fbpx Өмгөөлөгч Б.Баасанцогт зүй бус үйлдэл гаргахад хамт байсан шүүгчдийн асуудлыг маргааш хэлэлцэнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Хэзээ
2022/01/13
Унших
1 минут 31 секунд

Өмгөөлөгч Б.Баасанцогт зүй бус үйлдэл гаргахад хамт байсан шүүгчдийн асуудлыг маргааш хэлэлцэнэ

Шүүхийн сахилгын хороо өчигдөр буюу нэгдүгээр сарын 12-ны өдөр хуралдаж, сахилгын зөрчил гаргасан гурван шүүгчийн асуудлыг хэлэлцэх байсан ч нэгдүгээр сарын 14-ний 13:30 цаг хүртэл хойшлуулжээ.

Учир нь гурван шүүгчийн нэг болох Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч Х.Идэрийн шүүх хуралдаан давхацсан учир ийнхүү хойшлуулсан байна.

Эргэн сануулахад, өмгөөлөгч Б.Баасанцогт зүй бус үйлдэл гаргахад Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар, Булган аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар, Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр нар хамт байсан нь нийгмийн сүлжээнд тарж, багагүй шүүмжлэлд өртөж байсан юм.

Дээрх гурван шүүгчид сахилгын арга хэмжээ авах тухай гомдлыг “Нэхүүл”, “Дархан Монгол ногоон нэгдэл” төрийн бус байгууллагуудаас Шүүхийн сахилгын хороонд гаргасан.

Уг гомдлын дагуу Сахилгын хороо хуралдахаар товлогдож байсан ч мөн л шүүгчдийн шүүх хуралдаан давхацсан шалтгаанаар хойшлуулж байжээ.

Ташрамд дурдахад, шүүгчдэд сахилгын хариуцлага тооцдог Шүүхийн сахилгын хороо нь сануулах, торгох, огцруулах арга хэмжээ авах эрхтэй юм.

Дархлаажуулалтын цэгүүд 09:00-16:00 цагт ажиллана
ШУУРХАЙ: Үндсэн хуулийн өдрийн барилдаанд Н.Батсуурь аваргыг барилдуулсангүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