fbpx МАНАН-гаас сонгогдсон улс төрчид нам гэх бүлэглэлийн эрх ашгийг улс орныхоо эрх ашгаас дээгүүр тавьдаг
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
17 минут 28 секунд

МАНАН-гаас сонгогдсон улс төрчид нам гэх бүлэглэлийн эрх ашгийг улс орныхоо эрх ашгаас дээгүүр тавьдаг

Хамгийн тулгамдсан сэдэв:

Нэг намыг нөгөөгөөр сольсон ч байдал дээрддэггүйн учир шалтгаан юунд байна вэ?- Түүнд өгөх хариулт 

 

1992 онд болсон УИХ-ын анхны сонгуулиар МАХН (МАН) 70 суудал авснаар үнэмлэхүй олонхийн засаглал эхлэв. Гэхдээ парламентад тавхан суудалтай ардчилсан хүчин тэр үлэмж биетнээс айж бэргэсэнгүй чадлаараа тэмцэхээр шулуудлаа. Хэдийгээр нэгдмэл цул хүчийг дийлнэ гэдэг хэний ч санаанд багтахгүй. Гэхдээ үхээнц дорой байх нь утгагүй тул үзэлцэх, ядаж л дараагийн сонгуульд амжилт үзүүлэхийн тулд улстөрийн хүчний хувьд “амьд” байх ёстой. Ингээд л нөгөө аварга “амьтан”-тай зууралдаад л байлаа. 1994 онд П.Жасрайн тэргүүлсэн Засгийн газрыг огцруулах санаачилгыг МоАХ гаргаж (Монголын оюутны холбоо дэмжив) улмаар өлсгөлөн зарлалаа. Мэдээж МАН-ын 70 гишүүн засгаа унагана гэж худлаа. Тэр үед МАН Засгийн газраа нүднээс далд л юу юм гэхээс ил шүүмжлэх нь ёстой л өдрийн од байсан гэдэг. Тийм нөхцөл байдалд засгаа огцруулах бүдүүн зүрхтэн байгаагүй. 

1996 оны сонгуулиар “МҮАН, МСДН-ын Ардчилсан холбоо” эвсэл 50 суудал авч ялалт байгууллаа. Үүсэн байгуулагдаад зургаа долоохон жилийн нүүр үзэж байгаа балчир ардчилагчдын хувьд асар том амжилт, бас түүхэн боломж. 

Ардчилсан хүчин Ерөнхий сайдаар М.Энхсайханыг томилов. Тэрбээр суурь үнийг чөлөөлөхөөс ажлаа эхэлсэн бөгөөд “Ийм арга хэмжээ авахаас өөр аргагүй. Монгол Улс 18 сарын тогтвортой хөгжлийн зам дээр гарч ирнэ. Ард түмэн минь түр зуур бүсээ чангалах хэрэгтэй боллоо” гэж мэдэгдэв. 18 сар ч нүд эрмэхийн зуур өнгөрч, харин байдал төдийлөн дээрдсэнгүй. УИХ-д 25 суудалтай МАН “Нийгмийн асуудлыг хөсөр хаяснаас болж ард түмэн ядуурч, маргаашдаа итгэх итгэлгүй болж эхэллээ” гэж мэдэгдээд Засгийн газрыг огцрохыг удаа дараа шаардах болов. М.Энхсайхан нар хариуд нь “Хамгийн зөв нийгмийн бодлого бол эдийн засгийн зөв бодлого” гэдэг үгээр хариу барив. Эхлээд эдийн засгаа эрүүлжүүлье. Дараа нь нийгмийн  асуудлаа анхаарая гэдэг утга санаа эрх баригчдын тайлбараас шууд “үнэртэж” байлаа. Гэвч нийгэм тэр үгийг сонссонгүй, уур бухимдал өдрөөс өдөрт хүрээгээ тэлж эхэлсэн бөгөөд ийм нэр нэр хүнд муутай Засгийн газартай хол явахгүй нь гэж харсандаа, нөгөө талаас Ерөнхий сайдынхаа намдаа захирагддаггүй биеэ тоосон гэмээр ганцаарчилсан араншинд эгдүүцсэндээ, бас бүлэглэлийн эрх мэдэлд хүрэх ашиг сонирхолоор “Ардчилсан холбоо” эвсэл анхны Засгийн газраа 1998 оны 4 дүгээр сарын 23-нд огцруулж  чадсан. Тэглээ гээд жагсаал цуглаан, өлсгөлөн суулт, гомдол шаардлага намжсангүй, улам л шинэ утга агуулгаар баяжсаар байлаа. Шинээр сонгогдсон Ерөнхий сайд Ц.Элбэгдоржийн Засгийн газар “Ардчилсан холбоо” эвслийн дотоод хагарлаас болоод 3-хан сар  албан ёсоор бүрэн эрхээ хэрэгжүүлсэн юм. Харин гудамжинд жагсаал цуглаан өрнөсөн хэвээр байлаа. Халаа сэлгээ, бүтцийн өөрчлөлт, өмч хувьчлал, банк тойрсон халуун сэдэв М.Энхсайхан, Ц.Элбэгдоржийн Засгийн газрын нэр хүндийг шавартай хутгаж, түүн дээр нь сөрөг хүчин чадамгай тоглож байв.

