fbpx Х.Хэрлэн Монголын төрд битүү морь биш
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
10 минут 7 секунд

Х.Хэрлэн Монголын төрд битүү морь биш

Морьтон монголчууд ган замаар хил дамнан давхиж, дэлхийн хөгжилтэй эн зэрэгцэн хурдлах болсоор 70 гаруй жил өнгөрчээ. 1949 оны зургадугаар сарын 6-нд БНМАУ, ЗСБНХУ-ын хооронд Монгол, Зөвлөлтийн хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг байгуулах тухай хэлэлцээрт гарын үсэг зурсан түүхтэй. Өдгөө “Улаанбаатар төмөр зам” ХНН Ази, Европыг холбосон 1815 километр төмөр замын сүлжээтэй болж, Монгол Улсын импорт, экспортын ачаа тээврийн 70 гаруй хувийг дангаараа гүйцэтгэж байна.

Мэдээ.МН

“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийг ОХУ, Монгол Улсын Засгийн газар хувь тэнцүү эзэмшдэг бөгөөд замын даргыг Монгол, Оросын талаас гурав, гурван жилээр ээлжлэн томилох дүрэмтэй. Гэтэл энэ удаагийн томилгооны асуудал дээр хоёр тал зөвшилцөлд хүрэлгүй нэлээд удсан. Тодруулбал, Д.Жигжиднямаа агсанаас хойш замын даргын суудал эзэнгүй жил орчим болсон нь 1949 оноос хойших хамгийн удаанд тооцогдох аж.

Удаан дуншсаны эцэст “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Ерөнхий хороо өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 30-нд хуралдаж, Х.Хэрлэнг замын даргаар томилсон билээ. Ийн Х.Хэрлэн АМГТГ-аас төмөр зам руу буйр сэлгэв. Тус албан тушаал хоёр орны найрамдалт харилцаа, улс төр, эдийн засаг, стратегийн чухал ач холбогдолтой. Угаас олны анхаарлын төвд байсан уг албан тушаалын томилгоотой зэрэгцэн шинэ даргыг шинжиж, сонжих асуудал гарах нь тодорхой.

Гэхдээ энэ удаа “Х.Хэрлэн гэж хэн бэ?” гэх таамаг, асуулт хариулт хөвөрсөнгүй. Учир нь, тэр Монголын төрд битүү морь биш. Боловсролтой, ажлын туршлагатай, алдаа оноо, амжилт ололт нь ил нэгэн. Түүнийг эл тушаалд томилогдохтой зэрэгцэн олны дунд “Хүүкийн халаасны хүн”, “Мэргэжлийн бус”, “Тохиромжгүй томилгоо” зэрэг бор шувуу нисээд амжсан. Угаас манай улсад хэл амгүй томилгоо ямар байх биш дээ. Мань эр ч гудайхгүй биз ээ.

Тэгвэл энэ удаа “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн даргаар Х.Хэрлэн томилогдсоны давуу тал руу өнгийе. Магад энэ бол Монгол Улсын хувьд “тунхаглах” нүүдэл ч байж мэдэх. Дээр дурдсанчилан төмөр замын даргыг Орос, Монголын талаас гурав, гурван жилээр ээлжлэн томилох учиртай. Гэвч анх байгуулсан цагаас хойш 40 гаруй жилийн хугацаанд орос дарга нар удирдсан бөгөөд 1991 онд Монголын талаас анхны дарга томилогджээ. Түүнээс хоёр удаа орос дарга УБТЗ-ыг удирдаж байв. Үүнээс харвал, ихэнх хугацаанд орос даргатай байжээ. Энэ удаад ч ОХУ өөрийн хүнээ даргаар томилох сонирхолтой байсан. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газраас дөрвөн хүн санал болгосон ч Оросын тал дэмжээгүй гэдэг. Нэр дэвшигчид дунд УБТЗ-ын орлогч дарга Ц.Хүрэлбаатар зэрэг тус салбарын мэдлэг туршлагатай эрхмүүд байсан. Гэвч Орос ах нарын сэтгэлд нийцээгүй, хоёр тал харилцан тохиролцоонд хүрэлгүй удсан. Энэ нь орос хүн томилох сонирхолтой нь ч холбоотой байж таарна. Ямартай ч удаа дараа хэлэлцэж, чамгүй мэрийсний хүчинд Монгол Улсын эдийн засаг, хөгжил дэвшилд жин дардаг байгууллагынхаа даргыг өөрийн хүнээр тавих эрх үүссэн нь энэ. Хэдий хувь нийлүүлсэн нийгэмлэг ч гэлээ туурга тусгаар улсын зам тээврийн салбарын ачааны хүндийг үүрдэг, нийгэм, эдийн засгийн чухал байгууллагадаа “эзэн суух” нь зөв. Тиймээс Х.Хэрлэнг “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн даргаар томилсон нь манай улс их гүрэнтэй эрх тэгш, туурга тусгаар улсын илэрхийлэл болов.

