fbpx Өрхийн орлогын 398 мянган төгрөгийн 63 хувийг тэтгэмж бүрдүүлдэг
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
7 минут 10 секунд

Өрхийн орлогын 398 мянган төгрөгийн 63 хувийг тэтгэмж бүрдүүлдэг

Үндэсний статистикийн хорооноос хоёр жил тутам ядуурлын түвшинг тодорхойлох судалгаа хийж танилцуулдаг. Тэгвэл ҮСХ-ноос хийсэн 2020 оны ядуурлын түвшнийг тооцоолсон судалгаагаар Монгол Улсын арван иргэн тутмын дөрөв нь ядуу амьдарч байна. Ядуурлын түвшинг тооцохдоо нэг хүнд сард ногдох суурь хэрэглээний түвшинг 184 мянган төгрөгөөр тооцож үүнээс доош хэрэглээтэй хүн амыг ядуу гэж үздэг. Тодруулбал, нийт хүн амын 27.8 хувь буюу 903.4 мянган хүн ядуу гэсэн дүн гарчээ.

Хүн амын 43 хувь нь ядууралд өртөхөд бэлэн

Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны 2020 оны дүнгээр хөдөлмөр эрхлэлтийн орлого долоо хувиар, мөнгөн шилжүүлгийн орлого 35 хувиар өсжээ. Ингэснээр өрхийн нийт орлого 12 хувиар өссөн байна. Үүнд цар тахлын нөлөөллийг бууруулах үүднээс Засгийн газраас авч хэрэгжүүлсэн хэд хэдэн төрлийн мөнгөн болон мөнгөн бус дэмжлэг, тэтгэмж голлон нөлөөлжээ.

Тухайлбал, хүүхэд бүрт олгодог 20 мянган төгрөгийг тав дахин, бага орлоготой өрхөд олгодог 16 мянган төгрөгийг хоёр дахин, Нийгмийн халамжийн тэтгэврийг 100 мянган төгрөгөөр нэмсэн. Ингэснээр ядуурал өсөлтийг хязгаарлаж чаджээ.

Тэгвэл өрхийн мөнгөн орлогод тэтгэвэр, тэтгэмжийн эзлэх хувь 300-500 мянган төгрөгийн орлоготой бүлэгт хамгийн өндөр байна. Жишээлбэл, 300 мянган төгрөг хүртэлх орлоготой буюу сарын 194 мянган төгрөгийн дундаж орлоготой өрхийн 77.4 мянган төгрөг нь тэтгэвэр, тэтгэмж байна. Мөн дунджаар 398 мянган төгрөгийн мөнгөн орлоготой өрхийн 251 мянга буюу 63 хувийг татвар төлөгчдийн халааснаас олгож байгаа юм. Тэгвэл 1.6 сая төгрөгөөс дээш орлоготой өрхийн 11.7 хувийн тэтгэвэр, тэтгэмж эзэлдэг гэсэн судалгааны үр дүн гарчээ. Тэгэхээр эдгээр улсаас олгож буй тэтгэвэр, тэтгэмж зогсоход манай улсын нийт хүн амын 43.3 хувь нь ядууралд өртөхөд бэлэн байна.

Ядуурал буурах хурдыг цар тахал сааруулав

Манай улсад ядуурлын түвшин эдийн засгийн өсөлтөө дагаад эрчимтэй буурч байсан ч 2016 оны түүхий эдийн үнийн уналт, эдийн засгийн хямралын улмаас ядуурлын түвшин эргэн огцом өссөн. Ийн 2016 оны сүүл, түүхий эдийн үнийн өсөлтийн үр дүнд эргэн ядуурлын түвшин аажмаар буурж байсан ч цар тахал дахин хурдыг сааруулав. Тухайлбал, Үндэсний статистикийн хорооноос хийсэн судалгаагаар хэрэв цар тахал дэгдээгүй бол улсын дундаж ядуурлын түвшин гурван хувиар буурахаар байжээ. Харин хөдөө, орон нутагт хамгийн өндөр хувиар буюу 4.6 хувиар буурч 25.9 хувьд хүрэх байсныг судалгаагаар гаргасан. Гэсэн хэдий ч цар тахал дэгдэж хүн амын хөдөлмөр эрхлэлт, орлого, амьжиргаанд сөргөөр нөлөөлж ядуурлын түвшин 2018 оныхтой харьцуулахад бага хэмжээгээр буюу 0.6 хувиар буурчээ.

