fbpx Аврагчдын алдрыг мөнхөлсөн гавьяат гал сөнөөгч
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
10 минут 22 секунд

Аврагчдын алдрыг мөнхөлсөн гавьяат гал сөнөөгч

Хүн бүхэн гавьяа байгуулах боломжтой. Харин хүний амь аврах үйлс ажил мэргэжлийн онцлогоос хамаарах хэдий ч чин сэтгэл, зүтгэл бол түүнийг бүтээх хамгийн том шалгуур юм. Тиймдээ ч хүн ардын амар тайвны төлөө ямар ч болзолгүйгээр зүтгэсэн. Өөртэйгээ ижил олон мянган аврагчдын алдар гавьяаг мөнхөлсөн эгэл баатраар бахархсан, омогшсон өдрүүд он дамжин үргэлжилж байна. Ийм л нэгэн эгэл аврагчдын төлөөлөл, гал сөнөөгчдөөс төрсөн анхны гавьяатыг “Монгол Улсын төлөө” буландаа онцоллоо.

ГАЛ СӨНӨӨГЧДИЙН ДУНДААС 100 ЖИЛИЙН ТҮҮХЭНД ТӨРСӨН АНХНЫ ГАВЬЯАТ

Бүгд Найрамдах улс тунхаглаж, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр буюу шинэ оны босгон дээр Төрийн тэргүүний зарлигаар НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Д.Эрдэнэбилэг “Үйлчилгээний гавьяат ажилтан цол”-оор шагнуулсан бахархам үйл явдал өнөө ч хуучраагүй байна. Шинэхэн гавьяатын энгэрт өнөөдөр ч одон медаль нь гялалзсаар бидэнтэй уулзлаа. Тэрбээр Төрийн ордны есөн хөлт, цагаан тугийн өмнө Ерөнхийлөгчөөс шагналаа гардаж авахдаа “Гал сөнөөгч бүрийн энгэрт гавьяат цол зүүлээ” гэж дотроо хэлжээ.

Ахлах ахлагч Д.Эрдэнэбилэг онцгой байдлын байгууллагын ес дэх, гал сөнөөгчдөөс төрсөн анхны гавьяат болж буй юм. Өөрөөр хэлбэл, гал түймэртэй тэмцэх байгууллагын 100 жилийн түүхэнд галын машинаас “төрсөн” анхны гавьяат гэж хэлж болно.

Эх орны баруун хязгаар Ховд аймгийн Цэцэг суманд төрсөн айлын отгон хүү онцгой байдлын албатай холбогдоод 20 жил болж буй. Хүнсний коллежид суралцдаг залуу найзынхаа ажил дээр очиж аврагч болохоор шийдсэн тэр л өдрөөс хойш мөрдэстэй байгууллагад сэтгэл, зүтгэлээ зориулж явна. Энэ хугацаанд Гал түймэртэй тэмцэх ууган анги, төв байгууллага Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах аравдугаар ангид гал сөнөөгчөөр ажиллаж байгаа талаараа “Энэ жил гал түймэртэй тэмцэх байгууллагын 100 жилийн ой тохиож байгаа. Би албандаа орсны 20 жил гуравдугаар сарын 15-нд болно. Энэ хугацаанд шантрах үе байсныг нуухгүй ээ. Гэхдээ албанаасаа няцах, дуудлаганаасаа буцах талаар бодож байгаагүй. Галын дуудлаганд ганцаараа яваад бүхнийг хийхгүй. Баг, хамт олны минь хичээл зүтгэл шингэсэн юм шүү. Бид дасгал сургуулилт, бэлтгэл бэлэн байдлаа байнга хийнэ. Хоолой хошуу, багаж хэрэгслээс эхлээд бүх зүйлээ бэлтгэнэ. Таван гал сөнөөгч нэг баг болж дуудлаганд явдаг. Ер нь хүний амь, эд хөрөнгө аварч хамгаална багийн ажиллагаа байдаг” гэж даруухан өгүүлэх.

