fbpx Макроны “залхаалт” манайд тохирох юм биш үү?!
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
6 минут 44 секунд

Макроны “залхаалт” манайд тохирох юм биш үү?!

“...Ковидын сүүлийн давалгаа байж магадгүй” гэж ДЭМБ-ын таамагласан омикрон хувилбар манайд ороод ирсэн. Халдварын тоо өдөр бүр өсч байна. Өнөөдөртөө 1000 даваад явж байна. “...Арваад хоногийн дараа гэхэд өдөртөө 15-20 мянган халдварын тохиолдол бүртгэгдэнэ” гэж УОК-ын дэргэд ажиллаж буй эрдэмтэд тооцоолсон байна. Тэдний тооцоолол өнгөрсөн хугацаанд оноод ирсэн олон баримт бий. Тэгэхээр халдвар нэмэгдэх нь бараг тодорхой болсон гэсэн үг.

Омикрон гэх хувилбарын тухайд “...Хүндрэл багатай” гэдэг онцлог ярьж байгаа юм. Мөн сүүлийн үеийн судалгаагаар омикрон нь ковидын өмнөх хувилбаруудаас хүндрэлийн хувь бага гэсэн дүн гарсан байгаа юм.

Омикрон хувилбарын “төрөлх нутаг” Өмнөд Африкийн Анагаахын нийгэмлэгийн дарга нь “...Уушгины хатгалгаа болж хувирсан цөөн хүний хувьд 10-12 дахь өдрөөс амьсгаа давч­дах, халуурах, бага зэрэг ханиалгаж эхэл­сэн” гэжээ. Мөн омикрон давaлгааны туршид толгой, цээж, нуруу өвдөх, хоолой загатнах, хуурай ханиалгах, ядрах шинж тэмдгүүд гарч байгаа талаар мэдээлсэн байна. Гэвч энэ хувилбар манай улсад тархаж эхэлснээс хойш өдөр бүр хоёр хүн нас барж байна.

Өөрөөр хэлбэл, “...Хүндрэлгүй” гэсэн нь худлаа болж таарч байгаа юм. ДЭМБ ч энэ сарын 6-нд “...Омикроныг хөнгөн гэж нэрлэж болохгүй” гэсэн анхааруулгатай мэдэгдэл гаргасан байсан. ДЭМБ-ын тэргүүн, доктор Тедрос Адханом Гебрейюс “...Омикрон хувилбар нь дэлхий нийтээр эрүүл мэндийн байгууллагуудад томоохон хүндрэл, дарамт учруулсан. Омикроны хувилбарыг хөнгөн гэж тодорхойлох нь буруу. Хүмүүсийг үхэлд хүргэсээр байна” гэсэн байна.

Харин манай эмч нарын зөвлөж байгаагаар энэ хувилбараас сэргийлэхийн тулд дархлаагаа маш сайн дэмжих хэрэгтэй гэж байна.

Дэлхийн ч, манай ч судалгаа, статитистикаар “...Ковидоор өвчилж нас барсан хүмүүсийн мөш өндөр хувь, 90-ээс дээш хувь нь вакцинд хамрагдаагүй” гэж байгаа юм. Монгол Улсын хувьд нас барагсдын дунджаар 95 хувь нь вакцин огт тариулаагүй байгаа юм. Тэгэхээр ДЭМБ ч, дэлхийн бусад улс, манайх ч “...Вакцины нэмэлт тунд хамрагдаж, омикроны хүндрэлээс сэргийлье” гэдэг уриалгыг баруун солгойгүй өгч байна.

Монгол Улс бусад улсыг бодвол хүн ам цөөтэй болоод ч тэр үү, Засгийн газар нь вакцины нөөцийг хангалттай бүрдүүлж чадсан. Нэг, хоёр дахь тун хангалттай. 67-70 хувьд хүрсэн байна. Гурав дахь тунд хамрагдсан байдал ч 30 хувьд хүрч байгаа мэдээлэл бий. Одоо омикроноос сэрэмжлэхийн тулд дөрөв дэх тунд хамруулж эхэллээ. Өчигдрийн мэдээллээр 10.3 хувьд хүрчээ. Нэг үгээр хэлбэл, Монгол Улс вакцин овоолчихоод байгаа юм.

