fbpx 973 төрийн байгууллагын удирдах албан тушаалд 1,036 хүн сонгон шалгаруулалтгүйгээр томилогдсон байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
6 минут 35 секунд

973 төрийн байгууллагын удирдах албан тушаалд 1,036 хүн сонгон шалгаруулалтгүйгээр томилогдсон байна

Сонгон шалгаруулалтгүйгээр томилогдсон бүх төрийн албан хаагчийг чөлөөлөх тухай тогтоол 2021 оны арванхоёрдугаар сарын 30-нд гарсан. Уг тогтоолын хэрэгжилтийн талаар Төрийн албаны зөвлөлөөс тодрууллаа.

- Төрийн албаны зөвлөлөөс гаргасан 411 дүгээр тогтоолын дагуу сонгон шалгаруулалтгүйгээр төрийн албанд орсон хэчнээн хүн байдаг бол?

- Төрийн албаны зөвлөлийн “Хүний нөөцийн удирдлагын мэдээллийн нэгдсэн тогтолцоо” цахим системд 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс хойш 973 төрийн байгууллагын удирдах албан тушаалд 1,036 албан хаагч сонгон шалгаруулалтгүйгээр томилогдсон байна.

- Албан тушаалын ангиллаар нь харвал ямар албан тушаалтнууд чөлөөлөгдөхөөр байгааг тоогоор нь хэлж өгнө үү?

- Иргэн, байгууллагаас ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу болон Төрийн албаны зөвлөлийн санаачилгаар 375 төрийн байгууллагын 5,277 төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, 284 байгууллагын 1,112 иргэнийг төрийн жинхэнэ албан тушаалд хууль тогтоомж зөрчиж томилсныг тогтоож, зөрчлийг арилгуулах арга хэмжээг авч ажиллаж байна.

- Өнөөдрийн байдлаар хэдэн хүнийг төрийн албанаас чөлөөлсөн бэ?

- Төрийн албаны зөвлөлөөс төрийн албаны тусгай болон төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийн сонгон шалгаруулалтыг өнгөрсөн хугацаанд эрчимтэй зохион байгуулсны үр дүнд төрийн захиргааны удирдах албан тушаалд 153, төрийн тусгай албан тушаалын удирдах албан тушаалд 42, төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийн албан тушаалд 214 иргэн тэнцэн томилогдсоноор нийт 409 удирдах албан тушаалын томилгоог хуульд нийцүүллээ.

973 төрийн байгууллагын удирдах албан тушаалд 1,036 албан хаагч сонгон шалгаруулалтгүйгээр томилогдсон байна.

Мөн Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 72/188 дугаар хамтарсан тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн гаргасан дүгнэлтийг дагуу Төрийн албаны зөвлөлөөс хууль бус 95 томилгооны шийдвэрийг хүчингүй болголоо. Одоо шийдэгдээгүй байгаа нийт 532 томилгооны асуудал байна.

- Цар тахлын хуулиар сонгон шалгаруулалтгүй томилох боломж бүрдсэн. Чөлөөлөх, томилох хууль эрх зүйн хувьд зөрчил үүсэж байгаа юу?

- Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль (цаашид “Ковидын хууль” гэх)-ийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт “...албан тушаалтныг сонгон шалгаруулахаар хуульчилсан зохицуулалтыг энэ хуулийн үйлчлэл зогссон өдрөөс эхлэн тухайн хуульд заасан хугацааг баримтлан хэрэгжүүлнэ.” гэж заасан нь Төрийн албаны тухай хуулийн хувьд албан тушаалын сул орон тоонд сонгон шалгаруулалт явуулах үйл ажиллагааны хугацааг Ковидын хуулийн үйлчлэлийн хугацаанд баримтлахгүйгээр, Ковидын хуулийн үйлчлэл зогссон өдрөөс эхлэн Төрийн албаны тухай хуульд заасан хугацааг баримтлан хэрэгжүүлэхээр заасан байдаг.