Д.Эрдэнэбилэг ажиллах хугацаандаа ахуйн гал түймрийн 3120 удаагийн дуудлагаар ажиллаж, төр, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн 5.8 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ. Ингэхдээ 1975 удаагийн гал түймэр дээр мэргэжлийн өндөр ур чадвар гарган өөрийн биеэр 684 хүнийг, тасгийн бие бүрэлдэхүүнийг удирдан зохион байгуулж 2162 хүнийг гал түймрийн аюулаас авран хамгаалсан талаар түүнийг гавьяатын тодорхойлолтод бичсэн байв. Өргөсөн тангарагаа үнэнчээр биелүүлэхдээ хэдэн сараар ч хамаагүй гал унтрааж явсан үе бишгүй бий. Тухайлбал, “Бөмбөгөр” худалдааны төв, “НИК”-ийн шатахууны агуулах, Залаатын амны “Голын эрэг амралтын газрын байр, МАХН-ын байр, цаасны үйлдвэр, төмрийн үйлдвэр, “Уран зургийн галерей”, Саруул худалдааны төв, Сандей Плаза, Багшийн хөгжлийн ордон, “Дашваанжил” ХХК-ийн борлуулалтын төв, Е Март худалдааны төв, “Говь Кашмер”-ийн үйлдвэр гээд улс, нийслэлийн хэмжээнд гарсан томоохон гал түймрүүд дээр тэр л ажиллаж байв. Тийм ч учраас албаараа бахархаж явдаг тухайгаа “2005 онд галын дуудлагаар Баянхошууны Хөтөл дээр шөнө дунд очиход нэг эмэгтэй хоёр хүүхэдтэйгээ гал өртсөн байсан. Үүднээсээ шатаж эхэлсэн учраас хаалгаараа гарах боломжгүй утаа галанд боогдчихсон нэлээн хүнд нөхцөл угтсан. Юуны түрүүнд хүмүүсийг аюулгүй болгоё гээд цонхоор нь ороод гурвууланг галаас авч гарч ирж түргэн тусламж дуудсан. Гал сөнөөгч болоод удаагүй шинэхэн ч байлаа. Ах нар мундаг ажиллалаа гэж магтаад. Гурван хүний амь аварлаа гэж шуурхай албаны бүрэлдэхүүн баяр хүргэсэн. Тэр дуудлагаас анги руугаа буцах зам хамгийн гоё. Галынхаа машинд бөөнөөрөө ангийнхаа дууг дуулаад явж байсан үе намайг эргэлт буцалтгүй энэ албанд оруулсан даа. Дуудлаганд явах болгондоо амжихгүй бол яана аа гэж яардаг. Дуудлага болгоны ард хүний амь, эд хөрөнгө бий шүү дээ. Сүүлд зайрмагны үйлдвэр шатахад 24 цаг тасралтгүй үүрэг гүйцэтгэсэн. Өглөө ээлж хүлээж авахдаа дуудлаганд яваад маргааш өглөө нь галаа унтраагаад ээлжээсээ бууж байлаа. Унтраана л гэж зүтгэхээс биш унтрахгүй байх вий гэж бодох эрхгүй. Тийм ч боломжгүй. Ой хээрийн түймэрт 2002 онд Улаанбаатарыг тойроод 40 гаруй хоног яваад ирэхэд хот гоё болчихсон юм шиг санагдсан” хэмээсэн. Энэ бол түүний арын албаа гэргийдээ даатгаад ажлын төлөө явсан он жилүүд юм.

Шинэхэн гавьяаттай яриа өрнүүлэх зуур онцгой байдлын байгууллага 16, 20 давхар байшинд гарсан галыг хэзээ унтрааж чаддаг болох вэ гэж сөргүүлэхэд “Монгол Улсын хэмжээнд 12 давхарт гарсан галыг унтраах багаж төхөөрөмжтэй. Гэхдээ онцгой байдлын байгууллагын техник хэрэгсэл гэхээс илүү тухайн байгууллагын аюулгүй байдал, чадавхи стандарт чухал. Давхар болгондоо төвийн устай холбоотой гидрант хошуу байх ёстой. Энэ стандартаа баримталсан бол аврагчид очоод ойролцоо тархсан гал түймрээс эхлээд нэмэлтээр хошуугаа дэлгэж ажилласнаар хэдэн ч давхрыг унтрааж чадна” гэж тайлбарласан юм.