2000 оны УИХ-ын сонгуульд МАХН (МАН) 72 суудал авч намын дарга Н.Энхбаяр Ерөнхий сайдаар томилогдов. Тус тусдаа жижиг намуудын хэлбэрээр хол явахгүй гэдгээ ухаарсан ардчилагчид нэгдэж нийлэхээр шийдэж АН хэмээх нэг том дээвэр дор цугларч, тэр даруйдаа эрх баригчидтай хүч тэнцвэргүй тулалдаанд орохоо ч мартсангүй. УИХ дотор  Л.Гүндалай нь  чуулганы хуралдааныг тасалдуулж, гадаа гудамжинд  Э.Бат-Үүл нь трактортой жагсаал хийнэ... Өөрөөр хэлбэл, 1996-2000 онд гудамжинд тэмцэж байсан сөрөг хүчин МАН эрх барьж, харин хуучин эрх баригч АН гудамжны тэмцэлд шилжсэн гэсэн үг. Өнөөдрийнхийг бодвол тухайн үед МАН-ын гишүүд амь нэгтэй байсан болохоор Засгийн газраа яаж хөдөлгөж зүрхлэх билээ дээ?  Намын дарга бөгөөд Ерөнхий сайд Н.Энхбаяр намаа бүтцийн хувьд ч, оюун санааны хувьд ч базаж чадаж байлаа. Гэхдээ л сөрөг  хүчний дайралт, жагсаал цуглаан, шаардлага зогссонгүй.

2004 оны сонгуулиар АН, МАШСН-ын “Эх орон-Ардчилал” эвсэл 36, МАН 36, БНН 1 (бие даагч 3)  суудал авлаа. Хоёр том нам өмнөх жилүүдийн дайсагналцлаа мартаж  анх удаа  Засгийн газраа хамтран байгуулж Ц.Элбэгдоржийг Ерөнхий сайдаар томилов. Хэдийгээр хоёр нам эвссэн ч  гудамжинд уур амьсгал өөр байлаа. 2004 онд байгуулагдсан “Эрүүл нийгэм-Иргэний хөдөлгөөн”-ийхөн жагсаал цуглаан хийж, тэр ч бүү хэл Төрийн ордон руу улаан лооль, өндөг шидэж нийгмийг бужигнуулж байв. Өвөл болсон нэгэн жагсаалд оролцогсод МАН-ын байр руу халдаж цонхыг нь хагалж, намын тугийг нь шатаасан хэрэг ч гарав. 

