fbpx Омикроны дараах хүндрэл: Сульдана, мартамхай болно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 51 секунд

Омикроны дараах хүндрэл: Сульдана, мартамхай болно

Цар тахлын халдварын дөрөв дэхь давлагаа эхэлсэн. Эрүүл мэндийн байгууллагаас өгч буй мэдээллээр омикрон хувилбар хөнгөн тусах магадлалтай ч тархах явц маш хурдан хэмээж буй. Тэгвэл тав хоногийн өмнө өдөрт 1818 тохиолдол бүртгэгдэж байсан бол өчигдөр 2751 тохиолдол батлагдаж даруй 1000 гаруйгаар өсөв. Мөн хэвтэн эмчлүүлж буй 7041, гэрийн хяналтад 30604 хүн байгааг яамнаас мэдээллээ.

Уг тоог өмнөх өдрийн мэдээлэлтэй харьцуулбал эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүний тоо 470-аар, гэрийн хяналтад байгаа иргэний тоо 4126-аар нэмэгджээ. Түүнчлэн хэвтэн эмчлүүлж буй жирэмсэн эмэгтэйн тоо өмнөх өдрөөс 224, хүүхдийн тоо 81-ээр нэмэгдсэн байна. Архаг суурь өвчингүй идэр насныхны хувьд омикрон харьцангуй хөнгөн тусч байгаа бол хүүхэд, хөгшид, суурь өвчтэй хүмүүс хүндэрч эмнэлэгт хэвтэхээс аргагүй байгаа юм. Омикроныг хэдийгээр хөнгөн тусаад өнгөрөх ч хожмын урхаг ямар байх талаар ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл “Омикроноор өвдсөн хүн гэртээ биеэ тэнхрүүлэх, дархлаагаа дэмжих, омикроны дараах хожмын хүндрэлээс сэргийлэх шаардлагатай. Омикроны дараах хүндрэл одоогоор бүрэн судлагдаагүй хэдий ч ядрах, сульдах, мартамхай болох урхагтай. Омикрон бидний хувьд судлагдаагүй шинэ халдвар. Ирээдүйд хөдөлмөрийн чадвар муутай, эмгэг хуучтай иргэдтэй болохгүйн төлөө дор бүрнээ хичээх цаг үе ирээд байна” гэлээ.

Эрүүл мэндийн байгууллагаас цар тахлын хүндрэлийг даван туулах гол арга нь вакцин гэдгийг анхааруулж буй. Тиймээс иргэдийг бүүстэр тундаа идэвхтэй хамрагдахыг зөвлөж байна.

Дархлаажуулалттай холбоотой асуудлаар ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма "Спутник V вакцинаар бүүстер тунг хийлгэх боломжтой. Монгол Улс вакцины дархлаа сэргээх тунд Pfizer болон VeroCell вакциныг иргэдийн сонголтоор хийж байна. Өөрөөр хэлбэл, дархлаажуулалтын нэгжүүд дээрх хоёр вакциныг хийж байна. Харин Спутник V вакциныг зарим хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд хийж байгаа. Улсын хэмжээнд Спутник V вакциныг хийлгэсэн иргэдийн тоон мэдээлэл нийт дүн мэдээлэлд орж байгаа. Дархлаа сэргээх нэмэлт тунг тухайн вакцинаар хийлгэх хүсэлтэй иргэд хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагад хандах боломжтой" гэсэн юм.

Нэгдүгээр сарын 15-ны байдлаар III тунгийн хамрагдалт 50.2 хувьд хүрчээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 75.1 хувь, II тунгийн хамралт 71.9 хувь, III тунгийн хамралт 50.2 хувь, нэмэлт IV тунгийн хамрагдалт 2.5 хувь байна.

Харин бусад улс орны хувьд есөн сая орчим хүн амтай Израйльд 500.000 хүн дөрөв дэх тунгаа хийлгээд байна. Вакцинжуулалтад хамгийн сайн хамрагдсан Их Британид омикроны халдварын тоо эрчимтэй буурч байгаа бөгөөд орны ачааллын дийлэнхийг вакцингүй хүмүүс эзэлж байна гэсэн судалгаа гарчээ. Их Британийн Эрүүл мэндийн агентлаг эмнэлэгт хэвтэлтийн статистик анализ хийж омикроны хүндрэл Дельтагаас 50 хувь хөнгөн байгааг мэдээлжээ.