Харамсалтай нь вакцин эсэргүүцэгчид бас бий. Цахим сүлжээ, зарим олон нийтийн газарт вакцины эсрэг сурталчилгаа явсаар л байна.

Тэр хэрээр ятгалгад автсан хүмүүс вакцинаас татгалзах, аль эсвэл “...Өмнө нь халдвар авсан бол дахин халдахгүй” гэсэн буруу мэдээлэлд итгээд гурав дахь, дөрөв дэх тунд хамрагдахгүй байх явдал гарч буй аж. Ер нь бол хүний эрх ярьж вакцинаас татгалзагчид, эсвэл хэнэггүйтэж байгаа энэ хүмүүс бол хүний эрхийг зөрчигчид гэхэд болно.

Яах вэ, ковидын эсрэг вакциныг сайн дурын үндсэн дээр хийх ёстой ДЭМБ-ын “ташаал”, бусад эрх зүйн үндэслэлүүд байгаа юм байна лээ. Гэхдээ “...Нэг хүний эрхээр нөгөө хүний эрх хязгаарлагдаж байдаг” ардчиллын суурь зарчим байдаг. Энэ онолоор вакцингүй цөөхөн хүн нийтийн эрхийг ноцтой зөрчиж байна гэсэн үг. Тэд вакцингүй ч гэртээ сууж, өөрийгөө тусгаарлаад, нийгмийн харилцаанд орохгүй, бас халдвар авсан ч эмч нарыг тамлахгүй гэвэл нэг хэрэг. Гэтэл тийм биш байгаад гол асуудал байгаа юм.

Гэхдээ ганц вакцин бус маск байнга зүүх, гар хуруугаа сайн угаах, ариутгах зэрэг бас л энэ эрхийг хамгаалах чухал үйлдэл болоод байгаа аж.

Маскийг эсэргүүцэгчид манайд бас л байна. Иймэрхүү асуудлууд дан ганц Монголд биш дэлхийн бусад улс оронд ч байгаа юм байна. Харин зарим улсын удирдагчид нийтийн эрхийн төлөө нэлээд ширүүн арга хэмжээ авч эхэллээ.

Францын ерөнхийлөгч Э.Макрон долоо хоногт “...Хэнийг ч вакцин хийлгэ гэж албадахгүй. Гэхдээ тэднийг олон нийтийн газарт очих, нийгмийн амьдралд оролцох боломжийг нь дээд зэргээр хаана. хүмүүсийг вакцин тариулахаас аргагүй байдалд оруулна” гэж мэдэгдлээ.Тэрбээр “...Би тэднийг үнэхээр залхаамаар байна. Шоронд хийх боломжгүй. Тийм учраас 2022 оны нэгдүгээр сарын 15-наас эхлэн зоогийн газар орж, кофе ууж чадахгүй болгоно. Тэд кинотеатрт ч орж чадахгүй” гэсэн байна.

Бас Грекийн Засгийн газар ковидын эсрэг вакцин тариулаагүй өндөр настнуудаа 100 еврогоор торгохоор шийджээ. Энэ мэтчилэн сайн дурын үндсэн дээр тариулах вакцинд иргэдээ хамруулах боломжийг улс орнууд “сайн дураараа” олж нээсээр байна.

Манайх ч гэсэн зүгээр суугаад яах вэ дээ, Францын ерөнхийлөгч Э.Макроны “залхаалт”-ыг хэрэгжүүлэхэд болохгүй гэх юм алга. Яг тохирох “залхаалт” гэж харагдаж байна. Яагаад гэвэл, нэг хүний эрхээр нөгөө хүний эрх хязгаарлагдаж байдаг.

Б.Дамдин-Очир

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Өнөөдөр ажиллах шинжилгээний цэгүүд
Өнөөдөр ажиллах шинжилгээний цэгүүд
 
Украины эсрэг дайнд гадаадынхан тулалдаж байна
Украины эсрэг дайнд гадаадынхан тулалдаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Украины эсрэг дайнд гадаадынхан тулалдаж байна

Украины эсрэг дайнд гадаадынхан тулалдаж байна

Дэлхийд дөрөвт ордог төслийн 66 хувийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь

Дэлхийд дөрөвт ордог төслийн 66 хувийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь

Оюутолгой төсөл нь дэлхийн бизнесийн дүрмийг шинэчлэгч болох уу?