ХОМ: Олдогоосоо хэд дахин илүү тансаг хэрэглээтэй ДАРГА НАР | News.MN

Нөгөөтэйгүүр, чухал салбарын голлох байгууллагаа мэргэжлийн бус хүнээр удирдуулах нь гэх шүүмжлэл гарсан. Х.Хэрлэнгийн хувьд барилгын инженер, эрх зүйч мэргэжилтэй ба төмөр замын салбарт мэргэжлийн бус бөгөөд эдийн засаг, менежмент талын хүн гэдэг нь үнэн. Түүнчлэн “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн үе үеийн дарга нар бүгд төмөр замын салбарын мэргэжлийн хүмүүс байсан уу гэвэл үгүй. Т.Очирхүү, Д.Ганболд зэрэг тухайн салбарын мэргэжлийн бус хэд хэдэн хүн дээрх албыг хашиж байсан. Х.Хэрлэнгийн ажлын туршлагыг харвал, 2016-2017 онд “Монголын Төмөр Зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байжээ. Тэгэхээр төмөр замын салбарын асуудал бэрхшээлийг мэддэг, хөрсөнд нь бууж ажиллах болов уу гэж найдна.

Түүнчлэн тэр бол АМХЭГ-ын Геологи Уул Уурхайн Кадастрын албаны дарга, Үйлдвэр Худалдааны Яамны Хөнгөн үйлдвэрийн газрын Орлогч дарга, ТӨХ-ны Төрийн өмчийн удирдлага, хувьчлалын газрын дарга, АМГТГ-ын дарга зэрэг харицлагатай алба хашиж байсан, туршлагатай менежер юм. Өөрөөр хэлбэл, түүнд хөгжилд хөтөлсөн ган замыг улам бүр гялалзуулах мэдлэг, ур чадвар, ОХУ-ын талтай харилцан ойлголцож, эв зүйгээ ололцох нарийн ухаан бий.

Монголчууд салбар, мэргэжил ярьж хэт туйлширдаг гэмтэй. Жишээлбэл, мэдлэг чадвартай сайн эмч нараа даргын “сэтэр” зүүлгэж, тамга бариулаад ширээний ард суулгачихдаг. Угтаа бол тэр эмч бичиг цаасанд дарагдаж сууснаас хүнээ үзэж, өвчнөө илааршуулж, залуу үеэ сургаж байвал үр өгөөж нь хавь илүү байх сан. Ерөөс ажилтнуудынхаа бүтээмжийг нэмэгдүүлж, потенциалаа бүрэн гаргах нөхцөл боломжоор хангаж, зөв удирдан чиглүүлэх нь менежер хүний үүрэг. Хэдий мэргэжилдээ гаргууд байлаа ч удирдан зохион байгуулах ур чадвар дутмаг нэгэн ч байдаг шүү дээ.

Одоо уралдаж муулах, урьтаж магтахаас илүүтэй Х.Хэрлэн даргын хэрхэн ажиллахыг харах үлдэв. Манай оронд ойрын жилүүдэд дотоодын төмөр замын сүлжээг өргөжүүлэх, бэхжүүлэх ажлууд ар араасаа ундарна. Мэдээж хэрэг, Монгол Улсын шинэ төмөр замын бүтээн байгуулалтад “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн үүрэг, оролцоо чухал.