Халуухан  эхэлсэн МАН, АН-ын “хайр” хоёрхон жилийн настай байжээ. 2006 оны 1 дүгээр сард МАН хангалтгүй ажиллаж байна гэдэг шалтгаанаар эвслийн Засгийн газрыг огцруулж, МАН-ын даргаар сонгогдоод удаагүй М.Энхболдыг Ерөнхий сайдаар томилов. Тухайн үед АН-ын УИХ дахь нэгэн төлөөлөл  “МАН-ын дарга нар УИХ-д орж ирэх болгондоо Засгийн газрыг огцруулах санаачилга гаргадаг нь ямар учиртай юм бэ” гэж гомдоллож байсан ч МАН-ын Удирдах зөвлөлөөс нэгэнт гаргасан  улстөрийн шийдвэр өөрчлөгдсөнгүй. Хоёр жилийн өмнө Ерөнхий сайд болохдоо “Ард түмэн маань ХААН сонголт хийсэн” хэмээн хөөрөн тунхаглаж байсан мань Элбэгээ улстөрийн шийдвэрээ эргэж харахыг МАН-аас гуйсан ч М.Энхболд тийм яриа байхгүй гэдэг үгээр асуудал хэдийнэ шийдэгдсэнийг нотолсон юм. Хачирхалтай нь Засгийн газрыг огцруулах санал гаргасан МАН дараагийн байгуулах Засгийн газарт Үндэсний эв нэгдлийн гэх гоё хаяг наачихаад парламент дахь бүх намд орж ажиллах уриалга гаргадаг байгаа. АН-ын хувьд хэзээ ч үгүй хэмээгээд сөрөг хүчний эгнээнд шилжиж байгаагаа албан ёсоор мэдэгдэв. Харин БНН-аас Б.Жаргалсайхан, АТН-аас Л.Гүндалай нар тэрхүү саналыг хүлээж авсан бол АН-ын М.Энхсайхан, М.Сономпил, Ж.Наранцацралт, Ж.Батхуяг нар  МАН-ын шинэ дарга М.Энхболдын тэргүүлсэн Засгийн газарт оров. Гэвч намын дүрмийг зөрчиж дур зоргоороо авирласан гэдэг үндэслэлээр АН дээрх дөрвөн “эсэргүүг” намаасаа хөөх шийдвэр гаргасан билээ. Хэдийгээр АН сөрөг  хүчний эгнээнд шилжиж, Ц.Элбэгдорж зөөлөн суудлаасаа буусан ч авлигатай тэмцэж эхэлснээс болоод намайг огцрууллаа хэмээгээд жагсаал цуглаан өрнүүллөө. Дээр нь Ж.Батзандан, О.Магнай нарын тэргүүлсэн иргэний хөдөлгөөн, Г.Баасан нарын “чөлөөт ахмадууд”  Сүхбаатарын талбайд бараг л “амьдардаг” болов. 

2008 оны сонгуулиар МАН 45, АН 28 суудал авлаа. АН-ын дарга Ц.Элбэгдорж сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүйгээ мэдэгдэж ард түмний сонголтыг луйвардаж авлаа гэж мэдэгдсэнээр эсэргүүцэл өрнөж, үр дагаварт нь МАН-ын байр галдан шатаагдаж, таван хүний амь нас учир битгүүлгээр хохиров. Монголын ардчиллын түүхэнд гарч байгаагүй аймшигтай үймээн, гарз хохирол, айдас, түгшүүр энэ л өдрүүдэд болж өнгөрөв. МАН хэдийгээр Засгийн газраа дангаараа бүрдүүлэх хэмжээний суудал авч чадсан ч АН-тай хамтарч ажиллах шийдвэрт хүрснээр улстөр нэг хэсэгтээ л ажин түжин болж амрав. Төрийн ордон дотор амар амгалан, хоёр нам хэл амгүйхэн нэг тогооноос хооллож байсан бол гудамжинд жагсаал цуглаан болдогоороо л болно. Иргэний хөдөлгөөнүүд бүл нэмж тэр хэрээр төр засаг руу дайрч довтолж ард түмнийг тэмцэлд уриалж байв.  Тухайлбал Ц.Мөнхбаяр тэргүүтэй “Гал үндэстэн” холбооныхон Урт нэртэй хуулийн хэрэгжилтээ ярьж  2011 оны 6 дугаар сарын 3-нд төв талбайд морьтой орж ирээд  Төрийн ордон руу  таван удаа нум сум харваж олныг шуугиулж, Д.Батцогт, Г.Уянга нарын “Амлалт нэхэх ард түмний хөдөлгөөн”-ийхөн Засгийн газар руу зай чөлөөгүй дайрч байлаа.

