fbpx ЭМЯ: Урьдчилсан байдлаар 10 сорьцоос омикрон илэрсэн
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
5 минут 0 секунд

ЭМЯ: Урьдчилсан байдлаар 10 сорьцоос омикрон илэрсэн

Коронавирусийн шинэ хувилбар омикрон халдвар манай улсад албан ёсоор бүртгэгдээгүй, судалгааны шатанд явж байгаа гэдгийг албаныхан хэлж байгаа. Тэгвэл энэ сарын 5-ны өдөр Монгол Улсаас гадаад улс руу зорчсон хоёр иргэнээс омикрон илэрч, очсон улсдаа тусгаарлагдаад байгааг эх сурвалж мэдээллээ. Тэдгээр иргэд Монголд байх хугацаандаа олон нийтийг хамарсан арга хэмжээнд оролцсон гэх мэдээлэл бий. Тэгвэл Эрүүл мэндийн сайд С.Энхболд сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “Яг одоогоор Омикрон хувилбар илэрсэн зүйл байхгүй. Манай улс геномын дараалал тодорхойлдог аппараттай болсон. Энэ аппарат дээр урьдчилсан байдлаар сэжигтэй тохиолдол илэрсэн. Эцсийн хариу гараагүй байна. Аль улсаас ирсэн иргэнээс илэрсэн гэдгийг нь тухайн үед нь зарлана. Бид ямар ч байсан 16 сорьц өгсөн байгаа. Мөн 10-12 дугаар сарын шинжилгээний 100 сорьцыг Япон руу явуулсан. Шинжилгээний хариу эцэслэгдэн гараагүй байна. Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон, гадаадаас ирсэн гээд нийт 16 иргэний сорьц байгаа. Урьдчилсан байдлаар эхний 10 сорьцод байна. Гэхдээ баталгаажсан тохиолдолд мэдээлнэ. PCR-ын тусгай вариант үздэг оношлуураар S уураг тодорхойлогдохгүй байх юм бол дельта, альфа биш дараагийн хувилбар байх магадлалтай гэж үздэг. Үүний дараа баталгаажуулах шинжилгээ нь геномын дараалал тодорхойлох шинжилгээ юм. Бид сэжигтэй сорьцуудаа тэр аппаратад уншуулаад эхэлчихсэн байгаа. Энэ долоо хоногт багтаж хариу нь гарна. Ер нь Омикрон орж ирлээ гээд айж сандраад байх шаардлагагүй. Орж ирэх нь цаг хугацааны асуудал байсан.

Харьцангуй хөнгөн шинж тэмдэгтэй гэдэг нь батлагдаж байна. Дельта хувилбар уушги руу орж илүү их хүндэрдэг байсан бол Омикрон хувилбар нь амьсгалын дээд замыг үрэвсүүлж байна. Энэ нь илүү томуу томуу төст хэлбэртэй төстэй байна гэсэн үг.

Арванхоёрдугаар сарын 20-ны нислэгээр Лондонд очсон иргэн байгаа. Гэхдээ Монголоос очсон гэдэг нь эргэлзээтэй. Яагаад гэвэл энэ хувилбар нь 2.5 хоногийн нууц хугацаатай. Тухайн иргэн транзит хийж явсан. Тэгэхээр замдаа халдвар авсан эсэхийг тогтоох боломжгүй.Солонгост очсон иргэний тухайд тэнд амьдардаг иргэн юм билээ. Тусгаарлалтад байх хугацаанд нь илэрсэн. Онгоцны буудлаас халдвар аваад тусгаарлалтад орсон уу гэдгийг тогтоох боломжгүй. Аль болох хөл хорио тогтоохгүй байх арга хэмжээ авна” гэсэн юм.

ХӨСҮТ-өөс өчигдөр томуугийн хамгийн хүнд хэлбэр болох А хүрээний вирус бүртгэгдсэнийг зарлалаа. Тус төвийн Томуугийн үндэсний нэгжийн эмч Ч.Уртнасан “Хүйтэн сэрүүний улиралд томуу, томуу төст өвчин эрүүл мэндийн салбарт ихээхэн ачаалал учруулдаг. Сүүлийн хоёр жил цар тахал гарсантай холбоотойгоор томуугийн өвчлөл, томуу, томуу төст өвчнийг үүсгэгчийн илрэлт харьцангуй бага байсан. Гэвч 2021 оны наймдугаар сараас Ази, Номхон далайн баруун эргийн бүсэд томуу, томуу төст өвчний үүсгэгч эргэлтэд орж, өвчлөл нэмэгдэж байна. Манай улсын хувьд ч өнгөрсөн арваннэгдүгээр сараас өвчлөл нэмэгдэж эхэлсэн.

Монгол Улсад арванхоёрдугаар сарын дунд үеэс томуугийн А хүрээний H3N2 вирус орчилд орж ирсэн. Ингэснээр манай улсад томуу төст өвчлөл нэмэгдэж байгаа зүй тогтол ажиглагдаж байна. Арванхоёрдугаар сарын эхээс нэгдүгээр сарын дунд хүртэл оргил үедээ хүрдэг. Одоогоор амбулаторийн үзлэгээр 10000 хүн амд 16 тохиолдол бүртгэгдсэн байна. Томуугийн өвчлөл аймгуудад алаг цоог түвшинд бүртгэгдэж байна" гэв. Түүнчлэн цар тахлын халдвартай зэрэгцэж томуугийн дэгдэлт үүсвэл эрүүл мэндийн салбарын ачаалал хоёр дахин нэмэгдэнэ гэсэн тооцоо гарчээ. Тиймээс нийтээрээ омикроноос сэргийлэх шаардлага үүслээ. Үүний тулд маскаа тогтмол зүүх, вакцины бүрэн тундаа хамрагдахыг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байна.

