fbpx Эдийн засаг, хөгжлийн яам үйл ажиллагаагаа эхлүүллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 42 секунд

Эдийн засаг, хөгжлийн яам үйл ажиллагаагаа эхлүүллээ

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар Эдийн засаг, хөгжлийн яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг баталж, тус яамыг түр хугацаагаар давхар хариуцуулахаар Сангийн сайд Б.Жавхлан, яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр Х.Батжаргал нарыг томилсон.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн болон холбогдох албаны хүмүүс Үндэсний хөгжлийн газарт хүрэлцэн ирж Засгийн газрын тогтоол, шийдвэрийг танилцуулан Сангийн сайд Б.Жавхлан, Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Х.Батжаргал нарын үүрэгт ажлыг хүлээлцүүллээ. Түүний дараагаар Сангийн сайд Б.Жавхлан Үндэсний хөгжлийн газрын албан хаагчидтай уулзалт хийж, үүрэг, чиглэл өгөхдөө “Сангийн сайдын хувиар Үндэсний хөгжлийн газартай Хөгжлийн бодлогын баримт бичгүүд, тэр дундаа “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг боловсруулахад хамтран ажиллахдаа сэтгэл хангалуун байснаа онцолж, тус газрын нөөцөд суурилж Эдийн засаг, хөгжлийн яамыг байгуулж байгаа тул албан хаагчдыг ажилтайгаа танилцах, дадлагажих, туршлагажих зэрэг асуудал үүсэхгүй, цаг алдалгүй яамны үйл ажиллагаагаа эхлүүлэх бүрэн боломжтой байгааг” тэмдэглэн хэлсэн.

Мөн тэрээр уулзалтын төгсгөлд тус яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Х.Батжаргал болон нийт албан хаагчдад ажлын амжилт хүсэн, цаашид 2 яам хэрхэн уялдаа холбоотой хоршиж ажиллах вэ гэдгээс Монгол Улсын эдийн засгийн урт, дунд, хугацааны хөгжил тодорхойлогдох тул дэмжиж ажиллахаа Сангийн сайдын хувьд илэрхийлсэн.

Ингэснээр Эдийн засаг, хөгжлийн яам нь Хөгжлийн бодлого, төлөвлөлт, Макро эдийн засгийн бодлого, төлөвлөлт, Бүс нутаг, аж үйлдвэр, инновацын нэгдсэн бодлого, төлөвлөлт, Хөгжлийн санхүүжилтийн нэгдсэн бодлого, төлөвлөлт, Хөрөнгө оруулалтын бодлого, Концесс, төр хувийн хэвшлийн түншлэл, Худалдаа, эдийн засгийн нэгдсэн бодлого, төлөвлөлт хариуцсан нэгжүүдээс бүрдсэн нийт 7 газар, 8 хэлтэстэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлээд байна.

Мөн хуралдаанаар Засгийн газрын тохируулагч – Үндэсний хөгжлийн газрыг татан буулгаж, Эдийн засаг, хөгжлийн яаманд шилжүүллээ.

Казахстанд эмх замбараагүй байдлаас үүдэн 90 сая ам.долларын хохирол учирчээ

Украины эсрэг дайнд гадаадынхан тулалдаж байна
Украины эсрэг дайнд гадаадынхан тулалдаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Украины эсрэг дайнд гадаадынхан тулалдаж байна

Украины эсрэг дайнд гадаадынхан тулалдаж байна

Дэлхийд дөрөвт ордог төслийн 66 хувийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь

Оюутолгой төсөл нь дэлхийн бизнесийн дүрмийг шинэчлэгч болох уу?

Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө

Баабар: СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан

Намуудын хэлбэр, агуулга, чанарт тавигдах шаардлага, үнэлгээ гэж байна уу?

Монголын казах угсаатны оршуулгын зан үйл

Налайхад 1990 оныхоос ч ноцтой дэлбэрэлт болж магадгүй байна

“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!

Аймгууд өвөлд бэлэн үү

Аймгууд өвөлд бэлэн үү

ОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ

Ерөнхий сайд Н.Учралын  Япон дахь онцлох уулзалтууд

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон

“Н.Алтанхуягийг дэвшүүлж болохгүй” гэснийг хүлээж аваагүй О.Цогтгэрэлийг солих хонгилынхны “хор” гүйгээд эхэлжээ

Ану, доллар, бас бид

Ану, доллар, бас бид

Гишүүн М.Мандхайгаар хөдөө ах ахуйн салбарыг самруулах хэрэг байсан юм уу, МАН-ынхаан...

Хүрз шиг даргаа халбага шиг даргаар сольсон хотынхныг “заяа чинь тэр дээ” гэхээс өөр яалтай

2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх “барьц”-тай ганц барьцаа нь “Меланж”-ийн уурхай болоод байна

Саудын Араб Улаан тэнгисээр газрын тос нийлүүлж эхэлжээ

Ц.Оюунгэрэл: Дамдинням сайд хариуцсан ажлаа хийж чадахгүй байгаагийн үр дагаврыг өнөөдөр иргэд амсаж байна

Японы дэвшилтэт технологи, Ноу-Хауг Монголд нэвтрүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ

М.Мандхай гишүүн сонсголоороо “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!

УИХ-ыг тараахыг ард түмэн дэмжиж, авилгачид эсэргүүцэж байна

Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

Ши Жиньпиний айлчлал олон улсын хэвлэлд…

Малын буян, нөхрийн түшиг

Малын буян, нөхрийн түшиг

Баабар: Бид бол Монголоид хүмүүс

Баабар: Бид бол Монголоид хүмүүс

Германы автомашины салбар дахь хямрал улам гүнзгийрч байна

Шүүхийн шийдвэрийнхэн ажлаа хийвэл Б.Эрдэнэбатын нуусан хөрөнгийг “олж” 174 тэрбумын өрийг нь төлүүлэх боломжтой

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​