fbpx АЖИЛЛАХ ХУГАЦАА НЬ ТАЛДАА ОРЧИХООД БАЙХАД АЗ ЖАРГАЛТАЙ БОЛГОНО ГЭЖ АМЛАСААР Л СУУНА
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
5 минут 12 секунд

АЖИЛЛАХ ХУГАЦАА НЬ ТАЛДАА ОРЧИХООД БАЙХАД АЗ ЖАРГАЛТАЙ БОЛГОНО ГЭЖ АМЛАСААР Л СУУНА

2017 оны есдүгээр сарын 29. НИТХ-аар Засаг дарга Су.Батболдын “Аз жаргалтай хот” хөтөлбөрийг батлав.

Намынхаа сонгуулийн мөрийн хөтөлбөрийг “базаж”, хэрэгжүүлэхээр боловсруулсан Су.Батболдын 2020 оныг хүртэлх ажлын төлөвлөгөө нь тэр юм.

“Аз жаргалтай хот” хөтөлбөр их гоё. Зарим нэгээс нь дурдвал, Нийслэлийн Засаг дарга Су.Батболд “...Эмээлтэд “Хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк”, Налайхад “Барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк”, Багануур дүүрэгт “Багануур үйлдвэрлэл, технологийн парк”, Багахангай дүүрэгт “Хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк” байгуулна. “Орон нутгийн үйлдвэрлэлийн түншлэл” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. “Улаанбаатар хотын ачаа тээврийн нэгдсэн ложистикийн төв” байгуулна. “Монгол наадам цогцолбор”-т үндэсний спортыг хөгжүүлэх, төрөлжсөн аялал жуулчлал, бизнес, соёлын төв барина. “Улаанбаатар тусгай бүс” байгуулна. “Улаанбаатар брэнд” бий болгоно. “Шөнийн Улаанбаатар” хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлнэ. Хөшигийн хөндийд “Аэро сити” хот байгуулна. Туулын хурдны зам барих ажлыг эхлүүлнэ.”Нэг өрхөд нэг ажлын байр”, “Тогтмол орлого-тогтвортой амьдрал”, “Ухаалаг Улаанбаатар”, “Гудамж”, “Дугуйн зам” хөтөлбөр хэрэгжүүлнэ” гээд л амыг нь тосолмоор сайхан хөтөлбөр дэвшүүлсэн.

Харин өнөөдөр тэрээр уншихад ч нүд чилэм энэ олон ажлын хэдийг нь эхлүүлж, хэдийнх нь шав суурийг тавьчихав. Гэтэл Су.Батболд даргын ажиллах хугацаа талдаа орчихлоо. Барьж, байгуулаад бужигнуулж эхэлдэггүй юм гэхэд зураг төслийг нь боловсруулсан нь хэд байгаа бол доо.

Энэ асуултад Су.Батболд дарга юу гэж хариулах бол?

Лав нийслэлийн иргэдийн хувьд “Аз жаргалтай хот” болгохоор хийнэ гэсэн энэ амлалтууд нь цонхны цаадах чихэр хэвээрээ л байгаад байгаа.

Су.Батболд даргын ажил авснаасаа хойш хийсэн ажлуудыг бид мэднэ дээ.

Хотын түгжрэлийг. бууруулна гээд зарим уулзвараар баруун гар тийш эргэхийг хориглосон. Дүнд нь түгжрэл улам нэмэгдсэн. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хүртэл оролцож байж түүнийг нь болиулсан.

Улаанбаатар шөнийн гэрэлт гудамжтай боллоо л гэсэн. Нээлт хийгээд л сүртэй гэгч нь гэрлийг нь асаасан. Гэтэл тэр нь олигтой гэрэлтэй гудамж болж чадаагүй. Дараахан нь Эрдэнэт хот хамаагүй бага төсвөөр хавьгүй илүү шөнийн гэрэлт гудамж тохижуулсан байгаа юм.