 Нийгмийн уур амьсгал Засгийн газарт таагүй байна гэж харсандаа ч тэрүү 2012 оны 1 сарын 6 буюу сонгууль болохоос  зургаахан сарын өмнө АН хамтарсан Засгийн газраас гарч байгааг  Н.Алтанхуяг мэдэгдсэн юм. 

2012 он. Сонгуулийн урьдчилсан дүнгээр АН 31, МАН 25, “Шударга ёс” эвсэл 11, ИЗНН 2 суудал ( бие даагч 3) авав. Дангаараа засгаа бүрдүүлэх хууль эрхзүйн чадамжгүй ч шийдвэр гаргах түвшний суудал авсан АН-ын хувьд “Шударга ёс” эвслийг сонгож хамтран ажиллахаар боллоо. Гэвч сөрөг хүчин МАН гудамжны жагсаал зохион байгуулах ажилд орсон юм. Тухайлбал, 2013 оны 4 дүгээр сарын 5-нд МАН-ын зүгээс үнийн хөөрөгдөл, хуулийн зөрчил гэх мэт шударга бус байдал газар авч байгааг эсэргүүцэн шүгэлтэй жагсаал, мөн оны 9 дүгээр сарын 8-нд салаавчтай жагсаал зохион байгуулж билээ. Мөн УИХ-ын гишүүн Засгийн газрын газрын гишүүний албыг давхар хашихыг эсэргүүцэж давхар дээл бүхий жүжигчилсэн үзүүлбэртэй жагсаал хүртэл зохион байгуулж байлаа. Дайран дээр давс гэгчээр иргэний хөдөлгөөнүүд, тухайлбал өнөөх Ц.Мөнхбаярын нарын хэдэн хүн Төрийн ордны хойно буу тавьж бөөн шуугиан тарих нь тэр.

2016 оны сонгуулиар МАН үнэмлэхүй ялалт байгуулсан ч жагсаал цуглаан мөн л тасрахгүй нь. Утааны эсрэг жагсаал хоёр ч удаа болсон бол ирэх сөрөг хүчин ирэх 2 дугаар сарын 1-нд томоохон эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахаа мэдэгдлээ. Ер нь улстөрийн уур амьсгалыг харвал энэ хавар бас л үймээн бужигнааны улирал байх бололтой.

Тэртээ цагаан морин жилийн хувьсгалаас хойш хоёр том нам ээлжлэн төр засгийн эрх барьсан он жилүүдэд жагсаал цуглаан, эсэргүүцлийн хөдөлгөөн тасарсангүй. Нэг нам нь цөөнх болохоороо гудамжинд гарч ард түмний дунд ороод Засгийн газрыг огцрохыг шаарддаг. Харин тэд дараагийн  сонгуулиар олонхи боллоо гэхэд өмнөх эрх баригчид нь гудамжинд гарч тэмцдэг, ард түмнээ турхирдаг ийм л дүр зураг, нүүр царайтай болжээ, Монголын улстөр. Хамгийн  гол нь амьдрал муу байна хэмээн орилж чарлан жагсч, “тэмцэж”, эрх баригчдыг балбаж байсан  хүмүүс шийдвэр гаргах түвшинд очсон хойно ч байдал дээрдэхгүй байгаагийн учир шалтгаан нь чухам юунд байна вэ? Нэг намыг нөгөөгөөр, нэг улстөрчийг өөр хүнээр сольсон ч ажилгүйдэл, ядуурал, нийгмийн бухимдал, шударга бус байдал өөрчлөгдөхгүй байгааг засах арга зам гарц нь хаана, хэнд, юунд байна вэ? 

