fbpx Ковид, инфляц хоёр хавар эхлэх 10 их наядын бүтээн байгуулалтыг гацааж болзошгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
5 минут 47 секунд

Ковид, инфляц хоёр хавар эхлэх 10 их наядын бүтээн байгуулалтыг гацааж болзошгүй

Хоёр сарын өмнө УИХ-аас сүүлийн 30 жилд байгаагүй өндөр дүнтэй төсвийг баталсан. Тэрхүү 18 их наяд төгрөгийн төсвийг зарцуулах жил эхлээд хоёр долоо хонолоо. Үүний 60 орчим хувь буюу 5-10 их наяд нь дэд бүтэц, боомт, үйлдвэржилтийн салбарт зарцуулагдахаар төлөвлөсөн. Урьд өмнө нь жилд 300-500 тэрбумыг зарцуулж иржээ. Тиймээс эдгээр салбарт энэ 2022 онд “сэргэлт” ирнэ гэсэн төсөөлөл байгаа юм.Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төсөв танилцуулахдаа “...Уул уурхайгаас гадна, боловсруулах аж үйлдвэр, хүнс хөдөө аж ахуй, эрчим хүч, аялал жуучлал ба жижиг дунд үйлдвэрлэл, тээвэр логистик, бүтээлч үйлдвэрлэл, мэдээлэл, технологийн салбар зэрэг эдийн засгийн тэргүүлэх чиглэлийн хөгжлийг цогцоор дэмжихэд энэ жилийн улсын төсөв зориулагдсан.

...Газрын тосны боловсруулах үйлдвэр, Тавантолгой цахилгаан станц, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц зэрэг улс орны эдийн засагт нэн шаардлагатай томоохон төслүүдийг эрчимжүүлнэ.

...Тавантолгой- Гашуунсухайтын замыг 2022 онд багтаж ашиглалтад оруулж, хил холболтын цэгийг эцэслэн тохирно. Зүүнбаян-Хангимандалын төмөр замыг төр хэвшлийн түншлэлээр ирэх төсвийн жилд багтаан эхлүүлнэ. Чойбалсан-Хөөт бичигт болон Зүүн болон Баруун босоо чиглэлийн төмөр замын техник эдийн засгийн үндэслэлийг бүрэн боловсруулж дуусгана.

Хилийн боомтуудыг хатуу хучилттай автозамаар холбох, аялал жуулчлалын бүс нутгийн автозамуудыг шинээр барихад 2022 оны төсөвт 140 орчим тэрбум төгрөгийг тусгалаа. ... Эдийн засгийг тэлэх зорилгоор суурь дэд бүтцийн бүтээн байгуулалтад 1.7 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэхээр байгаа нь дотоодын нийт бүтээгдэхүүнийг 820 гаруй тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх боломжтой” гэсэн.

Эдийн засагчид ч “...Яг энэ төсвөө хэрэгжүүлэхэд зөв арга ашиглаж, үйл ажиллагаа жигд, тасалдахгүй явбал 2022 онд манай улсын эдийн засагт сэргэлт ажиглагдана гэж найдаж байна. Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, ажлын байрыг өсгөх, хүмүүсийг орлоготой байлгах, үүнийг дагаж эдийн засагт мөнгө орох, мөнгөний эргэлт сайжрах гэсэн төсвийн ерөнхий үзүүлэлтүүд боломжийн хэмжээнд гарахаар харагдаж байна” гэсэн дүгнэлтийг өгөөд байгаа юм.

Эдгээрийг хийж гүйж гүйцэтгэх аж ахуйн нэгжүүдийг сонгон шалгаруулах ажил эхлэх гэж байна. Хавар гурав, дөрөвдүгээр сараас эрчимжих учиртай. Тэгэхээр эдийн засагт асар их “хөрөнгө оруулалт” орж ирнэ гэсэн үг. Гэвч энэхүү 10 их наядын төсөвтэй бүтээн байгуулалтын ажлууд гацаанд орж болзошгүй болжээ.

