fbpx Монгол бөхийн түүх халтартаж дууслаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
5 минут 18 секунд

Монгол бөхийн түүх халтартаж дууслаа

Өнгөрсөн ням гаригт болох байсан "Жем интернейшнл" группийн нэрэмжит харцага цолтонд хүндэтгэл үзүүлэх улс аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан эхлэхийн даваан дээрээ тарав. Өдрийн 12:00 цагт эхлэх ёстой байсан барилдаан бүтэн гурван цаг саатаж олон мянган үзэгчдийг чилээгээд эцэст нь нэгийн давааны эхний дүйзийн бөхчүүд гарч ирэх үед барилдааны талбайд 20-иод бөх дээлтэйгээ гарч ирж хаалт хийж зогссоноор МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав барилдааныг арга буюу цуцалж байгаагаа мэдэгдэв. Ийм наадам гэж байх уу даа. Нэг мэдэхнээ бөхийн ордны их танхим эзгүйрч бөхчүүд зодог шуудгаа уур ундуутай тайлж, үзэгчид нь сэтгэлд нь өргөс ургасан мэт бухимдалтайгаар гарч яваа дүр зураг ёстой л гутамшиг мэт санагдав.

Яагаад ийм байдал болов гэвэл уржнангийн наадмын дараа допинг хэрэглэсэн нь шинжилгээгээр тогтоогдсон өнөөгийн даян аварга Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдавга нар зодоглохоор гарч ирэх үед энэ өдөр барилдахаар бүртгүүлсэн бөхчүүдийн 80 орчим хувь допингтой бөхтэй барилдахгүй гэж эсэргүүцэл үзүүлэн суулт хийсний улмаас тийм явдал гарсан юм. Уг нь Улсын баяр наадмыг зохион байгуулах хороо тухайн үед асуудлыг авч үзэж хэлэлцээд тэдний барилдах эрхийг 11 сар хасах шийдвэрт хүрсэн. Энэ нь зарлагдсан. Тэгээд бараг хоёр жил шахам тэд барилдаагүй ээ. Энэ нь оноосон шийтгэлийг бүрэн дүүрэн эдэлсэн гэсэн үг юм. Тиймээс Н.Батсуурь нарын буруу бишээ. Нөгөө талаар Улсын баяр наадам зохион байгуулах хорооны шийдвэрт заасан хугацаа дууссан тул МҮБХ барилдах эрхийг нь сэргээсэн нь бас буруу биш л дээ. Нэгэнт оноосон шийтгэлийг нь эдэлсэн өөрөөр ямар нэг зэм байхгүй болохоор албан бичгээр барилдахыг зөвшөөрсөн байгаа юм.

Зарим нөхөд үүнийг МҮБХ-ны ажил үйлтэй холбон үзэх аястай. Тэгвэл тийм биш. Ц.Магалжав тэргүүтэй МҮБХ шинэчлэгдэж өөрийн гэсэн дүрэм, журамтай болохоос өмнө нэр бүхий бөхчүүд тийм асуудалд холбогдсон шүү дээ.

Харин сүүлийн 20 гаруй жил допингтой холбогдсон бөхчүүдэд харилцан адилгүй арга хэмжээ авч алаг цоог ялгаатай шийтгэл ногдулж ирсний гай өнөөдөр иймд хүргэж байгаа юм. Энэ сарын сүүлчээр хэд хэдэн барилдаан зарлагдсан ч цуцлагдав бололтой. Бөхчүүдийн жилийн өнгийг тодорхойлдог цагаан сарын барилдаан харин яах бол. Сэтгэл зовоох юм энэ л дээ.

Төрийн шинжтэй баяр гэдэг болохоор Н.Батсуурь аварга, Р.Пүрэвдагва арслан нар барилдахаар ирж л таарна. Үүний өмнөх Шинэ Үндсэн хуулийн өдрийн барилдаанаас тэднийг мөн л хассан. Уг нь ямар ч барилдааныг чимж байдаг бөхчүүд шүү дээ. Үзэгчид тэдний барилдааныг үгүйлж байгаа. Гэтэл бусад бөхчүүд тэдэнд ялгаатай шийтгэл оноосныг эсэргүүцэж улмаар нэмэлт шийтгэл өгөх маягаар (тийм эрх зүйн үндэс байхгүй л дээ) дахиад нэг барилдаан дээр саяных шиг юм болбол зөвхөн бөхийн нэр хүнд сааралтах төдий биш Монгол Улс Үндэсний бөхөө сөнөөж гэнэ гэж яригдахад хүрэх аюул бий. Ерөөс нэгийг тодхон хэлэхэд Монгол үндэсний бөх, морь гэх төрөлд улстөрчид гар бие оролцох болсон нь туйлын буруу гэж болно.

Иймд Ардын хувьсгалын 100 жилийн ойгоо нөхөн тэмдэглэх баяр наадмын өмнө бөхийн хүрээний асуудлыг яаралтай цэгцэлж авах учиртай. Н.Батсуурь нарын барилдах эрх сэргэсэн эсэхэд гагцхүү шүүхийн шийдвэр хэрэгтэй юм. Улсын баяр наадам зохион байгуулах хороо, бөхийн салбар комисс юугаар ч тус болохгүй бизээ. Бас нэгийг хэлэхэд Ц.Магалжав тэргүүний хэлж байгаагаар аварга Х.Баянмөнх, А.Сүхбат, О.Балжинням нар МҮБХ-ны ажилд ил, далд аргаар нөлөөлөх оролдлого хийж байгаагаа зогсоомоор байна гэсэн үгийг дамжуулчихья. Бөхийн буян хишгийг зөндөө хүртэж өндөр цолыг нь авлаа. Иймд үндэсний өв соёл бөхийнхөө цаашдын хөгжлийн замд битгий саад болооч гэсэн үгийг тэдэнд хэлэхэд илүүдэхгүй л болов уу.

