Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын албан тушаалд ШӨХТГ-ын дарга Бат-Өлзийн Бат-Эрдэнийг томилохоор МАН-ын удирдах зөвлөл дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлээд буй. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар БОАЖ-ын сайдаар томилогдоод буй Б.Бат-Эрдэнийг Ерөнхий сайд танилцууллаа.
БОАЖ-ын сайдад нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ нийслэлийн агаарын бохирдлын талаар байр сууриа илэрхийлэв.
Тэрбээр “2019, 2020 онд утаа 50 хувь буурсан. 2021-2022 оны хувьд Таван толгой түлш компани техникийн шинэчлэл хийгдээгүй байгаа. Ялангуяа үйлдвэрлэлийн тал дээр голчлон анхаараад, чанар, стандарттай холбоотой шинэчлэл хийгдээгүй. Тиймээс цаашид чанар дээр анхаарах ёстой гэж үзэж байна. Технологийн шийдэл дээр анхаарна" гэлээ.