Энэхүү заалт нь сонгон шалгаруулалт явуулах хугацааг зохицуулсан бөгөөд төрийн албаны үйл ажиллагаа тасралтгүй үргэлжлэх зарчмын хүрээнд Ковидын хуулийн үйлчлэлийн хугацаанд төрийн албаны сул орон тоог зайлшгүй нөхөх шаардлага гарсан тохиолдолд сонгон шалгаруулалт явуулахгүйгээр, албан хаагчийг албан тушаалд томилох боломжийг нээсэн.

Ийнхүү томилогдох тохиолдолд тухайн албан тушаалтан Төрийн албаны тухай хуульд заасан нийтлэг болон тусгай шаардлагыг хангах, эс хангах асуудлыг Ковидын хуулиар огт хөндөөгүй байгаа тул Төрийн албаны тухай хуулийн 22, 23 дугаар зүйлд заасан төрийн албан тушаалд тавих нийтлэг болон тусгай шаардлагыг хангасан, төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэлтэй иргэнийг төрийн жинхэнэ албан тушаалд томилох юм.

Өөрөөр хэлбэл төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх, иргэнийг төрийн албанд томилохдоо гагцхүү чадахуйн зарчмыг баримтлах суурь зарчмыг зөрчихгүйгээр төрийн албаны сул орон тоог нөхөх нь зүйтэй.

ТАЗ-ийн 411 дүгээр тогтоолоор Төрийн албаны хуульд заасан шаардлагыг хангаагүй томилогдсон албан тушаалтнуудыг чөлөөлөхийг даалгасан тул хууль, эрх зүйн зөрчил үүсэхгүй.

- Төрийн албанаас чөлөөлөгдсөн хүн дахин сонгон шалгаруулалтад хамрагдаж болох уу?

- Тухайн хүн албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагуудыг (боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага) хангаж байгаа тохиолдолд сонгон шалгаруулалтад бүртгүүлж, хамрагдах нь нээлттэй байдаг.

- Тогтоолд хөдөлмөрийн тухай хууль шинээр мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан иргэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, цаашид энэ үндэслэлээр гэрээ байгуулахгүй, сунгахгүй байхыг даалгасан байсан. Энэ талаар тайлбарлаж өгөхгүй юу?

- Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн “Зохион байгуулалтын зарим арга хэмжээний тухай” 01 дүгээр зөвлөмжийн 2.2, 2.3-т зааснаар албан ажлын зайлшгүй шаардлага, хүний нөөцийн хүрэлцээ, нөхцөл байдлын үнэлэлт, дүгнэлтэд үндэслэн тухайн төрийн байгууллагын сул орон тоонд төрийн албаны нөөцөд бүртгэлтэй иргэн, мэргэшил, ур чадвар, туршлагаараа тохирох нарийн мэргэжлийн хүнийг хөдөлмөрийн хугацаатай гэрээгээр томилон ажиллуулах шуурхай шийдвэрлэхээр заасан.

Энэ зөвлөмжийн дагуу иргэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ, контрактын гэрээг цаашид сунгахгүйгээр, 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болгох, дахин гэрээ байгуулахгүй байхыг даалгасан байгаа.

Ийнхүү сул орон тоондоо хуулийн дагуу сонгон шалгаруулалт явуулахаар тогтоолд заасан.

Н.Төгсцогт: Ширүүн тулаан болох хэдий ч ялна гэдэгтээ итгэлтэй байна
Н.Төгсцогт: Ширүүн тулаан болох хэдий ч ялна гэдэгтээ итгэлтэй байна
 
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?

Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?

Гадаад хүнтэй гэрлэх нь эх орноосоо урвасан үйлдэл бус хувь хүний сонголт

Гадаад хүнтэй гэрлэх нь эх орноосоо урвасан үйлдэл бус хувь хүний сонголт

Г.Уянга: Дундаж

Г.Уянга: Дундаж

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​