Хоёр саад гарч ирж байгааг эх сурвалжууд хэлж байна. Нэгдүгээрт, ковид. Шинэ он гаруутаа энэ цар тахлын омикрон хувилбарын тархалт гаарлаа. УОК, ЭМЯ-наас омикрон хувилбарын тархалтыг богино хугацаанд хумина гэж хэлж чадахгүй байна. Харин ч тун удахгүй халдварын тохиолдол өдөртөө хэдэн арван мянгад хүрнэ гэж мэдээлэх болов. Мэдээж, үүнд иргэдийн вакцины нэмэлт тунд хамрагдаж байгаа, бас халдвар хамгаалалтын дэглэм хэр зэрэг барьж байгаа нь нөлөөлнө. Гэхдээ нэгэнт байдал энэ хэвээр үргэлжилж, тархалт үргэлжилсээр байх аваас хатуу хөл хорио ч шаардагдаж таарна. Хөл хорьдоггүй юм гэхэд хэвийн цаг үе шиг байх боломжгүй. Адаглаад л, хил, гаалийн асуудал одоогийнхоос сайжрах боломжгүй гэсэн үг. Энэ нь бүтээн байгуулалтын ажилд нөлөөлөхөөс өөр арга байхгүй.

Хоёрдугаарт, инфляц. Үнийн өсөлт, төгрөгийн ханш уналт хэдийнэ хаалга тогшсон. Монгол Улсад өнгөрсөн оны сүүлчээр инфляц дунджаар 9.5 хувь байсан. Хэдийгээр манай Монголбанк инфляцыг бууруулах бүх боломжит бодлого хэрэгжүүлж буй ч ийн өссөн байдаг. Энэ нь гадаад орчноос үүдэлтэй. Тодруулбал, хоёр хөршид инфляц нэмэгдсэн. Мөн Америкийнх хоёр, Японых 2.5 дахин өсчээ. Үүнээс гадна монголчуудын хэрэглэдэг импортын бараа бүтээгдэхүүний 34 хувь нь Эрээнээс хамаарч, Замын-Үүдээр орж ирдэг. Тэнд байдал ямар байгааг бид мэднэ.

Нүүрсний экспорт маань Гашуунсухайтаас хамаардаг. Гашуунсухайт ч гэж дээ, “айл”-ын тал яаж оруулахаа шийднэ. Түүнчлэн экспортын бүтээгдэхүүний дэлхийн зах зээл дээрх ханшны хэлбэлзэл, олон улс дахь нефть, хийн үнэ, нийлүүлэлт зэрэг дам нөлөөлөхөөр зүйлүүд бий. Ингэхээр дэд бүтэц, боомт, үйлдвэржилтийн бүтээн байгуулалтын материал, түүхий эдийн үнэ өртөг, хил гаалийн асуудал босч ирж байгаа юм.

Чухамдаа ийм хоёр том шалтгаанаас болоод 10 их наяд төгрөг зарцуулж эхлэх бүтээн байгуулалт төлөвлөсний дагуу явах уу, үгүй юу гэдэг эргэлзээ бий болоод байна.

Б.Дамдин-Очир

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

АНУ-ын Калифорнид зохион байгуулагдах “Coachella 2022” наадамд The HU хамтлаг оролцоно
АНУ-ын Калифорнид зохион байгуулагдах “Coachella 2022” наадамд The HU хамтлаг оролцоно
 
Украины эсрэг дайнд гадаадынхан тулалдаж байна
Украины эсрэг дайнд гадаадынхан тулалдаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Украины эсрэг дайнд гадаадынхан тулалдаж байна

Украины эсрэг дайнд гадаадынхан тулалдаж байна

Дэлхийд дөрөвт ордог төслийн 66 хувийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь

Дэлхийд дөрөвт ордог төслийн 66 хувийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь

Оюутолгой төсөл нь дэлхийн бизнесийн дүрмийг шинэчлэгч болох уу?

Оюутолгой төсөл нь дэлхийн бизнесийн дүрмийг шинэчлэгч болох уу?

Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө

Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө

Баабар: СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан

Баабар: СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан

Намуудын хэлбэр, агуулга, чанарт тавигдах шаардлага, үнэлгээ гэж байна уу?