Оюутолгой төсөл нь дэлхийн бизнесийн дүрмийг шинэчлэгч болох уу?

Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө

Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө

Баабар: СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан

Баабар: СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан

Намуудын хэлбэр, агуулга, чанарт тавигдах шаардлага, үнэлгээ гэж байна уу?

Намуудын хэлбэр, агуулга, чанарт тавигдах шаардлага, үнэлгээ гэж байна уу?

Монголын казах угсаатны оршуулгын зан үйл

Монголын казах угсаатны оршуулгын зан үйл

Налайхад 1990 оныхоос ч ноцтой дэлбэрэлт болж магадгүй байна

Налайхад 1990 оныхоос ч ноцтой дэлбэрэлт болж магадгүй байна

“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!

“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!

Аймгууд өвөлд бэлэн үү

Аймгууд өвөлд бэлэн үү

ОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ

ОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ

Ерөнхий сайд Н.Учралын  Япон дахь онцлох уулзалтууд

Ерөнхий сайд Н.Учралын Япон дахь онцлох уулзалтууд

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон

“Н.Алтанхуягийг дэвшүүлж болохгүй” гэснийг хүлээж аваагүй О.Цогтгэрэлийг солих хонгилынхны “хор” гүйгээд эхэлжээ

“Н.Алтанхуягийг дэвшүүлж болохгүй” гэснийг хүлээж аваагүй О.Цогтгэрэлийг солих хонгилынхны “хор” гүйгээд эхэлжээ

Ану, доллар, бас бид

Ану, доллар, бас бид

Гишүүн М.Мандхайгаар хөдөө ах ахуйн салбарыг самруулах хэрэг байсан юм уу, МАН-ынхаан...

Гишүүн М.Мандхайгаар хөдөө ах ахуйн салбарыг самруулах хэрэг байсан юм уу, МАН-ынхаан...

Хүрз шиг даргаа халбага шиг даргаар сольсон хотынхныг “заяа чинь тэр дээ” гэхээс өөр яалтай

Хүрз шиг даргаа халбага шиг даргаар сольсон хотынхныг “заяа чинь тэр дээ” гэхээс өөр яалтай

2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх “барьц”-тай ганц барьцаа нь “Меланж”-ийн уурхай болоод байна

Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх “барьц”-тай ганц барьцаа нь “Меланж”-ийн уурхай болоод байна

Саудын Араб Улаан тэнгисээр газрын тос нийлүүлж эхэлжээ

Саудын Араб Улаан тэнгисээр газрын тос нийлүүлж эхэлжээ

Ц.Оюунгэрэл: Дамдинням сайд хариуцсан ажлаа хийж чадахгүй байгаагийн үр дагаврыг өнөөдөр иргэд амсаж байна

Ц.Оюунгэрэл: Дамдинням сайд хариуцсан ажлаа хийж чадахгүй байгаагийн үр дагаврыг өнөөдөр иргэд амсаж байна

Японы дэвшилтэт технологи, Ноу-Хауг Монголд нэвтрүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Японы дэвшилтэт технологи, Ноу-Хауг Монголд нэвтрүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ

М.Мандхай гишүүн сонсголоороо “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!

М.Мандхай гишүүн сонсголоороо “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!

УИХ-ыг тараахыг ард түмэн дэмжиж, авилгачид эсэргүүцэж байна

УИХ-ыг тараахыг ард түмэн дэмжиж, авилгачид эсэргүүцэж байна

Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

Ши Жиньпиний айлчлал олон улсын хэвлэлд…

Ши Жиньпиний айлчлал олон улсын хэвлэлд…

Малын буян, нөхрийн түшиг

Малын буян, нөхрийн түшиг

Баабар: Бид бол Монголоид хүмүүс

Баабар: Бид бол Монголоид хүмүүс

Германы автомашины салбар дахь хямрал улам гүнзгийрч байна

Германы автомашины салбар дахь хямрал улам гүнзгийрч байна

Шүүхийн шийдвэрийнхэн ажлаа хийвэл Б.Эрдэнэбатын нуусан хөрөнгийг “олж” 174 тэрбумын өрийг нь төлүүлэх боломжтой

Шүүхийн шийдвэрийнхэн ажлаа хийвэл Б.Эрдэнэбатын нуусан хөрөнгийг “олж” 174 тэрбумын өрийг нь төлүүлэх боломжтой

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​