ГАЛ УНТРААХ ТЕХНИКИЙН ОЛОН ТӨРӨЛТ СПОРТЫН МОНГОЛ УЛСЫН РЕКОРД ЭЗЭМШИГЧ

Ахлах ахлагч Д.Эрдэнэбилэг дан ганц гал унтраах ажилдаа гарамгай биш. Тэрбээр 2004, 2006, 2008, 2010, 2014, 2016, 2018 оны Гал унтраах техникийн олон төрөлт спортын улсын аварга шалгаруулах тэмцээнд баг хамт олноороо амжилттай оролцож тэргүүн байр эзэлж, 2006 онд улсын рекорд тогтоосон Монгол Улсын спортын мастер цолтой тамирчин аврагч юм.

Д.Эрдэнэбилэг Отгон, Лхагвацэдэн багш нарынхаа удирдлагад гал унтраах техникийн олон төрөлт спортоор хичээллэжээ. Гал унтраах чиглэлийн бүх байгууллагын гал сөнөөгчид таван төрлөөр уралддаг тэмцээний долоон удаагийн хошой аварга. Гал унтраах техникийн спортод дөрвөн давхар руу авирах довтолгооны шат, саадтай 100 метр, 100 метр багаараа гүйж даалгавар гүйцэтгэхээс гадна багийн долоон гишүүн байлдааны тархалт хийнэ. Энэ бүгд зөвхөн секундээр хэмжигддэг аж. Үүнд 18 жил гүйхдээ нийслэлийн долоон удаа, улсын аваргын алт, мөнгө хүрэл медальтай. Өөрөөр хэлбэл, энэ тэмцээн аврагчдад практикт гал унтраах хамгийн том дадлага сургуулилт, ур чадвар эзэмшүүлдэг гэнэ.

Д.Эрдэнэбилэг 2006 онд дөрвүүлээ Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоосон байна. 4*100 метрийн гал унтраах техникийн төрөл өмнө нь нэг минут байсныг 59.30 болгож шинэчлэн тогтоожээ. Өөрөөр хэлбэл, гал унтраах аравдугаар ангиас дөрвүүлээ 100 метр гүйхдээ замдаа шатаа барьж байшин, самбар давах, хошуугаа залгах зэргээр саад туулж, эцэст нь гал унтраах бүх үйлдлийг 59 секунд 30 дольд багтаажээ. Ийм л онцгой байдлын шилдэг алба хаагчдын төлөөлөл төрдөө гавьяа зүтгэлээ үнэлүүллээ. Мөн 20 жил хуримтлуулсан мэдлэг, туршлагаа хамт олонтойгоо хуваалцсаар, түгээсээр явна. Энэ мөчид ч өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж галын улаан машинтайгаа нийслэлийн хаа нэгтээ дохиоллоо хангинуулсаар, хэн нэгний эрдэнэт амийг авран хамгаалсаар яваа. Түүний зорилго, хүсэл болох “Улс орон, ард иргэд амгалан тайван байгаасай” гэсэн үгээр өндөрлөе.

С.Уянга

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Энэ оны долдугаар сарын 1-н хүртэл хүүхдийн мөнгийг сонголттойгоор олгоно
Энэ оны долдугаар сарын 1-н хүртэл хүүхдийн мөнгийг сонголттойгоор олгоно
 
Украины эсрэг дайнд гадаадынхан тулалдаж байна
Украины эсрэг дайнд гадаадынхан тулалдаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Украины эсрэг дайнд гадаадынхан тулалдаж байна

Украины эсрэг дайнд гадаадынхан тулалдаж байна

Дэлхийд дөрөвт ордог төслийн 66 хувийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь

Дэлхийд дөрөвт ордог төслийн 66 хувийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь

Оюутолгой төсөл нь дэлхийн бизнесийн дүрмийг шинэчлэгч болох уу?

Оюутолгой төсөл нь дэлхийн бизнесийн дүрмийг шинэчлэгч болох уу?

Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө

Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө

Баабар: СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан

Баабар: СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан

Намуудын хэлбэр, агуулга, чанарт тавигдах шаардлага, үнэлгээ гэж байна уу?