C.Уянга

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Өнөөдөр болох үйл явдлууд
Өнөөдөр болох үйл явдлууд
 
Украины эсрэг дайнд гадаадынхан тулалдаж байна
Украины эсрэг дайнд гадаадынхан тулалдаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Украины эсрэг дайнд гадаадынхан тулалдаж байна

Украины эсрэг дайнд гадаадынхан тулалдаж байна

Дэлхийд дөрөвт ордог төслийн 66 хувийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь

Дэлхийд дөрөвт ордог төслийн 66 хувийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь

Оюутолгой төсөл нь дэлхийн бизнесийн дүрмийг шинэчлэгч болох уу?

Оюутолгой төсөл нь дэлхийн бизнесийн дүрмийг шинэчлэгч болох уу?

Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө

Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө

Баабар: СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан

Баабар: СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан

Намуудын хэлбэр, агуулга, чанарт тавигдах шаардлага, үнэлгээ гэж байна уу?

Намуудын хэлбэр, агуулга, чанарт тавигдах шаардлага, үнэлгээ гэж байна уу?

Монголын казах угсаатны оршуулгын зан үйл

Монголын казах угсаатны оршуулгын зан үйл

Налайхад 1990 оныхоос ч ноцтой дэлбэрэлт болж магадгүй байна

Налайхад 1990 оныхоос ч ноцтой дэлбэрэлт болж магадгүй байна

“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!

“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!

Аймгууд өвөлд бэлэн үү

Аймгууд өвөлд бэлэн үү

ОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ

ОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ

Ерөнхий сайд Н.Учралын  Япон дахь онцлох уулзалтууд

Ерөнхий сайд Н.Учралын Япон дахь онцлох уулзалтууд

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон

“Н.Алтанхуягийг дэвшүүлж болохгүй” гэснийг хүлээж аваагүй О.Цогтгэрэлийг солих хонгилынхны “хор” гүйгээд эхэлжээ

“Н.Алтанхуягийг дэвшүүлж болохгүй” гэснийг хүлээж аваагүй О.Цогтгэрэлийг солих хонгилынхны “хор” гүйгээд эхэлжээ

Ану, доллар, бас бид

Ану, доллар, бас бид

Гишүүн М.Мандхайгаар хөдөө ах ахуйн салбарыг самруулах хэрэг байсан юм уу, МАН-ынхаан...

Гишүүн М.Мандхайгаар хөдөө ах ахуйн салбарыг самруулах хэрэг байсан юм уу, МАН-ынхаан...

Хүрз шиг даргаа халбага шиг даргаар сольсон хотынхныг “заяа чинь тэр дээ” гэхээс өөр яалтай

Хүрз шиг даргаа халбага шиг даргаар сольсон хотынхныг “заяа чинь тэр дээ” гэхээс өөр яалтай

2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх “барьц”-тай ганц барьцаа нь “Меланж”-ийн уурхай болоод байна

Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх “барьц”-тай ганц барьцаа нь “Меланж”-ийн уурхай болоод байна

Саудын Араб Улаан тэнгисээр газрын тос нийлүүлж эхэлжээ

Саудын Араб Улаан тэнгисээр газрын тос нийлүүлж эхэлжээ

Ц.Оюунгэрэл: Дамдинням сайд хариуцсан ажлаа хийж чадахгүй байгаагийн үр дагаврыг өнөөдөр иргэд амсаж байна

Ц.Оюунгэрэл: Дамдинням сайд хариуцсан ажлаа хийж чадахгүй байгаагийн үр дагаврыг өнөөдөр иргэд амсаж байна

Японы дэвшилтэт технологи, Ноу-Хауг Монголд нэвтрүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Японы дэвшилтэт технологи, Ноу-Хауг Монголд нэвтрүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ

М.Мандхай гишүүн сонсголоороо “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!

М.Мандхай гишүүн сонсголоороо “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!

УИХ-ыг тараахыг ард түмэн дэмжиж, авилгачид эсэргүүцэж байна

УИХ-ыг тараахыг ард түмэн дэмжиж, авилгачид эсэргүүцэж байна

Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

Ши Жиньпиний айлчлал олон улсын хэвлэлд…

Ши Жиньпиний айлчлал олон улсын хэвлэлд…

Малын буян, нөхрийн түшиг

Малын буян, нөхрийн түшиг

Баабар: Бид бол Монголоид хүмүүс

Баабар: Бид бол Монголоид хүмүүс

Германы автомашины салбар дахь хямрал улам гүнзгийрч байна

Германы автомашины салбар дахь хямрал улам гүнзгийрч байна

Шүүхийн шийдвэрийнхэн ажлаа хийвэл Б.Эрдэнэбатын нуусан хөрөнгийг “олж” 174 тэрбумын өрийг нь төлүүлэх боломжтой

Шүүхийн шийдвэрийнхэн ажлаа хийвэл Б.Эрдэнэбатын нуусан хөрөнгийг “олж” 174 тэрбумын өрийг нь төлүүлэх боломжтой

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​