Өөр яалаа даа. Нийслэлийн өвлийн утааг бол Су.Батболд даргатай яриад ч нэмэргүй байх. Хотын биш Засгийн газрын асуудал болсон. Цэвэрлэх байгууламжийг бас Засгийн газар л нэг тийш болгож магадгүй гэсэн горьдлого үнэрийг нь мэддэг иргэдэд бий.

Бас хотын эргэн тойронд гараад байгаа малын гоц халдварт шүлхий өвчнийг дарчих болов уу гэж Су.Батболд даргад ихээхэн найдлага тавиад байгаа. Уг нь Хотын дарга ХААИС төгссөн болохоор иргэд ингэж итгээд байгаа хэрэг. Гэвч шүлхий нь хоёр жил хэвэндээ өнжлөө. Хотын төсвөөс хэдэн арван саяар нь энэ өвчнийг дарна гэж хөрөнгө зарсаар өнөөг хүрч байна. Шүлхий хэвээрээ, төсөв үрэгдсээр л байна гэсэн үг.

Харин Су.Батболд даргыг ирснээс хойш "алга болсон" ажил бол их ээ. Хэдхэн сарын өмнөхийг хүртэл Э.Бат-Үүлийн үед явж байсан олон сайхан төсөл нам унтарсан.

Гудамж төслийн хүрээнд өчнөөн төчнөөн уулзвар, зам барив. “Гандан хүрээ гудамж” гэж жишиг болохуйц аятайхан орчныг гэр хороололд бий болгосон. Дахин төлөвлөлт хийж, нийслэлийн нэлээд хэсгийн гэр хорооллыг байшин хороолол болгож чадсан. Өнөөдөр тэр бүгдийн аль нь ч үргэлжлэхгүй байгаа нь харамсалтай. Ядаж нэрийг нь өөрчлөөд цааш явуулбал хэтдээ хотын хөгжилд тустай байсан гэдгийг олон хүн ярьдаг.

Үүнээс гадна Су.Батболдын Хотын дарга болоод ойр дотныхноо албан тушаалд томилсон, томилогдсон зарим албан тушаалтан нь тендерийн асуудалд нэр холбогдож эхэлсэн тухай мэдээлэл ч бас бий.

Су.Батболд даргын ажил товчхондоо иймэрхүү л байна. Насаараа хууль тогтоож явсан болохоос ажил гүйцэтгэж яваагүй түүнд Хотын даргын ажил хүнд байж ч болох юм.

Гэвч дахиад хэлэхэд, түүний ажиллах хугацаа нь талдаа орчихоод байхад аз жаргалтай болгоно гэж амласаар л сууж байна.

Зууны мэдээ
Б.Дамдин-Очир

Лиценз сэргээх ямар “үнэтэй” вэ
Лиценз сэргээх ямар “үнэтэй” вэ
 
Говьд гүнийн усыг уул уурхайд зөвшөөрөлгүй ашиглаж гол шиг урсгаж буй ноцтой баримт
Говьд гүнийн усыг уул уурхайд зөвшөөрөлгүй ашиглаж гол шиг урсгаж буй ноцтой баримт
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Говьд гүнийн усыг уул уурхайд зөвшөөрөлгүй ашиглаж гол шиг урсгаж буй ноцтой баримт

Говьд гүнийн усыг уул уурхайд зөвшөөрөлгүй ашиглаж гол шиг урсгаж буй ноцтой баримт

Д.Баярхүү: Заримдаа тэвччих ёстой хэрэглээ гэж байдаг. Тэр нь бензин!

Д.Баярхүү: Заримдаа тэвччих ёстой хэрэглээ гэж байдаг. Тэр нь бензин!

Монгол-ОХУ түлш эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ

Монгол-ОХУ түлш эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ

“Тохироо”-нд хүрвэл Ерөнхийлөгчид дэвшихэд тохиромжтой АН-ын есөн улстөрч

“Тохироо”-нд хүрвэл Ерөнхийлөгчид дэвшихэд тохиромжтой АН-ын есөн улстөрч

ШХАБ-ын талаар барууныхан юу гэв?

ШХАБ-ын талаар барууныхан юу гэв?

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Баабар: Бямбын Ринчин

Баабар: Бямбын Ринчин

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​