтэй, зөв бодолтой бүсгүй.

Тэр 19-хөн насандаа “Рио-2016" зуны олимпын наадамд амжилттай оролцож, огцом өргөлтөөр 106 кг, түлхэлттэй өргөлтөөр 131 кг өргөж нийлбэр дүнгээр 237 кг өргөсөн амжилтаар шилдэг найман тамирчны нэг болж байсан.

Тэгээд Токиогийн олимп хүртэлх энэхэн мөчлөгт хүүтэй болоод амжсандаа тун олзуурхдаг. Тамирчны амжилт залуу насных болохоор тэр бусад тамирчдын адил цаг хором бүрийг үр бүтээл, эрч хүч, амжилт ялалт дүүрнээр өнгөрөөхийг эрхэмлэн, тэмцэж ирсэн ч ээж болоод бүхнийг шинээр эхэлсэн гэхэд болно. Төрснөөсөө хойш хоёр сарын дараагаас зөөлөн гүйж, клубт дасгал хийж, улмаар дөрвөн сарын дараа үндсэн бэлтгэлдээ орсноор барахгүй Азийн Аварга шалгаруулах тэмцээнд оролцож, мөнгөн медаль хүртсэн. Түүндээ ч их урамшсан. Дараа нь хүүгээ есөн сартай байхад Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, хоёр дахь медалиа хүртсэн. Хөхүүл эхийн жамаар маш их ядарч, кальци эрдсээ алдаж, гам алдсанаас болж үе мөч нь өвдөж байсан ч тэр Дэлхийн дэвжээнд гарахдаа хамт очсон ханиа баярлуулахаар, “Хань минь хичээгээрэй" гэсэн үгэнд нь эзэн байхаар хичээж, хүч тэнхээгээ сэлбэн байж дээрх медалиа хүртсэн гэдэг.

Олон улсын тэмцээнд дасгалжуулагчгүй оролцож, медаль хүртсэн ч бэртэл авсан түүний төлөө санаа зовж байсан түмэн олны нэг нь түүний ирээдүйн нөхөр Б.Золжаргал байжээ. Тамирчин бүсгүйтэй цахимаар танилцаж, урам зориг, итгэл хайраа илгээж байсан залуу Анхааг эмнэлэгт байхад нь эргэж очсоноос хойш бие биедээ дурласнаар тамирчин, жүжигчин хоёрын хамтын амьдрал эхэлсэн түүхтэй. Эзэмшсэн мэргэжил, авьяас чадвараараа олонд танигдаж, шилдэг залуу жүжигчнээр хүртэл шалгараад амжсан Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Б.Золжаргал ч мөн ирээдүйтэй жүжигчин хэмээн үнэлэгддэг нэгэн. Гэсэн ч тэр уран бүтээлээ түр завсарлан, ханиа халамжлах, ар гэрээ зохицуулах, сэтгэлийн дэм өгч, зоригжуулах, хамтдаа тэмцээнийг зорих зэргээр амжилттай яваа хүчирхэг эмэгтэй тамирчны бат найдвартай арын албыг дааж явна.

Монголын хүндийг өргөлтийн тамирчид Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс анхны хошой хүрэл медаль, анхны алтан медаль хүртсэн зэрэг түүхэн амжилтыг "Алдар" спорт хороо, М.Анхцэцэг эзэмшдэг. Тэр бээр тус спорт хороонд харьяалагдаж, бэлтгэл сургуулилтаа хангаж, тэмцээн уралдаанд оролцдог мөрдэст тамирчин төдийгүй түүний аав, ээж нь Зэвсэгт хүчинтэй нэгэн насны ажил, амьдралаа холбосон армийн хүмүүс. Тэсвэр тэвчээр, сэтгэлийн хат, зөв хүн байхын үндэс бүхнийг охиддоо өвлүүлсэн буянтнууд. Охиддоо гэхийн учир нь, М.Анхцэцэгээс гадна тэдний хоёр охин хүндийг өргөлтийн спортод эргэлт буцалтгүй шимтсэн юм.

Хүндийг өргөлт хэмжигдэхүүнтэй спорт бөгөөд өөрөө өөрийгөө ялж байж амжилтад хүрдэг, залуу насны спорт. М.Анхцэцэг өдөрт 2-3 удаа бэлтгэл хийж, дунджаар 18-23 тоннын ачаалал авдаг. Тиймээс ч хөлсний дусал бүрийн үнэ цэн, өргөх туйвангийн жин тутмын ачааллыг тэр мэдэрч, өөрийгөө хурцалж, спортдоо үнэнхүү сэтгэлээсээ дурлаж ирсэн. Насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах таван тэмцээн, хоёр удаагийн олимпод дөрвөн өөр жинд хүч сорихдоо "Анахайм-2017", "Паттаяа-2019" тэмцээнүүдээс хошой хүрэл, “Ташкент-2021” тэмцээнээс алтан медаль хүртсэн, хүндийг өргөлтийн олон удаагийн анхдагч амжилтын эзнээр тодорсон

Монгол Улсын гавьяат тамирчин М.Анхцэцэгийг Монголын ард түмэн “Алтан охин” хэмээн хайрладаг, мөн түүнд маш том ирээдүй бий хэмээн найддаг. Токиогийн олимпын дараа тэр “Дараагийн олимпоос алтан медаль авч, та нарыгаа баярлуулна аа” хэмээн ард түмэндээ амласан.

Түүний дараа Дэлхийн аваргын алтан медалийг эх орондоо авчирсан. Одоо Парисын олимпын бэлтгэлдээ ханцуй шамлан орсон. Төрөлх “Алдар” спорт хороо, Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчин хэмээх их айл түүний ард “асаалттай танк” адил хүч нэмж, Хүндийг өргөлтийн холбоо болон “Эрхэт Монгол” тэргүүтэй үндэсний томоохон компаниуд түүний ахуй амьдралдаа санаа үл чилээн, зөвхөн их спортдоо төвлөрөх сайн жишгийг бий болгож байна. Тиймээс “Олимп ойрхон байна, охин минь хичээгээрэй” хэмээн өглөөний наранд сүүгээ өргөх ижий, ерөөлийн билэг оршоон сайныг хүсэж суугаа ард түмнийх нь хайр элбэрэл, итгэл найдвараар их амжилтынх нь замд сүүн цацал, ерөөлийн хадаг өргөе.

Д.Гүнжилмаа

Эх сурвалж: "Соёмбо" сонин

МШХХ “Мон­­­­голын спортын кор­­­пораци” гэх байгууллагыг үйл ажиллагаагаа зогсоохыг анхаарууллаа
МШХХ “Мон­­­­голын спортын кор­­­пораци” гэх байгууллагыг үйл ажиллагаагаа зогсоохыг анхаарууллаа
 
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?

Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?

Гадаад хүнтэй гэрлэх нь эх орноосоо урвасан үйлдэл бус хувь хүний сонголт

Гадаад хүнтэй гэрлэх нь эх орноосоо урвасан үйлдэл бус хувь хүний сонголт

Г.Уянга: Дундаж

Г.Уянга: Дундаж

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​