fbpx Монголчууд Үндсэн газар нутгаасаа 1689, 1727, 1864, 1915 онд “албан ёсоор” алдаж байжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
6 минут 14 секунд

Монголчууд Үндсэн газар нутгаасаа 1689, 1727, 1864, 1915 онд “албан ёсоор” алдаж байжээ

1689 онд монголчууд Сибирийг Оросод алдаж, 1727 онд Эргүнэ голын зүүнээс баруун тийш Тагна Тувагийн Шавинайн даваа хүртэлх газар нутгийг алдаж, 1864 онд Тарвагатайн нурууг ойр орчмын гол нууртай нь алдаж, 1915 онд Алтайн хязгаарыг Хятадад, Тагна Тувагийн хязгаарыг Хаант Оросод дээрэмдүүлжээ.

ӨНӨӨДӨР МОНГОЛ УЛС НҮБ-Д ЭЛССЭН ӨДӨР. Өөрийн газар нутагтай, өөрийн гэсэн хэл, ёс заншилтай, бие даасан улс гэдгээ дэлхийн 200 гаруй улсад хүлээн зөвшөөрүүлэх эхлэл болгож, Орос ба Хятадтай хиллэх хилийн шугамаа НҮБ буюу “Дэлхийн Засгийн газар”-аар баталгаажуулж авсан билээ. Үүнтэй холбогдуулан Монгол улсын хил хэрхэн үүссэн тухай материал орууллаа.

… XVII зууны эхэн үеэс монголын хойд, урд хоёр талаас түрэмгийлэн эзлэх Хаант Орос, Манж Чин улсын бодлого идэвхжиж монголын газрын зурагт өөрчлөлт орохын эхлэл тавигджээ.

… Оросууд Сибирийн аймгуудыг эзлэн Монголын хойд талаас түрж шахах болжээ. Манжийн Энх-Амгалан хаан Оросын газар нутгийн түрэмгийллийг эсэргүүцсэн халхчуудын тэмцлийг дэмжиж байсан ч амжилт олоогүй.

…. Галдан бошгот Халхыг эзлэхдээ Оросоос цэргийн тусламж авсан хэмээн цуурхсан тул Манж нар Ойрад, Оросын цэргийн холбоо байгуулагдахаас болгоомжилж, Оростой хилийн гэрээ байгуулж найрамдсан. Хэлэлцээр Оросын Нерчүү хотын дэргэд 1689 оны 8-р сард хийгдэж, Манж нар Агнуурын тэнгис төдийгүй Камчатскийн ихэнх хэсгийг өөртөө авахыг зорьсон бол Оросууд Байгаль нуур, Агнуурын тэнгисийн эрэг хавийн нутгийг авч үлдэн Хар мөрнөөс урагших газрыг Манжид өгснөөр хэлэлцээр дуусгавар болсон. Энэ хэлэлцээрээр эртнээс нааш хэдэн мянган жил монголчуудын үндсэн газар нутаг байсан Баруун ба Зүүн Сибирь, Байгаль нуур хавийн асар уудам нутаг Оросын мэдлийнх болсон.

сонин mn

Хил тогтоох хэлэлцээрийн хоёр дахь үе Халх Оросын хил орчмын Буур голын хөндийд 1727 оны 8-р сард эхэлж, Баргын нутаг дахь Эргүнэ голын зүүн эргийн Авгайт уулнаас Саяны нурууны Шавинайн даваа хүртэл 87 хос овоо босгож Монгол, Оросын хилийг албан ёсоор тогтоосон ч Монголчуудын уугуул нутгаас ихээхэн газар нутаг алдагдсан түүхийн нэгэн хар толбо болон үлджээ.

Манж нар 1756 онд Зүүнгарын хаант улсыг эзэлснээр Алатау нурууны ар бие, Догол нуур, Төмөрт нуур, Долоон ус гол, Или мөрний дунд ба адаг урсгалын сав газар Оросын мэдэлд, үлдсэн ихэнх нутаг Манжийн харьяанд оржээ.