Намуудын хэлбэр, агуулга, чанарт тавигдах шаардлага, үнэлгээ гэж байна уу?

Монголын казах угсаатны оршуулгын зан үйл

Монголын казах угсаатны оршуулгын зан үйл

Налайхад 1990 оныхоос ч ноцтой дэлбэрэлт болж магадгүй байна

Налайхад 1990 оныхоос ч ноцтой дэлбэрэлт болж магадгүй байна

“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!

“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!

Аймгууд өвөлд бэлэн үү

Аймгууд өвөлд бэлэн үү

ОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ

ОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ

Ерөнхий сайд Н.Учралын  Япон дахь онцлох уулзалтууд

Ерөнхий сайд Н.Учралын Япон дахь онцлох уулзалтууд

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон

“Н.Алтанхуягийг дэвшүүлж болохгүй” гэснийг хүлээж аваагүй О.Цогтгэрэлийг солих хонгилынхны “хор” гүйгээд эхэлжээ

“Н.Алтанхуягийг дэвшүүлж болохгүй” гэснийг хүлээж аваагүй О.Цогтгэрэлийг солих хонгилынхны “хор” гүйгээд эхэлжээ

Ану, доллар, бас бид

Ану, доллар, бас бид

Гишүүн М.Мандхайгаар хөдөө ах ахуйн салбарыг самруулах хэрэг байсан юм уу, МАН-ынхаан...

Гишүүн М.Мандхайгаар хөдөө ах ахуйн салбарыг самруулах хэрэг байсан юм уу, МАН-ынхаан...

Хүрз шиг даргаа халбага шиг даргаар сольсон хотынхныг “заяа чинь тэр дээ” гэхээс өөр яалтай

Хүрз шиг даргаа халбага шиг даргаар сольсон хотынхныг “заяа чинь тэр дээ” гэхээс өөр яалтай

2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх “барьц”-тай ганц барьцаа нь “Меланж”-ийн уурхай болоод байна

Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх “барьц”-тай ганц барьцаа нь “Меланж”-ийн уурхай болоод байна

Саудын Араб Улаан тэнгисээр газрын тос нийлүүлж эхэлжээ

Саудын Араб Улаан тэнгисээр газрын тос нийлүүлж эхэлжээ

Ц.Оюунгэрэл: Дамдинням сайд хариуцсан ажлаа хийж чадахгүй байгаагийн үр дагаврыг өнөөдөр иргэд амсаж байна

Ц.Оюунгэрэл: Дамдинням сайд хариуцсан ажлаа хийж чадахгүй байгаагийн үр дагаврыг өнөөдөр иргэд амсаж байна

Японы дэвшилтэт технологи, Ноу-Хауг Монголд нэвтрүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Японы дэвшилтэт технологи, Ноу-Хауг Монголд нэвтрүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ

М.Мандхай гишүүн сонсголоороо “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!

М.Мандхай гишүүн сонсголоороо “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!

УИХ-ыг тараахыг ард түмэн дэмжиж, авилгачид эсэргүүцэж байна

УИХ-ыг тараахыг ард түмэн дэмжиж, авилгачид эсэргүүцэж байна

Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

Ши Жиньпиний айлчлал олон улсын хэвлэлд…

Ши Жиньпиний айлчлал олон улсын хэвлэлд…

Малын буян, нөхрийн түшиг

Малын буян, нөхрийн түшиг

Баабар: Бид бол Монголоид хүмүүс

Баабар: Бид бол Монголоид хүмүүс

Германы автомашины салбар дахь хямрал улам гүнзгийрч байна

Германы автомашины салбар дахь хямрал улам гүнзгийрч байна

Шүүхийн шийдвэрийнхэн ажлаа хийвэл Б.Эрдэнэбатын нуусан хөрөнгийг “олж” 174 тэрбумын өрийг нь төлүүлэх боломжтой

Шүүхийн шийдвэрийнхэн ажлаа хийвэл Б.Эрдэнэбатын нуусан хөрөнгийг “олж” 174 тэрбумын өрийг нь төлүүлэх боломжтой

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​