МҮХАҮТ-д
09:00-13:00 цагт "Мэргэжлийн нэгдсэн холбоодын зөвлөл"-ийн анхдугаар форум болно. Монгол Улсын Шадар сайд оролцоно.
Гэгээнтэн кинотеатрт
10:00 цагт Ковидын үеэр гадаадад гацсан монголчуудын түүхээр хийсэн "Эх орондоо л очихсон" баримтат киноны нээлт болно.
Төрийн ордонд
10:00 цагт УИХ-ын чуулган хуралдана.
11:00 цагт УИХ-ын гишүүн Д.Ганбат "АН-ын бүртгэл ба Дээд шүүхийн асуудал" сэдвээр мэдээлнэ.
09:00 цагт Зөвшөөрлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан болно.
10:00 цагт Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан болно.