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1 км, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 240 км төмөр замын төсөл 2022 оны II улиралд бүрэн дуусаж, ашиглалтад орно. Мөн Монгол Улсын засгийн газраас “Богдхан” төмөр замын төслийг гурван жилийн дотор ашиглалтад оруулахаар яаралтай горимоор эхлүүлээд буй. Уг төмөр замын шугам “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн гол замаас Мандал өртөөнөөс салаалан Богдхан уулын урдуур тойрч Багахангай өртөөнд холбогдох юм. Цаашид Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн хэвтээ тэнхлэгийн төмөр замын төслийг дуусгасны дараа Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэртэй холбож, улмаар Сүхбаатар, Дорнод аймгаар дамжуулан Бичигт боомттой холбох шаардлагатай.

Төмөр замын шинэчлэлт, их бүтээн байгуулалтын ажлыг зөв удирдан чиглүүлэх, салбарын бүтээмжийг дээшлүүлэхэд хувийн хэвшил, төрийн албаны аль алинд нь хүчин зүтгэж, “чанагдсан” Х.Хэрлэн шиг шилдэг менежерийн манлайлал юу юунаас илүү хэрэгтэй цаг үе. Орос, Монголын найрамдалт харилцааг бэхжүүлж, өдрөөс өдөрт эрэлт хэрэгцээ нь нэмэгдэж, шийдэх асуудал шил шилээ даран хүлээж буй төмөр замын салбарыг хүчирхэгжүүлэх үүргийг Засгийн газар, ард түмэн Х.Хэрлэнд оноов. Мөн үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл хоёр сэтгэлээр ажилладаг ганзамчдын нийгмийн асуудалд онцгой анхаарал хандуулахыг хүсье.

Ажлын ихийг, ачааны хүндийг ажил, мэргэжилдээ сэтгэл хангалуун эгэл жирийн хөдөлмөрчид нугалдаг билээ.

Уншигч танд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга Х.Хэрлэнгийн товч намтарыг хүргэж байна.

1967 онд Хэнтий аймагт төрсөн.

Боловсрол:

1975-1985 онд Хэнтий аймгийн Өндөрхаан хотын ерөнхий боловсролын сургууль

1985-1991 онд Политехникийн дээд сургууль

1999-2001 онд МУИС-ийг Эрх зүйч

2009 онд ШУТИС-д магистрын зэрэг хамгаалжээ

Ажлын туршлага:

1991-1992 онд Барилгын зургийн институтэд Зургийн техникч

2000-2006 онд АМХЭГ-т Кадастрын албаны дарга

2006-2007 онд Үйлдвэр, худалдааны яаманд Хөнгөн үйлдвэрийн газрын орлогч

дарга

2007-2010 онд “Эйч Ти Эм” ХХК-ийн Захирал

2010-2012 онд ТӨХ-ны Төрийн өмчийн удирдлагын газрын дарга

2012 оноос “Эйч Ти Эм” ХХК-ийн Захирал

2016-2017 онд Монголын төмөр зам ТӨХК-ийн гүйцэтгэх захирал

2017 оноос АМГТГ-ын даргаар тус тус ажилласан.

“Эрдэнэс силвер ресурс“-ийн захирал асан Т.Мөнхбаяр нялх амрагаа МҮОНРТ-ийн нэвтрүүлэгч болгохоор 200 сая төгрөгөөр гэрээ хийсэн гэв үү
“Эрдэнэс силвер ресурс“-ийн захирал асан Т.Мөнхбаяр нялх амрагаа МҮОНРТ-ийн нэвтрүүлэгч болгохоор 200 сая төгрөгөөр гэрээ хийсэн гэв үү
 
Украины эсрэг дайнд гадаадынхан тулалдаж байна
Украины эсрэг дайнд гадаадынхан тулалдаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Украины эсрэг дайнд гадаадынхан тулалдаж байна

Украины эсрэг дайнд гадаадынхан тулалдаж байна

Дэлхийд дөрөвт ордог төслийн 66 хувийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь

Дэлхийд дөрөвт ордог төслийн 66 хувийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь

Оюутолгой төсөл нь дэлхийн бизнесийн дүрмийг шинэчлэгч болох уу?

Оюутолгой төсөл нь дэлхийн бизнесийн дүрмийг шинэчлэгч болох уу?

Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө

Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө

Баабар: СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан

Баабар: СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан

Намуудын хэлбэр, агуулга, чанарт тавигдах шаардлага, үнэлгээ гэж байна уу?

Намуудын хэлбэр, агуулга, чанарт тавигдах шаардлага, үнэлгээ гэж байна уу?

Монголын казах угсаатны оршуулгын зан үйл

Монголын казах угсаатны оршуулгын зан үйл

Налайхад 1990 оныхоос ч ноцтой дэлбэрэлт болж магадгүй байна

Налайхад 1990 оныхоос ч ноцтой дэлбэрэлт болж магадгүй байна

“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!

“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!

Аймгууд өвөлд бэлэн үү

Аймгууд өвөлд бэлэн үү

ОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ

ОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ

Ерөнхий сайд Н.Учралын  Япон дахь онцлох уулзалтууд

Ерөнхий сайд Н.Учралын Япон дахь онцлох уулзалтууд

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон

“Н.Алтанхуягийг дэвшүүлж болохгүй” гэснийг хүлээж аваагүй О.Цогтгэрэлийг солих хонгилынхны “хор” гүйгээд эхэлжээ

“Н.Алтанхуягийг дэвшүүлж болохгүй” гэснийг хүлээж аваагүй О.Цогтгэрэлийг солих хонгилынхны “хор” гүйгээд эхэлжээ

Ану, доллар, бас бид

Ану, доллар, бас бид

Гишүүн М.Мандхайгаар хөдөө ах ахуйн салбарыг самруулах хэрэг байсан юм уу, МАН-ынхаан...

Гишүүн М.Мандхайгаар хөдөө ах ахуйн салбарыг самруулах хэрэг байсан юм уу, МАН-ынхаан...

Хүрз шиг даргаа халбага шиг даргаар сольсон хотынхныг “заяа чинь тэр дээ” гэхээс өөр яалтай

Хүрз шиг даргаа халбага шиг даргаар сольсон хотынхныг “заяа чинь тэр дээ” гэхээс өөр яалтай

2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх “барьц”-тай ганц барьцаа нь “Меланж”-ийн уурхай болоод байна

Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх “барьц”-тай ганц барьцаа нь “Меланж”-ийн уурхай болоод байна

Саудын Араб Улаан тэнгисээр газрын тос нийлүүлж эхэлжээ

Саудын Араб Улаан тэнгисээр газрын тос нийлүүлж эхэлжээ

Ц.Оюунгэрэл: Дамдинням сайд хариуцсан ажлаа хийж чадахгүй байгаагийн үр дагаврыг өнөөдөр иргэд амсаж байна

Ц.Оюунгэрэл: Дамдинням сайд хариуцсан ажлаа хийж чадахгүй байгаагийн үр дагаврыг өнөөдөр иргэд амсаж байна

Японы дэвшилтэт технологи, Ноу-Хауг Монголд нэвтрүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Японы дэвшилтэт технологи, Ноу-Хауг Монголд нэвтрүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ

М.Мандхай гишүүн сонсголоороо “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!

М.Мандхай гишүүн сонсголоороо “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!

УИХ-ыг тараахыг ард түмэн дэмжиж, авилгачид эсэргүүцэж байна

УИХ-ыг тараахыг ард түмэн дэмжиж, авилгачид эсэргүүцэж байна

Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

Ши Жиньпиний айлчлал олон улсын хэвлэлд…

Ши Жиньпиний айлчлал олон улсын хэвлэлд…

Малын буян, нөхрийн түшиг

Малын буян, нөхрийн түшиг

Баабар: Бид бол Монголоид хүмүүс

Баабар: Бид бол Монголоид хүмүүс

Германы автомашины салбар дахь хямрал улам гүнзгийрч байна

Германы автомашины салбар дахь хямрал улам гүнзгийрч байна

Шүүхийн шийдвэрийнхэн ажлаа хийвэл Б.Эрдэнэбатын нуусан хөрөнгийг “олж” 174 тэрбумын өрийг нь төлүүлэх боломжтой

Шүүхийн шийдвэрийнхэн ажлаа хийвэл Б.Эрдэнэбатын нуусан хөрөнгийг “олж” 174 тэрбумын өрийг нь төлүүлэх боломжтой

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​