Д.Надмид

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Арабын орнуудын эвсэл Йемений нийслэлд цохилт өгч эхэлснээ мэдэгдэв
Арабын орнуудын эвсэл Йемений нийслэлд цохилт өгч эхэлснээ мэдэгдэв
 
Украины эсрэг дайнд гадаадынхан тулалдаж байна
Украины эсрэг дайнд гадаадынхан тулалдаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Украины эсрэг дайнд гадаадынхан тулалдаж байна

Украины эсрэг дайнд гадаадынхан тулалдаж байна

Дэлхийд дөрөвт ордог төслийн 66 хувийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь

Дэлхийд дөрөвт ордог төслийн 66 хувийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь

Оюутолгой төсөл нь дэлхийн бизнесийн дүрмийг шинэчлэгч болох уу?

Оюутолгой төсөл нь дэлхийн бизнесийн дүрмийг шинэчлэгч болох уу?

Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө

Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө

Баабар: СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан

Баабар: СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан

Намуудын хэлбэр, агуулга, чанарт тавигдах шаардлага, үнэлгээ гэж байна уу?

Намуудын хэлбэр, агуулга, чанарт тавигдах шаардлага, үнэлгээ гэж байна уу?

Монголын казах угсаатны оршуулгын зан үйл

Монголын казах угсаатны оршуулгын зан үйл

Налайхад 1990 оныхоос ч ноцтой дэлбэрэлт болж магадгүй байна

Налайхад 1990 оныхоос ч ноцтой дэлбэрэлт болж магадгүй байна

“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!

“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!

Аймгууд өвөлд бэлэн үү

Аймгууд өвөлд бэлэн үү

ОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ

ОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ

Ерөнхий сайд Н.Учралын  Япон дахь онцлох уулзалтууд

Ерөнхий сайд Н.Учралын Япон дахь онцлох уулзалтууд

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон

“Н.Алтанхуягийг дэвшүүлж болохгүй” гэснийг хүлээж аваагүй О.Цогтгэрэлийг солих хонгилынхны “хор” гүйгээд эхэлжээ

“Н.Алтанхуягийг дэвшүүлж болохгүй” гэснийг хүлээж аваагүй О.Цогтгэрэлийг солих хонгилынхны “хор” гүйгээд эхэлжээ

Ану, доллар, бас бид

Ану, доллар, бас бид

Гишүүн М.Мандхайгаар хөдөө ах ахуйн салбарыг самруулах хэрэг байсан юм уу, МАН-ынхаан...

Гишүүн М.Мандхайгаар хөдөө ах ахуйн салбарыг самруулах хэрэг байсан юм уу, МАН-ынхаан...

Хүрз шиг даргаа халбага шиг даргаар сольсон хотынхныг “заяа чинь тэр дээ” гэхээс өөр яалтай

Хүрз шиг даргаа халбага шиг даргаар сольсон хотынхныг “заяа чинь тэр дээ” гэхээс өөр яалтай

2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх “барьц”-тай ганц барьцаа нь “Меланж”-ийн уурхай болоод байна

Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх “барьц”-тай ганц барьцаа нь “Меланж”-ийн уурхай болоод байна

Саудын Араб Улаан тэнгисээр газрын тос нийлүүлж эхэлжээ

Саудын Араб Улаан тэнгисээр газрын тос нийлүүлж эхэлжээ

Ц.Оюунгэрэл: Дамдинням сайд хариуцсан ажлаа хийж чадахгүй байгаагийн үр дагаврыг өнөөдөр иргэд амсаж байна

Ц.Оюунгэрэл: Дамдинням сайд хариуцсан ажлаа хийж чадахгүй байгаагийн үр дагаврыг өнөөдөр иргэд амсаж байна

Японы дэвшилтэт технологи, Ноу-Хауг Монголд нэвтрүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Японы дэвшилтэт технологи, Ноу-Хауг Монголд нэвтрүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ

М.Мандхай гишүүн сонсголоороо “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!

М.Мандхай гишүүн сонсголоороо “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!

УИХ-ыг тараахыг ард түмэн дэмжиж, авилгачид эсэргүүцэж байна

УИХ-ыг тараахыг ард түмэн дэмжиж, авилгачид эсэргүүцэж байна

Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

Ши Жиньпиний айлчлал олон улсын хэвлэлд…

Ши Жиньпиний айлчлал олон улсын хэвлэлд…

Малын буян, нөхрийн түшиг

Малын буян, нөхрийн түшиг

Баабар: Бид бол Монголоид хүмүүс

Баабар: Бид бол Монголоид хүмүүс

Германы автомашины салбар дахь хямрал улам гүнзгийрч байна

Германы автомашины салбар дахь хямрал улам гүнзгийрч байна

Шүүхийн шийдвэрийнхэн ажлаа хийвэл Б.Эрдэнэбатын нуусан хөрөнгийг “олж” 174 тэрбумын өрийг нь төлүүлэх боломжтой

Шүүхийн шийдвэрийнхэн ажлаа хийвэл Б.Эрдэнэбатын нуусан хөрөнгийг “олж” 174 тэрбумын өрийг нь төлүүлэх боломжтой

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​