Түүнчлэн ҮСХ-ны Өрхийн судалгааны хэлтсийн дарга М.Оюунцэцэг “Хэдийгээр 2020 оны байдлаар 0.6 хувиар ядуурлын түвшин буурсан ч үүнийг бууралт гэж хэлэхэд бол хэцүү. 2018 онд ядуу байсан хүн ам 2020 онд ядуу хэвээрээ байна. Энэ нь цар тахалтай холбоотой. Цар тахлын нөлөөллийг бууруулж ядуурлыг өсгөхгүйгээр барьж чадсан гол хүчин зүйл нь Засгийн газраас олгосон дэмжлэгүүд. Эдгээр нь цар тахлын үед өрхийн амьжиргааг торгоож чадсан. Тухайлбал, цар тахлын улмаас алдагдаад байгаа өрхийн орлогыг халамжийн шилжүүлгээр нөхчихсөн гэсэн үг. Одоо танилцуулсан судалгааны дүн 2020 оных. 2020 оны нэгдүгээр сараас цар тахал гарсан ч манай улс хатуу хөл хорио тогтоогоогүй. Харин арваннэгдүгээр сард дотооддоо алдаж хатуу хөл хориио тогтоосноор иргэдийн хөдөлмөр эрхлэлтэд хүндрэл үүсч, хил гааль хаагдсан. Тэгэхээр 2021 онд инфляц нэмэгдэж ДНБ-ий өсөлт бага байсан учир 2022 оны судалгаагаар энэ хямрал үргэлжлэх өндөр магадлалтай байна” гэв.

Хөдөө, орон нутагт ядуурлын түвшин өндөр байна

Хөдөө орон нутагт ядуурлын түвшин хот суурин газраас өндөр буюу тэнд амьдарч байгаа иргэдийн 30.5 хувь ядуу байна. Тодруулбал, нийт ядуу хүн амын 57 хувийг хөдөө, орон нутгийн иргэд эзэлж байгаа юм. Ядуу хүн амыг тархалт, суурьшлаар нь ангилан авч үзэхэд 2018 онд 21.7 хувь нь аймгийн төвд, 36.5 хувь нь сумын төвд байсан бол 2020 онд нийт 56.5 болж 1.7 хувиар буурсан байна. Хөдөө, орон нутагт ядуурлын түвшин өндөр байгаа нь хэд хэдэн үзүүлэлтээс шалтгаалж байгаа юм. Тухайлбал, цалингийн дундаж хэмжээ Улаанбаатар хотынхоос 17 хувиар бага байдаг. Улаанбаатар хотод 2020 онд өрхийн дундаж орлого 1.5 сая төгрөг байхад орон нутагт 1.1 сая төгрөг байв. Мөн 2020 оны арванхоёрдугаар сарын байдлаар 67.3 сая толгой мал тоологдсон ч МАА-н бүтээгдэхүүний 13 хувийг л боловсруулж экспортолдог. Үлдсэн 80 орчим хувийг эдийн засгийн эргэлтэд оруулж чадахгүй байгаа нь үндсэн шалтгаан болж байна. Ялангуяа, арьс шир, ноос ихээр хаягдаж хог болсоор мах, сүү, ноолуур гэсэн цөөн бүтээгдэхүүнээр малчдын 70-80 хувь нь амьжиргаагаа залгуулж байгаа юм. Малчдын мал аж ахуйгаас олж байгаа орлого нь сарын 530 орчим мянган төгрөг, сар бүрийн тогтмол орлого бага, улирлын чанартай байдгаас ядуурлын түвшин өндөр байх нэг шалтгаан болж байна. Тэгэхээр малчдын орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, МАА-н бүтээгдэхүүний нэр төрөл, боловсруулалтыг сайжруулах шаардлагатай байгааг мэргэжилтнүүд онцоллоо.

Б.Бямбажаргал

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сүүлийн долоо хоногт дэлхий даяар Covid-19 халдварын тохиолдол эрс өссөн ч нас баралт буурсныг ДЭМБ мэдээллээ
Сүүлийн долоо хоногт дэлхий даяар Covid-19 халдварын тохиолдол эрс өссөн ч нас баралт буурсныг ДЭМБ мэдээллээ
 
Украины эсрэг дайнд гадаадынхан тулалдаж байна
Украины эсрэг дайнд гадаадынхан тулалдаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Украины эсрэг дайнд гадаадынхан тулалдаж байна

Украины эсрэг дайнд гадаадынхан тулалдаж байна

Дэлхийд дөрөвт ордог төслийн 66 хувийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь

Дэлхийд дөрөвт ордог төслийн 66 хувийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь

Оюутолгой төсөл нь дэлхийн бизнесийн дүрмийг шинэчлэгч болох уу?