Намуудын хэлбэр, агуулга, чанарт тавигдах шаардлага, үнэлгээ гэж байна уу?

Монголын казах угсаатны оршуулгын зан үйл

Монголын казах угсаатны оршуулгын зан үйл

Налайхад 1990 оныхоос ч ноцтой дэлбэрэлт болж магадгүй байна

Налайхад 1990 оныхоос ч ноцтой дэлбэрэлт болж магадгүй байна

“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!

“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!

Аймгууд өвөлд бэлэн үү

Аймгууд өвөлд бэлэн үү

ОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ

ОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ

Ерөнхий сайд Н.Учралын  Япон дахь онцлох уулзалтууд

Ерөнхий сайд Н.Учралын Япон дахь онцлох уулзалтууд

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон

“Н.Алтанхуягийг дэвшүүлж болохгүй” гэснийг хүлээж аваагүй О.Цогтгэрэлийг солих хонгилынхны “хор” гүйгээд эхэлжээ

“Н.Алтанхуягийг дэвшүүлж болохгүй” гэснийг хүлээж аваагүй О.Цогтгэрэлийг солих хонгилынхны “хор” гүйгээд эхэлжээ

Ану, доллар, бас бид

Ану, доллар, бас бид

Гишүүн М.Мандхайгаар хөдөө ах ахуйн салбарыг самруулах хэрэг байсан юм уу, МАН-ынхаан...

Гишүүн М.Мандхайгаар хөдөө ах ахуйн салбарыг самруулах хэрэг байсан юм уу, МАН-ынхаан...

Хүрз шиг даргаа халбага шиг даргаар сольсон хотынхныг “заяа чинь тэр дээ” гэхээс өөр яалтай

Хүрз шиг даргаа халбага шиг даргаар сольсон хотынхныг “заяа чинь тэр дээ” гэхээс өөр яалтай

2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх “барьц”-тай ганц барьцаа нь “Меланж”-ийн уурхай болоод байна

Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх “барьц”-тай ганц барьцаа нь “Меланж”-ийн уурхай болоод байна

Саудын Араб Улаан тэнгисээр газрын тос нийлүүлж эхэлжээ

Саудын Араб Улаан тэнгисээр газрын тос нийлүүлж эхэлжээ

Ц.Оюунгэрэл: Дамдинням сайд хариуцсан ажлаа хийж чадахгүй байгаагийн үр дагаврыг өнөөдөр иргэд амсаж байна

Ц.Оюунгэрэл: Дамдинням сайд хариуцсан ажлаа хийж чадахгүй байгаагийн үр дагаврыг өнөөдөр иргэд амсаж байна

Японы дэвшилтэт технологи, Ноу-Хауг Монголд нэвтрүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Японы дэвшилтэт технологи, Ноу-Хауг Монголд нэвтрүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ

М.Мандхай гишүүн сонсголоороо “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!

М.Мандхай гишүүн сонсголоороо “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!

УИХ-ыг тараахыг ард түмэн дэмжиж, авилгачид эсэргүүцэж байна

УИХ-ыг тараахыг ард түмэн дэмжиж, авилгачид эсэргүүцэж байна

Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

Ши Жиньпиний айлчлал олон улсын хэвлэлд…

Ши Жиньпиний айлчлал олон улсын хэвлэлд…

Малын буян, нөхрийн түшиг

Малын буян, нөхрийн түшиг

Баабар: Бид бол Монголоид хүмүүс

Баабар: Бид бол Монголоид хүмүүс

Германы автомашины салбар дахь хямрал улам гүнзгийрч байна

Германы автомашины салбар дахь хямрал улам гүнзгийрч байна

Шүүхийн шийдвэрийнхэн ажлаа хийвэл Б.Эрдэнэбатын нуусан хөрөнгийг “олж” 174 тэрбумын өрийг нь төлүүлэх боломжтой

Шүүхийн шийдвэрийнхэн ажлаа хийвэл Б.Эрдэнэбатын нуусан хөрөнгийг “олж” 174 тэрбумын өрийг нь төлүүлэх боломжтой

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​