С.Уянга

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

ЭМЯ: Коронавируст халдварын 1,673 тохиолдол шинээр батлагдаж, нэг хүн нас барлаа
ЭМЯ: Коронавируст халдварын 1,673 тохиолдол шинээр батлагдаж, нэг хүн нас барлаа
 
Украины эсрэг дайнд гадаадынхан тулалдаж байна
Украины эсрэг дайнд гадаадынхан тулалдаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Украины эсрэг дайнд гадаадынхан тулалдаж байна

Украины эсрэг дайнд гадаадынхан тулалдаж байна

Дэлхийд дөрөвт ордог төслийн 66 хувийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь

Дэлхийд дөрөвт ордог төслийн 66 хувийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь

Оюутолгой төсөл нь дэлхийн бизнесийн дүрмийг шинэчлэгч болох уу?

Оюутолгой төсөл нь дэлхийн бизнесийн дүрмийг шинэчлэгч болох уу?

Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө

Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө

Баабар: СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан

Баабар: СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан

Намуудын хэлбэр, агуулга, чанарт тавигдах шаардлага, үнэлгээ гэж байна уу?

Намуудын хэлбэр, агуулга, чанарт тавигдах шаардлага, үнэлгээ гэж байна уу?

Монголын казах угсаатны оршуулгын зан үйл

Монголын казах угсаатны оршуулгын зан үйл

Налайхад 1990 оныхоос ч ноцтой дэлбэрэлт болж магадгүй байна

Налайхад 1990 оныхоос ч ноцтой дэлбэрэлт болж магадгүй байна

“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!

“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!

Аймгууд өвөлд бэлэн үү

Аймгууд өвөлд бэлэн үү

ОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ

ОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ

Ерөнхий сайд Н.Учралын  Япон дахь онцлох уулзалтууд

Ерөнхий сайд Н.Учралын Япон дахь онцлох уулзалтууд

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон

“Н.Алтанхуягийг дэвшүүлж болохгүй” гэснийг хүлээж аваагүй О.Цогтгэрэлийг солих хонгилынхны “хор” гүйгээд эхэлжээ

“Н.Алтанхуягийг дэвшүүлж болохгүй” гэснийг хүлээж аваагүй О.Цогтгэрэлийг солих хонгилынхны “хор” гүйгээд эхэлжээ

Ану, доллар, бас бид

Ану, доллар, бас бид

Гишүүн М.Мандхайгаар хөдөө ах ахуйн салбарыг самруулах хэрэг байсан юм уу, МАН-ынхаан...

Гишүүн М.Мандхайгаар хөдөө ах ахуйн салбарыг самруулах хэрэг байсан юм уу, МАН-ынхаан...

Хүрз шиг даргаа халбага шиг даргаар сольсон хотынхныг “заяа чинь тэр дээ” гэхээс өөр яалтай

Хүрз шиг даргаа халбага шиг даргаар сольсон хотынхныг “заяа чинь тэр дээ” гэхээс өөр яалтай

2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх “барьц”-тай ганц барьцаа нь “Меланж”-ийн уурхай болоод байна

Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх “барьц”-тай ганц барьцаа нь “Меланж”-ийн уурхай болоод байна

Саудын Араб Улаан тэнгисээр газрын тос нийлүүлж эхэлжээ

Саудын Араб Улаан тэнгисээр газрын тос нийлүүлж эхэлжээ

Ц.Оюунгэрэл: Дамдинням сайд хариуцсан ажлаа хийж чадахгүй байгаагийн үр дагаврыг өнөөдөр иргэд амсаж байна

Ц.Оюунгэрэл: Дамдинням сайд хариуцсан ажлаа хийж чадахгүй байгаагийн үр дагаврыг өнөөдөр иргэд амсаж байна

Японы дэвшилтэт технологи, Ноу-Хауг Монголд нэвтрүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Японы дэвшилтэт технологи, Ноу-Хауг Монголд нэвтрүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ

М.Мандхай гишүүн сонсголоороо “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!

М.Мандхай гишүүн сонсголоороо “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!

УИХ-ыг тараахыг ард түмэн дэмжиж, авилгачид эсэргүүцэж байна

УИХ-ыг тараахыг ард түмэн дэмжиж, авилгачид эсэргүүцэж байна

Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

Ши Жиньпиний айлчлал олон улсын хэвлэлд…

Ши Жиньпиний айлчлал олон улсын хэвлэлд…

Малын буян, нөхрийн түшиг

Малын буян, нөхрийн түшиг

Баабар: Бид бол Монголоид хүмүүс

Баабар: Бид бол Монголоид хүмүүс

Германы автомашины салбар дахь хямрал улам гүнзгийрч байна

Германы автомашины салбар дахь хямрал улам гүнзгийрч байна

Шүүхийн шийдвэрийнхэн ажлаа хийвэл Б.Эрдэнэбатын нуусан хөрөнгийг “олж” 174 тэрбумын өрийг нь төлүүлэх боломжтой

Шүүхийн шийдвэрийнхэн ажлаа хийвэл Б.Эрдэнэбатын нуусан хөрөнгийг “олж” 174 тэрбумын өрийг нь төлүүлэх боломжтой

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​