fbpx “Rio Tinto” компани Монгол Улстай Оюу толгой зэсийн уурхайтай холбоотой маргаанаа шийдвэрлэжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Уул уурхай Дэлхий дахинд
Огноо
Унших
3 минут 0 секунд

“Rio Tinto” компани Монгол Улстай Оюу толгой зэсийн уурхайтай холбоотой маргаанаа шийдвэрлэжээ

ЛОНДОН. /Reuters/. “Rio Tinto” компани болон Монгол Улсын Засгийн газар Оюу толгой зэс-алтны уурхайн бүтээн байгуулалтын 6.925 тэрбум ам.долларын зардлаас үүдэлтэй урт хугацаанд үргэлжилсэн маргаанаа шийдвэрлэх тохиролцоонд хүрснээ өнөөдөр мэдэгдлээ.

Сербид литийн уурхайн төсөл хэрэгжүүлэх саналдаа өнгөрсөн долоо хоногт татгалзсан хариу авч, Гана, АНУ зэрэг орнуудад төслүүдийг нь эсэргүүцэх болоод байгаа “Rio Tinto”-гийн хувьд энэ нь сайн мэдээ юм.

Оюу толгой төслөөс монголчуудын хүртэх эдийн засгийн үр өгөөж багасаж байна гэх болгоомжлол нэмэгдэх болоод буй энэ үед “Rio Tinto” компанийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм төслөө аварч авч үлдэхийн тулд сүүлийн саруудад Монгол Улсад хоёр удаа айлчилсан юм.

Монгол Улс нь дэлхийн хамгийн том зэс, алтны уурхайнуудын нэгд тооцогдож буй Оюу толгойн 34 хувийг эзэмшдэг бол “Rio Tinto” нь үлдсэн 66 хувийг нь эзэмшдэг “Turquoise Hill Resources” /Торонтод бүртгэлтэй/ компанийн 51 хувийн хувьцаагаараа дамжуулан уурхайн үйл ажиллагааг хариуцдаг.

Тохиролцооны дагуу “Turquoise Hill” Монголын Засгийн газарт ногдох 2.4 тэрбум ам.долларын өрийг тэглэнэ. Мөн Оюу толгойн далд уурхайн эхний олборлолтыг 2023 оны эхний хагасаас эхлүүлэх тооцоотойгоор бүтээн байгуулалтын ажлыг нь ойрын хугацаанд эхлүүлэх ажээ.

Энэхүү бүтээн байгуулалтын зардлыг бэлэн мөнгө болон одоогийн зээлийн эргэн төлөлтийн хуваарийг өөрчлөх, “Turquoise Hill”-д зэсийн баяжмал худалдах урьдчилсан төлбөр зэргээр төлнө.

Мөн Монголын цахилгаан түгээх сүлжээ уурхайн цахилгаан эрчим хүчний хэрэглээг хангах боломж бүрдэх үеэс эхлэн тус сүлжээнээс цахилгаан эрчим хүч худалдан авах үүрэг амлалт өгчээ. Түүнчлэн “Rio Tinto” тус сүлжээнд сэргээгдэх эрчим хүчийг нэмэхэд хувь нэмрээ оруулах чиглэлд ажиллахаа мэдэгдсэн байна. Үүний зэрэгцээ Засгийн газар Хятадаас эрчим хүч импортлох гэрээг 2023 оныг дуустал сунгажээ.

“Бид Монгол Улсын ирээдүйд итгэл дүүрэн байгаа бөгөөд Монголын ард түмэн Оюу толгойгоос хувь нийлүүлэгчдийн хамт ашиг хүртэнэ гэдэгт би хувьдаа итгэлтэй байна” гэж Я.Стаусхолм мэдэгдсэн байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд, “Монгол Улс хөрөнгө оруулагчидтай тогтвортой хамтран ажиллаж, итгэлтэй түнш нь байж чаддаг гэдгийг энэхүү гэрээ батлан харуулж байна” хэмээн цохон тэмдэглэжээ.

Э.Хулан

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Инфляцийг хазаарлах арга байна уу?
Инфляцийг хазаарлах арга байна уу?
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​