fbpx Ёкозүна Тэрүнофүжи зүүнийг магнайлна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Entertainment
Огноо
Унших
1 минут 41 секунд

Ёкозүна Тэрүнофүжи зүүнийг магнайлна

Японы мэргэжлийн сүмогийн нэгдүгээр сарын тэмцээн буюу хацү башё ирэх ням гарагт эхэлнэ. Энэ башёд Монголын нийт 20 сүмоч хүч үзнэ. Тэр дотор дээд зиндаанд зургаан бөх зодоглох бөгөөд зүүн жигүүрийг их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ магнайлан барилдана. Тэрбээр сая нэг ярилцлагадаа,

-Би энэ жил улам сайн барилдаж түрүүлсэн тоогоо 10 хүргэх зорилготой гэжээ. Хацү башёд тийнхүү хэлснээрээ түрүүлэх юм бол шинээр аварга цол хүртсэн сүмоч гурван башё дарааллан түрүүлсэн тэртээ 1919 оны нэгэн аварга Точигиямагийн амжилтыг 100 гаруй жилийн дараа давтах юм билээ. Хацү башёд Монгол сүмочдоос гадна Бразил, Гүрж, Болгар, Казахстан, Филиппин, Украйнаас тус бүр нэг бөх зодоглоно. Дээд зиндаанд барилдаж буй Монгол сүмочдын тухайд аварга нь магнайлах бол Крибияма Б.Лхагвасүрэн маэгиширагийн нэгээс, Тамаваши Г.Мөнх-Оргил гурав, Чиёошома тавд эрэмблэгдсэн бол Хоошёорү С.Бямбасүрэн зургаагаас босох юм. Харин Ичиножёо Р.Ичинноров саньякү цолоо алдаад маегиширагийн хоёрт бичигджээ. Сонирхуулахад барилдах эрхээ хасуулаад байгаа озеки асан Асанояма зиндаа буурч жюүрёод очсон бол нууцаар казино тоглосон хэрэгт холбогдсон Хидэноүми, Шидэн нар энэ удаа барилдахгүй нь ээ.

Д.Надмид

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Их Британид гол салбаруудыг гадны нөлөөнөөс хамгаалах хууль хэрэгжиж эхэлжээ
Их Британид гол салбаруудыг гадны нөлөөнөөс хамгаалах хууль хэрэгжиж эхэлжээ
 
УХТЭ “Нэг цэгийн үйлчилгээ” хэсгийг ТОХИЖУУЛЖ, иргэд тав тухтай үйлчлүүлэх боломж бүрдлээ
УХТЭ “Нэг цэгийн үйлчилгээ” хэсгийг ТОХИЖУУЛЖ, иргэд тав тухтай үйлчлүүлэх боломж бүрдлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