fbpx Л.Оюун-Эрдэнэ: Энэ кабинет цар тахлын үед ажиллаж байгаа нь сайд нарыг илүү хүчгүй харагдуулж, шүүмжлэл өрнөж байхыг үгүйсгэхгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 3 секунд

Л.Оюун-Эрдэнэ: Энэ кабинет цар тахлын үед ажиллаж байгаа нь сайд нарыг илүү хүчгүй харагдуулж, шүүмжлэл өрнөж байхыг үгүйсгэхгүй

УИХ-ын чуулганы хуралдаанаар БОАЖ-ын сайдыг томилох асуудлыг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс “давхар дээл”-тэй холбоотой асуудлаар байр суурийг нь тодрууллаа.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Мэргэжлийн сайдууд салбараа удирдахад уртдаа амжилтад хүрнэ гэж би хувьдаа үздэг. Гэтэл УИХ өөрөө асуудалтай байна.

Сайдууд УИХ-д асуудлаа танилцуулахаар зохион байгуулалттайгаар унагаадаг, шоглодог. Өөрөөр хэлбэл, гаднаас сайд томилохоор ийм юм болдог гэдгийг зохион байгуулалттайгаар харуулдаг. Энэ нь давхар дээл хэрэгтэй гэдэг байдал руу явуулах гэсэн санаархал.

Ерөнхий сайдын хувиар дан дээлтэй сайд нартай ажиллахад танд ямар байна вэ. Давхар дээлтэй байвал ямар давуу тал байх юм гэдгийг тодорхой хэлнэ үү.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Би ЗГХЭГ-ын даргаар хоёр жил ажилласан. Эхний жилд нь давхар дээлтэй сайдуудаас бүрдсэн кабинетад байсан. Сүүлийн нэг жилд нь Ерөнхий сайдаас гадна дөрвөн гишүүн давхар дээлтэй байх эрх зүйн орчинд ажилласан. Тэр үед ЗГХЭГ-ын даргын өрөөний ачаалал илэрхий нэмэгдэж байсан.

Нэг үгээр хэлэхэд, парламент дээр асуудлаа авч гарах, нийгэмд ойлгуулах тал дээр мэргэжлийн сайдууд жулдаж байгаа тал бий. Гэхдээ энэ бол цаг хугацааны асуудал.

Үнэхээр сэтгэлтэй ажлаа хийж байгааг нь би харж байгаа. Чадахаараа л ажлаа хийж байгаа. Мэргэжлийн сайд нарын тухайд салбартаа хүлээн зөвшөөрөгдөх, улс төрд өөрийгөө илэрхийлэх чадвар зэрэг нь хоёроос дээш сонгогдсон гишүүдтэй харьцуулахад сул байгаа.

Нөгөө талдаа тойрог руугаа алга болохгүй, томилгоон дээр нутгархаад байхгүй давуу тал байна.

Ерөнхий сайдын хувьд Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийн хэмжээнд ажиллах ёстой. Энэ кабинет цар тахлын үед ажиллаж байгаа нь сайд нарыг илүү хүчгүй харагдуулж, шүүмжлэлтэй асуудал өрнөж байхыг үгүйсгэхгүй.

Цаашид сонгодог парламентын засаглал руу явах нь зүйтэй гэдэгтээ 100 хувь санал нийлдэг. Ингэснээр гишүүдийн тоо, парламентын гишүүн сайд байх нь тоогоор хязгаарлагдах байдал шийдэгдэх ёстой. Холимог тогтолцоо ч орж ирэх ёстой. Ингэж байж нийгэм зөв болно.

Гэхдээ Үндсэн хууль нийгмийн зөвшилцлийн гэрээ. Тиймээс аль нэг нам олонхоороо хүчилж өөрчилдөг асуудал биш. Сөрөг хүчин болон бусад намуудтайгаа ойлголцож, нийгэм хүлээн зөвшөөрсөн нөхцөлд л Үндсэн хуулийг өөрчлөх боломжтой гэж үздэг.

ЗӨВЛӨГӨӨ: Биеэр тууралт гарах нь Омикрон хувилбарын нийтлэг бус болон хүнд шинж тэмдэг
ЗӨВЛӨГӨӨ: Биеэр тууралт гарах нь Омикрон хувилбарын нийтлэг бус болон хүнд шинж тэмдэг
 
Украины эсрэг дайнд гадаадынхан тулалдаж байна
Украины эсрэг дайнд гадаадынхан тулалдаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Украины эсрэг дайнд гадаадынхан тулалдаж байна

Украины эсрэг дайнд гадаадынхан тулалдаж байна

Дэлхийд дөрөвт ордог төслийн 66 хувийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь

Дэлхийд дөрөвт ордог төслийн 66 хувийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь

Оюутолгой төсөл нь дэлхийн бизнесийн дүрмийг шинэчлэгч болох уу?