 

Дажсүрэнгийн Лхагвадорж 

 

 

Тайлбар:

 

Монголчууд бидний сонгосон нэртэй, барууны орнуудаас хуулбарласан (тэгээд тэрийгээ барууны олон орны үндсэн хуулиудыг судалж сайн талуудыг нь сонгож авсан гэж бодлогогүй тэнэгээ бахархан яридаг) монгол орон, хүн амын тоо, монгол хүний зан араншин, нийгмийн бүтэц зэрэг …  гэх мэтийн энэ дэлхийд хаана ч байхгүй маш өвөрмөц онцлогийг тусгаагүй нийгмийн бүтцийг „ардчилал“ нэрийн дор ард түмэндээ тулган хүлээлгэж, түүнийгээ улстөрийн намууд сонгуульд орж зөвхөн ялсан нам л төрийн эрх барина гэж үндсэн хуулиар баталгаажуулсан, хэсэг бүлэг хүмүүс хоорондоо хуйвалдан нам нэртэй бүлэглэл байгуулж намын нэрээр ард олноо талцуулан хэрэлдүүлж, анхаарлыг нь сарниулж араар нь 4 жил тутам мөнгө тарааж ээлжлэн ард түмнээр сонгуулж төрийн эрхийг авч байгаад бүх балаг нь оршино.

Манай Монгол улсад тохирсон зөв хөгжлийн гарц гаргалгаг энэ дэлхийн аль ч улсаас хайгаад бэлнээр олдохгүй. Тиймээс хэрвээ Монгол гэдэг улсыг энэ дэлхий дээр авч үлдэе, Монголын ард түмэн баялагтаа эзэн болоод эвтэй найртай тайван хангалуун амдрах ёстой гэж бодож байгаа хүн бүхэн аль нэг намын харяалалгүйгээр жинхэнэ Монгол ардчиллыг бодож олж, хэрэгжүүлэхэд хүчин зүтгэхийг „Нээлттэй засаглал Төв“ ТББ уриалж байна.

Эцсийн эцэст Ардчилал гэдэг маань юу юм бэ?

Ардчилал гэдэг бол хянагч олон (ард түмэн) хянуулагч цөөнх (ард түмнээс сонгогдсон төрийн эрх баригчид) хоёрын хоорондын цохистой харицаа юм. Өөрөөр хэлбэл Хариуцлага.

ХБНГУ д (Герман улс) үндсэндээ 2 том нам л засгийн эрхийг барьдаг. Энэ намууд тус бүрдээ  ойролцоогоор 400 мянгаас аас 500 мянган гишүүнтэй. Энэ намуудаас нэр дэвшигдэн сонгогдсон эрх баригчдыг Герман улсын 80 сая иргэд хянадаг. Энд нэр дэвшигчидээс худлаа амлах, мөнгө тараах зэрэг хачин үзэгдэл бол амиа хорлохтой л ижил.

Манай улсад байгаа 2 том нам үндсэндээ ард түмнийг намын батлахаар хамаатан садан найз нөхдөөр ашиг харагчаар нь 2 хуваачихсан байна. Иймээс өнөө хянагч олон байхгүй болчихсон учир ардчилал (хариуцлага) үнэндээ алга.

Тиймээс хамгийн түрүүнд Монголын ардчиллыг жинхэнээр бий болгох хэрэгтэй. 

Энэ нь хянагч олон хянагдагч цөөнхийн цохистой харьцааг сэргээх гэсэн үг. Нэгэнт л хянагч олон (манай улсын 3 сая иргэн) хэвээрээ байх тул хянагдагч цөөнхийг жинхэнэ утгаар нь цөөлөх хүчийг нь сулруулах гарц үлдэж байна. 

Эндээс намаас нэр дэвшин сонгогдсон учир нам гэх бүлэглэлийн эрх ашгийг улс орныхоо эрх ашгаас дээгүүр тавьж намын удирдлага гэгч бүлэглэлд үйлчилдэг тогтолцоог халж, намгүй сонгууль явуулах шаардлага гарч байна. 

