fbpx Хоёр дэд сайд, гурван Төрийн нарийн, МХЕГ-ын даргын томилгоог “тодруулахад”...
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
5 минут 33 секунд

Хоёр дэд сайд, гурван Төрийн нарийн, МХЕГ-ын даргын томилгоог “тодруулахад”...

Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаар хэд хэдэн томилгоо хийлээ. Даваа гарагт багаараа чөлөөлөгдсөн БОАЖЯ-ны удирдлагын баг бүтэн болов. Тодруулбал, уржигдар УИХ-ын намрын чуулганы сүүлийн өдөр БОАЖ-ын сайдаар ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнийг томилсон. Тэгвэл өчигдөр тус яамны дэд сайдаар нь Сангийн яамны Төсвийн хөрөнгө оруулалтын газрын дарга Г.Түвдэндоржийг томилов. Харин Төрийн нарийн бичгийн даргаар нь УИХ-ын Тамгын газрын дэд дарга Э.Баттулга очлоо.

Мөн өдөр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт Эдийн засаг, хөгжлийн дэд сайд болсон юм. Харин Сангийн яамны Төсвийн бодлогын газрын дарга Ж.Ганбатыг тус яамны Төрийн нарийн бичгийн даргаар томиллоо.

Түүнчлэн ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандоржийг МХЕГ-ын дарга болгож, оронд нь Хуулийн бодлогын газрын дарга П.Сайнзориг томилогдов.

Ийн өчигдөр Засгийн газар хоёр дэд сайд, гурван Төрийн нарийн бичгийн дарга, МХЕГ-ын даргыг шинээр томиллоо.

БОАЖ-ын дэд сайд Гантөмөрийн Түвдэндоржийн хувьд Нийслэлийн Нэгдүгээр дунд сургуулийг дүүргэж, 1998-2002 онд ХҮИС-ийг Олон улсын худалдаа, эдийн засагч мэргэжлээр төгссөн. 2002-2006 онд АНУ-ын Беркли коллежийг бизнесийн удирдлага мэргэжлээр төгсч, 2007-2016 онд хувийн хэвшилд ажилласан. 2017-2018 онд Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газрын дарга, 2018 оноос Сангийн яамны Төсвийн хөрөнгө оруулалтын газрын даргаар ажилласан.

Эдийн засаг, хөгжлийн дэд сайд Санжаагийн Наранцогт нь 1994 онд МУИС-н физик математикийн сургуулийг төгссөн. 2008 онд Сөүлийн Үндэсний их сургуульд доктор (PhD) хамгаалсан. 2013, 2014 онуудад Харвардын Их Сургуульд Төрийн Санхүүгийн удирдлагаар мэргэжил дээшлүүлсэн. 1993-1994 онд Математикийн хүрээлэнд туслах ЭША, 1994-1997 онд Шинжлэх ухаан мэдээллийн төвд ахлах инженер, 1997-2000 онд Монголын нээлттэй нийгэм хүрээлэнд хөтөлбөрийн зохицуулагч, 2000-2003 онд Батлан хамгаалах яам, Монголын урлагын зөвлөл, "IC" ХХК зэрэг байгууллагуудад зөвлөхөөр ажилласан. 2003-2005 онд Сангийн яаманд мэргэжилтэн, Хэлтсийн дарга, 2008-2012 онд БСШУЯ-ны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга, 2012-2015 онд Хөдөлмөрийн яамны Санхүү, сангийн бодлого төлөвлөлтийн газрын дарга, 2015-2017 онд Сангийн яамны Төрийн сангийн газрын дарга, 2017 оны хоёрдугаар сараас Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллажээ.

Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Жигжидийн Ганбат нь тус яамны Төсвийн бодлогын газрын даргаар 2012 оны долдугаар сарын 18-нд томилогдож байв. Түүнээс хойш ажиллаж байгаа. Ажилдаа сайн нэгэн гэдгийг яамныхан нь, салбарынхан нь хэлдэг.

БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Эрхэмбаярын Баттулга 1998-2002 онд УБИС-ийн Байгалийн ухааны факультетыг газарзүйн багш-аялал жуулчлалын менежер мэргэжлээр төгссөн. Мөн сургуульдаа Газарзүйн шинжлэх ухааны магистрын зэрэг хамгаалсан. 2011-2012 онд Австрали улсын Жеймс Кукийн их сургуульд бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан. 2002-2004 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Аялал жуулчлалын газарт мэргэжилтэн, 2004-2006 онд Зам, тээвэр, аялал жуулчлалын яаманд мэргэжилтэн, 2006-2008 онд тус яаманд газрын орлогч дарга, газрын даргаар ажилласан. 2008-2011 онд Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд газрын орлогч дарга, газрын даргаар ажилласан. 2013-2016 онд Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Аялал жуулчлалын газрын даргаар, 2016-2020 онд Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Байгаль орчны газрын даргаар ажилласан. 2020 оноос Улсын Их Хурлын Тамгын газрын дэд даргаар ажиллаж байжээ.

ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Пүрэвжавын Сайнзориг салбартаа 10 гаруй жил ажиллаж байгаа. Олон арван хуулийн төсөл дээр ажилласан. Хуулийн бодлогын газрын даргаар 2016 оны наймдугаар сарын 3-нд томилогдож байв. МХЕГ-ын дарга Барсүрэнгийн Баасандорж нь МУИС-ийн Хууль зүйн сургууль, АНУ-ын Калифорнийн олон улсын их сургууль төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй, бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй.

2001 оноос УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын туслах, Хуулийн хэлтсийн шинжээч, Хууль зүйн байнгын хороонд референт, зөвлөх, ахлах зөвлөх, Хууль зүйн яаманд газрын дарга, 2015 оноос УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны ахлах зөвлөхөөр ажиллаж байсан.

2018 оноос УБЕГ-ын даргаар ажиллаж байгаад 2021 оны долдугаар сарын 22-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаас ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдсон юм.

Б.ОЧИР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

IV улирлын НӨАТ-ын буцаан олголтыг нэгдүгээр сард багтаан иргэдийн дансанд шилжүүлнэ
IV улирлын НӨАТ-ын буцаан олголтыг нэгдүгээр сард багтаан иргэдийн дансанд шилжүүлнэ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​