Оюутолгой төсөл нь дэлхийн бизнесийн дүрмийг шинэчлэгч болох уу?

Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө

Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө

Баабар: СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан

Баабар: СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан

Намуудын хэлбэр, агуулга, чанарт тавигдах шаардлага, үнэлгээ гэж байна уу?

Намуудын хэлбэр, агуулга, чанарт тавигдах шаардлага, үнэлгээ гэж байна уу?

Монголын казах угсаатны оршуулгын зан үйл

Монголын казах угсаатны оршуулгын зан үйл

Налайхад 1990 оныхоос ч ноцтой дэлбэрэлт болж магадгүй байна

Налайхад 1990 оныхоос ч ноцтой дэлбэрэлт болж магадгүй байна

“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!

“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!

Аймгууд өвөлд бэлэн үү

Аймгууд өвөлд бэлэн үү

ОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ

ОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ

Ерөнхий сайд Н.Учралын  Япон дахь онцлох уулзалтууд

Ерөнхий сайд Н.Учралын Япон дахь онцлох уулзалтууд

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон

“Н.Алтанхуягийг дэвшүүлж болохгүй” гэснийг хүлээж аваагүй О.Цогтгэрэлийг солих хонгилынхны “хор” гүйгээд эхэлжээ

“Н.Алтанхуягийг дэвшүүлж болохгүй” гэснийг хүлээж аваагүй О.Цогтгэрэлийг солих хонгилынхны “хор” гүйгээд эхэлжээ

Ану, доллар, бас бид

Ану, доллар, бас бид

Гишүүн М.Мандхайгаар хөдөө ах ахуйн салбарыг самруулах хэрэг байсан юм уу, МАН-ынхаан...

Гишүүн М.Мандхайгаар хөдөө ах ахуйн салбарыг самруулах хэрэг байсан юм уу, МАН-ынхаан...

Хүрз шиг даргаа халбага шиг даргаар сольсон хотынхныг “заяа чинь тэр дээ” гэхээс өөр яалтай

Хүрз шиг даргаа халбага шиг даргаар сольсон хотынхныг “заяа чинь тэр дээ” гэхээс өөр яалтай

2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх “барьц”-тай ганц барьцаа нь “Меланж”-ийн уурхай болоод байна

Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх “барьц”-тай ганц барьцаа нь “Меланж”-ийн уурхай болоод байна

Саудын Араб Улаан тэнгисээр газрын тос нийлүүлж эхэлжээ

Саудын Араб Улаан тэнгисээр газрын тос нийлүүлж эхэлжээ

Ц.Оюунгэрэл: Дамдинням сайд хариуцсан ажлаа хийж чадахгүй байгаагийн үр дагаврыг өнөөдөр иргэд амсаж байна

Ц.Оюунгэрэл: Дамдинням сайд хариуцсан ажлаа хийж чадахгүй байгаагийн үр дагаврыг өнөөдөр иргэд амсаж байна

Японы дэвшилтэт технологи, Ноу-Хауг Монголд нэвтрүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Японы дэвшилтэт технологи, Ноу-Хауг Монголд нэвтрүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ

М.Мандхай гишүүн сонсголоороо “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!

М.Мандхай гишүүн сонсголоороо “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!

УИХ-ыг тараахыг ард түмэн дэмжиж, авилгачид эсэргүүцэж байна

УИХ-ыг тараахыг ард түмэн дэмжиж, авилгачид эсэргүүцэж байна

Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

Ши Жиньпиний айлчлал олон улсын хэвлэлд…

Ши Жиньпиний айлчлал олон улсын хэвлэлд…

Малын буян, нөхрийн түшиг

Малын буян, нөхрийн түшиг

Баабар: Бид бол Монголоид хүмүүс

Баабар: Бид бол Монголоид хүмүүс

Германы автомашины салбар дахь хямрал улам гүнзгийрч байна

Германы автомашины салбар дахь хямрал улам гүнзгийрч байна

Шүүхийн шийдвэрийнхэн ажлаа хийвэл Б.Эрдэнэбатын нуусан хөрөнгийг “олж” 174 тэрбумын өрийг нь төлүүлэх боломжтой

Шүүхийн шийдвэрийнхэн ажлаа хийвэл Б.Эрдэнэбатын нуусан хөрөнгийг “олж” 174 тэрбумын өрийг нь төлүүлэх боломжтой

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​