Гэвч эрх баригчид, намууд сайн дураараа байраа тавиж өгөхгүй. Мөн үндсэн хуулийг ч намгүй сонгууль явуулья гэж өөрчилж өгөхгүй. 

Эхний удаад ард түмэн бие даагч нарыг олноор сонгож гурав дахь хүчин болгон гаргаж ирж тэднээр дамжуулж Монголд ардчиллыг бий болгох боломжтой гэсэн саналыг „Нээлттэй засаглал төв“ ТББ дэвшүүлж саналаа хуваалцаж байна. 

Монгол ардчиллын зөв гаргалгаа зөвхөн Монголчуудад бидэнд л байгаа.

 

Нээлттэй засаглал төв ТББ. н.Галбадрах

“Соёолон мордоорой” гэж команд өгсөн дэд сайдад Засгийн газар хариуцлага тооцож чадах уу?
“Соёолон мордоорой” гэж команд өгсөн дэд сайдад Засгийн газар хариуцлага тооцож чадах уу?
 
ОУ-ын Таеквондогийн домогт тамирчин Pak Chong Hyon Монголд үнэ төлбөргүй сургалт семинар орлоо
ОУ-ын Таеквондогийн домогт тамирчин Pak Chong Hyon Монголд үнэ төлбөргүй сургалт семинар орлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

ОУ-ын Таеквондогийн домогт тамирчин Pak Chong Hyon Монголд үнэ төлбөргүй сургалт семинар орлоо

ОУ-ын Таеквондогийн домогт тамирчин Pak Chong Hyon Монголд үнэ төлбөргүй сургалт семинар орлоо

Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй

Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй

Эмээлт захад хонь 200.000-300.000 төгрөгийн ханштай байна

Эмээлт захад хонь 200.000-300.000 төгрөгийн ханштай байна

Б.Мөнхсоёл: Зарим улс төрчид энэ Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэсээсэй гэж хүсч байх шиг байна

Б.Мөнхсоёл: Зарим улс төрчид энэ Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэсээсэй гэж хүсч байх шиг байна

Г.Лувсанжамц: Төсөв үр дүнтэй зарцуулагдаж байгааг хэмжиж чаддаг байх ёстой

Г.Лувсанжамц: Төсөв үр дүнтэй зарцуулагдаж байгааг хэмжиж чаддаг байх ёстой

Үндэсний “Эхлэл брэнд“ХХК дуудлага худалдаагаар 9,3 тэрбум төгрөгөөр худалдаж авсан газрын гэрчилгээгээ гардаж авлаа

Үндэсний “Эхлэл брэнд“ХХК дуудлага худалдаагаар 9,3 тэрбум төгрөгөөр худалдаж авсан газрын гэрчилгээгээ гардаж авлаа

Г.Занданшатарын зам хүнд ч зарчим нь зөв эхэллээ

Г.Занданшатарын зам хүнд ч зарчим нь зөв эхэллээ

Д.Үүрийнтуяа: Улс орны хөгжлийн бодлого хүндээ суурилсан байх ёстой

Д.Үүрийнтуяа: Улс орны хөгжлийн бодлого хүндээ суурилсан байх ёстой

Улаанбурхан өвчний вакцинд хамрагдаагүй 10 сартайгаас 15 настай хүүхдүүдийг 7 сарын 1-нээс нөхөн дархлаажуулалтад хамруулна

Улаанбурхан өвчний вакцинд хамрагдаагүй 10 сартайгаас 15 настай хүүхдүүдийг 7 сарын 1-нээс нөхөн дархлаажуулалтад хамруулна

Энэ Засгийн газрын эдийн засгийн гол ачааг Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням үүрнэ

Энэ Засгийн газрын эдийн засгийн гол ачааг Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням үүрнэ

Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайдтайгаа баг болж ажиллаарай, сүнс чинь засаг дээрээ байх ёстой шүү

Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайдтайгаа баг болж ажиллаарай, сүнс чинь засаг дээрээ байх ёстой шүү

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа

Г.Дамдинням сайд Ормузын хоолой болон нефтийн үнийн талаар үндэслэлгүй худал мэдээлэл тараав