Оюутолгой төсөл нь дэлхийн бизнесийн дүрмийг шинэчлэгч болох уу?

Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө

Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө

Баабар: СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан

Баабар: СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан

Намуудын хэлбэр, агуулга, чанарт тавигдах шаардлага, үнэлгээ гэж байна уу?

Намуудын хэлбэр, агуулга, чанарт тавигдах шаардлага, үнэлгээ гэж байна уу?

Монголын казах угсаатны оршуулгын зан үйл

Монголын казах угсаатны оршуулгын зан үйл

Налайхад 1990 оныхоос ч ноцтой дэлбэрэлт болж магадгүй байна

Налайхад 1990 оныхоос ч ноцтой дэлбэрэлт болж магадгүй байна

“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!

“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!

Аймгууд өвөлд бэлэн үү

Аймгууд өвөлд бэлэн үү

ОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ

ОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ

Ерөнхий сайд Н.Учралын  Япон дахь онцлох уулзалтууд

Ерөнхий сайд Н.Учралын Япон дахь онцлох уулзалтууд

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон

“Н.Алтанхуягийг дэвшүүлж болохгүй” гэснийг хүлээж аваагүй О.Цогтгэрэлийг солих хонгилынхны “хор” гүйгээд эхэлжээ

“Н.Алтанхуягийг дэвшүүлж болохгүй” гэснийг хүлээж аваагүй О.Цогтгэрэлийг солих хонгилынхны “хор” гүйгээд эхэлжээ

Ану, доллар, бас бид

Ану, доллар, бас бид

Гишүүн М.Мандхайгаар хөдөө ах ахуйн салбарыг самруулах хэрэг байсан юм уу, МАН-ынхаан...

Гишүүн М.Мандхайгаар хөдөө ах ахуйн салбарыг самруулах хэрэг байсан юм уу, МАН-ынхаан...

Хүрз шиг даргаа халбага шиг даргаар сольсон хотынхныг “заяа чинь тэр дээ” гэхээс өөр яалтай

Хүрз шиг даргаа халбага шиг даргаар сольсон хотынхныг “заяа чинь тэр дээ” гэхээс өөр яалтай

2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх “барьц”-тай ганц барьцаа нь “Меланж”-ийн уурхай болоод байна

Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх “барьц”-тай ганц барьцаа нь “Меланж”-ийн уурхай болоод байна

Саудын Араб Улаан тэнгисээр газрын тос нийлүүлж эхэлжээ

Саудын Араб Улаан тэнгисээр газрын тос нийлүүлж эхэлжээ

Ц.Оюунгэрэл: Дамдинням сайд хариуцсан ажлаа хийж чадахгүй байгаагийн үр дагаврыг өнөөдөр иргэд амсаж байна

Ц.Оюунгэрэл: Дамдинням сайд хариуцсан ажлаа хийж чадахгүй байгаагийн үр дагаврыг өнөөдөр иргэд амсаж байна

Японы дэвшилтэт технологи, Ноу-Хауг Монголд нэвтрүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Японы дэвшилтэт технологи, Ноу-Хауг Монголд нэвтрүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ

М.Мандхай гишүүн сонсголоороо “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!

М.Мандхай гишүүн сонсголоороо “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!

УИХ-ыг тараахыг ард түмэн дэмжиж, авилгачид эсэргүүцэж байна

УИХ-ыг тараахыг ард түмэн дэмжиж, авилгачид эсэргүүцэж байна

Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

Ши Жиньпиний айлчлал олон улсын хэвлэлд…

Ши Жиньпиний айлчлал олон улсын хэвлэлд…

Малын буян, нөхрийн түшиг

Малын буян, нөхрийн түшиг

Баабар: Бид бол Монголоид хүмүүс

Баабар: Бид бол Монголоид хүмүүс

Германы автомашины салбар дахь хямрал улам гүнзгийрч байна

Германы автомашины салбар дахь хямрал улам гүнзгийрч байна

Шүүхийн шийдвэрийнхэн ажлаа хийвэл Б.Эрдэнэбатын нуусан хөрөнгийг “олж” 174 тэрбумын өрийг нь төлүүлэх боломжтой

Шүүхийн шийдвэрийнхэн ажлаа хийвэл Б.Эрдэнэбатын нуусан хөрөнгийг “олж” 174 тэрбумын өрийг нь төлүүлэх боломжтой

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​