Орос, Манж хоёр 1864 оны 9-р сарын 25-нд Тарвагатайн нурууны өвөрт орших Тарвагатай (одоогийн Чугачук) хотод байгуулсан гэрээгээр хуучин Зүүнгарын хаант улсын нутгийн хойд хил буюу Тагна Урианхайн Шавинайн даваанаас баруун тийших хилийг тогтоохдоо монголчуудыг огт оролцуулаагүй ажээ. Уг гэрээгээр Тарвагатайн нуруу, түүний ар бие, хөндий, Хар эрчим голын адаг, Зайсан нуур, Мароканоль нуур зэрэг Зүүнгарын улсын нэлээд нутаг Оросын мэдэлд орсон байна.

сонин mn

… Богд хаант Монгол улс нь Манж, Хятадын дарлалаас Өвөрмонгол, Баргын газар нутгийг салган авч өөртөө нэгтгэх сонирхолтой байсан боловч хүчин мөхөсдөж зорилгодоо хүрч чадаагүйгээр барахгүй газар нутгаа алдсан юм. 1913 онд Хятадын засгийн газар Алтайн хязгаарыг хүчээр нэгтгэн авахаар үлэмж цэргийг Монголд түлхэн оруулж, зарим газрыг эзлэн авснаар Монгол, Хятадын хооронд зэвсэгт мөргөлдөөн эхэлжээ. 1913 оны 12-р сард Монгол, Орос, Хятадын тал байлдааны ажиллагааг зогсоох хэлэлцээр байгуулж, Алтайн нуруугаар Цагаан түнгэ хүртэл цэрэггүй бүс тогтоожээ. Гэвч 1915 оны Хиагтын гурван улсын гэрээгээр Хаант Орос, Хятад хоёр тэрхүү цэрэггүй бүсийн шугамыг улсын хил хэмээн Монголд хүчээр тулган хүлээлгэж, Тагна Туваг Орос дээрэмдэж, Алтайн нурууны өмнөд бэл, Хар эрчис, Чингил, Булган, Өрөнгө голууд, Өрөнгө нуурын сав дагуух Монголын нутгийг Хятад дээрэмджээ.

сонин mn

1921 оны Ардын хувьсгал нь дэлхийн тавцанд Монгол улсыг дахин тунхаглах, улсын хил хязгаарыг авч үлдэхэд чухал нөлөө үзүүлсэн.

1962 оны 12-р сарын 26-ны өдөр “БНМАУ ба БНХАУ-ын хилийн Гэрээ” байгуулагдаж, 1962-1964, 1982-1984, 2001-2005 онд хамтарсан хилийн шалгалтууд явуулсан. Энэхүү гэрээ нь НҮБ-ын Нарийн бичгийн дарга нарын газарт бүртгэгдсэн олон улсын гэрээ, хэлэлцээрүүдийн 14375 тоот бүртгэлд 1975 оны 10-р сарын 9-нд бүртгэгдсэнээр манай улсын өмнөд хил олон улсын хэмжээнд баталгаажсан байна.

сонин mn

Монгол, Оросын хил нь 1958, 1976 онд БНМАУ ба ЗСБНХУ-ын хооронд байгуулсан хилийн гэрээнүүдээр шинэчлэгдэн, 1977-1979 онд, 1987-1996 онд хамтарсан шалгалтууд хийгдсэн.

Ийнхүү Монгол улсын хил олон зуун жилийн туршид өөрчлөгдөн хувирсаар ХХ зууны дунд үеэс олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хил хязгаар, газар нутагтай болсон билээ.

Эх сурвалж: "Хөх Толбо" сонин

“Squid Game” цувралын од Алтан Бөмбөрцөг наадмаас шилдэг туслах дүрийн шагнал хүртжээ
“Squid Game” цувралын од Алтан Бөмбөрцөг наадмаас шилдэг туслах дүрийн шагнал хүртжээ
 
Украины эсрэг дайнд гадаадынхан тулалдаж байна
Украины эсрэг дайнд гадаадынхан тулалдаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Украины эсрэг дайнд гадаадынхан тулалдаж байна

Украины эсрэг дайнд гадаадынхан тулалдаж байна

Дэлхийд дөрөвт ордог төслийн 66 хувийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь

Дэлхийд дөрөвт ордог төслийн 66 хувийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь

Оюутолгой төсөл нь дэлхийн бизнесийн дүрмийг шинэчлэгч болох уу?

Оюутолгой төсөл нь дэлхийн бизнесийн дүрмийг шинэчлэгч болох уу?

Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө

Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө

Баабар: СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан

Баабар: СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан

Намуудын хэлбэр, агуулга, чанарт тавигдах шаардлага, үнэлгээ гэж байна уу?

Намуудын хэлбэр, агуулга, чанарт тавигдах шаардлага, үнэлгээ гэж байна уу?

Монголын казах угсаатны оршуулгын зан үйл

Монголын казах угсаатны оршуулгын зан үйл

Налайхад 1990 оныхоос ч ноцтой дэлбэрэлт болж магадгүй байна

Налайхад 1990 оныхоос ч ноцтой дэлбэрэлт болж магадгүй байна

“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!

“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!

Аймгууд өвөлд бэлэн үү

Аймгууд өвөлд бэлэн үү

ОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ

ОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ

Ерөнхий сайд Н.Учралын  Япон дахь онцлох уулзалтууд

Ерөнхий сайд Н.Учралын Япон дахь онцлох уулзалтууд

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон

“Н.Алтанхуягийг дэвшүүлж болохгүй” гэснийг хүлээж аваагүй О.Цогтгэрэлийг солих хонгилынхны “хор” гүйгээд эхэлжээ

“Н.Алтанхуягийг дэвшүүлж болохгүй” гэснийг хүлээж аваагүй О.Цогтгэрэлийг солих хонгилынхны “хор” гүйгээд эхэлжээ

Ану, доллар, бас бид

Ану, доллар, бас бид

Гишүүн М.Мандхайгаар хөдөө ах ахуйн салбарыг самруулах хэрэг байсан юм уу, МАН-ынхаан...

Гишүүн М.Мандхайгаар хөдөө ах ахуйн салбарыг самруулах хэрэг байсан юм уу, МАН-ынхаан...

Хүрз шиг даргаа халбага шиг даргаар сольсон хотынхныг “заяа чинь тэр дээ” гэхээс өөр яалтай

Хүрз шиг даргаа халбага шиг даргаар сольсон хотынхныг “заяа чинь тэр дээ” гэхээс өөр яалтай

2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх “барьц”-тай ганц барьцаа нь “Меланж”-ийн уурхай болоод байна

Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх “барьц”-тай ганц барьцаа нь “Меланж”-ийн уурхай болоод байна

Саудын Араб Улаан тэнгисээр газрын тос нийлүүлж эхэлжээ

Саудын Араб Улаан тэнгисээр газрын тос нийлүүлж эхэлжээ

Ц.Оюунгэрэл: Дамдинням сайд хариуцсан ажлаа хийж чадахгүй байгаагийн үр дагаврыг өнөөдөр иргэд амсаж байна

Ц.Оюунгэрэл: Дамдинням сайд хариуцсан ажлаа хийж чадахгүй байгаагийн үр дагаврыг өнөөдөр иргэд амсаж байна

Японы дэвшилтэт технологи, Ноу-Хауг Монголд нэвтрүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Японы дэвшилтэт технологи, Ноу-Хауг Монголд нэвтрүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ

М.Мандхай гишүүн сонсголоороо “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!

М.Мандхай гишүүн сонсголоороо “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!

УИХ-ыг тараахыг ард түмэн дэмжиж, авилгачид эсэргүүцэж байна

УИХ-ыг тараахыг ард түмэн дэмжиж, авилгачид эсэргүүцэж байна

Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

Ши Жиньпиний айлчлал олон улсын хэвлэлд…

Ши Жиньпиний айлчлал олон улсын хэвлэлд…

Малын буян, нөхрийн түшиг

Малын буян, нөхрийн түшиг

Баабар: Бид бол Монголоид хүмүүс

Баабар: Бид бол Монголоид хүмүүс

Германы автомашины салбар дахь хямрал улам гүнзгийрч байна

Германы автомашины салбар дахь хямрал улам гүнзгийрч байна

Шүүхийн шийдвэрийнхэн ажлаа хийвэл Б.Эрдэнэбатын нуусан хөрөнгийг “олж” 174 тэрбумын өрийг нь төлүүлэх боломжтой

Шүүхийн шийдвэрийнхэн ажлаа хийвэл Б.Эрдэнэбатын нуусан хөрөнгийг “олж” 174 тэрбумын өрийг нь төлүүлэх боломжтой

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​