Г.Дамдинням сайд Ормузын хоолой болон нефтийн үнийн талаар үндэслэлгүй худал мэдээлэл тараав

Цагдаагийн дэд хурандаа Д.Оюун: Гудамж талбайд дриффт хийсэн жолооч нарт Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцох тогтолцоог бий болгосон

Цагдаагийн дэд хурандаа Д.Оюун: Гудамж талбайд дриффт хийсэн жолооч нарт Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцох тогтолцоог бий болгосон

Н.Ганибал: МАН-ын дарга нарын завхралыг АН-ын сайд, Хяналтын менежерүүд шалгаж эхэлсэн нь тэдэнд том цохилт болсон

Н.Ганибал: МАН-ын дарга нарын завхралыг АН-ын сайд, Хяналтын менежерүүд шалгаж эхэлсэн нь тэдэнд том цохилт болсон

Экс сайд Л.Энх-Амгалан Монголын боловсролыг самрахаар шийдэв үү?!

Экс сайд Л.Энх-Амгалан Монголын боловсролыг самрахаар шийдэв үү?!

Улсаа самарсан улс төр удах уу, дуусах уу?

Улсаа самарсан улс төр удах уу, дуусах уу?

Ю.Ариунзаяат: Цахим спортын талаар олон нийтийн сөрөг хандлагыг өөрчлөх цаг болсон

Ю.Ариунзаяат: Цахим спортын талаар олон нийтийн сөрөг хандлагыг өөрчлөх цаг болсон

Хуурамч зар байршуулан иргэдийг залилсан этгээдийг баривчилжээ

Хуурамч зар байршуулан иргэдийг залилсан этгээдийг баривчилжээ

Интерполын шугамаар эрэн сурвалжлагдаж иргэн “А”-г баривчилжээ

Интерполын шугамаар эрэн сурвалжлагдаж иргэн “А”-г баривчилжээ

Л.Оюун-Эрдэнэ оргон зайлчих вий дээ?

Л.Оюун-Эрдэнэ оргон зайлчих вий дээ?

Ах дүүгийн найрамдлын шинэ харилцаагаа эрхэмлэн ажиллая (1)

Ах дүүгийн найрамдлын шинэ харилцаагаа эрхэмлэн ажиллая (1)

Боловсролын сайд П.Наранбаярыг татуулаад оронд нь Л.Энх-Амгалан очих уу?

Боловсролын сайд П.Наранбаярыг татуулаад оронд нь Л.Энх-Амгалан очих уу?

Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан байна

Жендэрийн ялгаатай байдлын үзүүлэлтээр Монгол Улс 2025 онд 148 улсаас 65-т эрэмбэлэгдэж 20 байраар урагшиллаа trend

Жендэрийн ялгаатай байдлын үзүүлэлтээр Монгол Улс 2025 онд 148 улсаас 65-т эрэмбэлэгдэж 20 байраар урагшиллаа trend

Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоох, дархлаажуулалт зохион байгуулах, эмчилгээ, оношилгоонд шаардлагатай таван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана

Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоох, дархлаажуулалт зохион байгуулах, эмчилгээ, оношилгоонд шаардлагатай таван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана

Монгол Улсын Ерөнхий сайд нар

Монгол Улсын Ерөнхий сайд нар

Урт хугацааны нүүрс тээвэрлэлтийн анхны цуваа хөдөллөө

Урт хугацааны нүүрс тээвэрлэлтийн анхны цуваа хөдөллөө

“Цомхотгол хийхдээ шууд халахгүй, албан тушаалд шилжүүлэх зохицуулалт хийнэ”

“Цомхотгол хийхдээ шууд халахгүй, албан тушаалд шилжүүлэх зохицуулалт хийнэ”

Х.Тэмүүжиний хуулиар УИХ хууль хяналтынхныг “хазаарлах” Тусгай хяналтын хороотой болно

Х.Тэмүүжиний хуулиар УИХ хууль хяналтынхныг “хазаарлах” Тусгай хяналтын хороотой болно

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​