fbpx Ц.БИЛЭГТСАЙХАН: Омикрон хувилбарын тархалт нийт тархалтын 90 хувийг эзэлж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
4 минут 12 секунд

Ц.БИЛЭГТСАЙХАН: Омикрон хувилбарын тархалт нийт тархалтын 90 хувийг эзэлж байна

ХӨСҮТ-өөс өнөөдөр /2022-01-19/ Корона вируст халдварын нөхцөл байдлын талаарх ерөнхий мэдээлэл болон ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн биеийн байдал, тандалт судалгааны үр дүнгийн талаар мэдээлэл хийлээ. Тус мэдээллийг ХӨСҮТ Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан болон Эмнэлгийн тусламж, үйлчилгээ эрхэлсэн дэд захирал Ц. Чинбаяр нар өгч сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан: Сүүлийн өдрүүдэд буюу он гарснаас хойших 16 хоногийн хугацаанд тохиолдлын тоо эрс нэмэгдэж өдөрт тохиолдох тохиолдлын тоо 2000-3000 болж байна. Тохиолдлын тоог илтгэдэг нэг гол үзүүлэлт PCR шинжилгээ байдаг. Бид 11-р сарын сүүл 12-р сард эрсдэлд суурилсан хариу арга хэмжээ буюу хилийн тандалтын шинжилгээ, тусгаарлан ажиглах байрнаас давтан шинжилгээг авч зөөрлөгдсөн тохиолдлуудыг ирлүүлэх шинжилгээнүүдийг илүүтэй авч ажиллаж байсан. Энэхүү хариу арга хэмжээний чиглэл дотоодын халдвар ихсэж байгаатай холбоотойгоор өөрчлөлтөд орж илүү том кластер болох эрсдэлт хүн амд чиглэсэн тандалтын хариу арга хэмжээг илүүтэй авч хэрэгжүүлж байна.

Иргэдийн хувьд ажлын газар, гэр бүлийн орчноос халдвар авч байгаа тохиолдлууд 80-аас илүү хувьтай байна. Иймээс хүн хоорондын зай барьж, чанарын шаардлага хангасан мэс заслын нэг удаагийн амны маск, N95 амны маскыг зүүх шаардлагатай байна.


Хувилбарын тандалтын хувьд оны өмнө хийж байсан шинжилгээний үр дүнг харвал нэгээс гурван хувь нь омикрон хувилбар байсан бол он гараад нэгдүгээр долоо хоногт нийт халдварын 40-50%, хоёрдугаар долоо хоногт 60-70%-д хүрч хурдацтай өссөн. Гуравдугаар долоо хоногийн хувьд омикрон хувилбарын тархалт нийт тархалтын 90 хувийг эзэлсэн байгаа бөгөөд үлдсэн 10% нь делта хувилбар байна.
ХӨСҮТ нь УОК-т тандалтын мэдээллийг тогтмол өгдөг бөгөөд УОК –д сургуулийн сурагчдын амралтыг 7-14 хоног хойшлуулах санал гаргаагүй. Харин 14 хоногийн хугацаанд цахимаар хичээллүүлэх юм бол хөдөлгөөний эрчимд тодорхой хувиар нөлөөлж халдварын тархац удаашрах нөхцөл бүрдэнэ гэсэн санал оруулсан.

Учир нь сүүлийн судалгаагаар нийт халдвар авсан өвчтөний 22% нь хүүхдүүд байгаа бөгөөд эдгээрийг насны бүлгээр ангилбал нийт тохиолдлын 73% нь 0-11 насныхан буюу вакцинд хамрагдаагүй хүүхдүүд байгаа юм.

Ер нь УОК-д ЭМЯ, УОК-ын дэргэдэх Эрдэмтдын зөвлөл, ХӨСҮТ, бусад мэргэжлийн байгууллагууд болон БСШУЯ гэх мэт олон байгууллага саналаа өгдөг.
УОК, УОК-ын дэргэдэх эрдэмтдийн зөвлөл, ЭМЯ, бусад ажлын хэсгүүд цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан ойр ойрхон хуралдаж байна. УОК-т Халдварт өвчин судлалын үндэсний төв, ЭМЯ нь тодорхой тооцоо, эрсдэлийн нөхцөл байдал, тохиолдлын тоо өссөнтэй холбоотой эрсдэлүүдийг тооцоолон, төлөвлөгөөг хүргэж ажиллаж байна. Бидний тооцоогоор нэгдүгээр сарын сүүл хоёрдугаар сарын эхэнд иргэдийн хөдөлгөөний эрчим цагаан сарын баярын хөл хөдөлгөөний эрчимтэй хосолсон тохиолдолд халдварын тархалт оргилдоо хүрч өдөрт 50-60 мянгад хүрэх хандлагатай судалгаа гарсан.
Иргэддээ уриалахад ТА бүхэн Үндэсний уламжлалт Цагаан сарын баяраа гэр бүлийн хүрээнд, цомхон тэмдэглэн өнгөрүүлж, эрсдэлт бүлгийн хүн ам буюу вакцинд хамрагдаагүй хүүхдүүд, жирэмсэн эх, өндөр настан, хавсарсан хүнд өвчтэй хүмүүсээ эрсдэлээс хамгаалаарай.

Өнөөдөр болох үйл явдлууд
Өнөөдөр болох үйл явдлууд
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​