fbpx Ээжийн хайр...
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
8 минут 18 секунд

Ээжийн хайр...

Ээж намайг хөлд орох хүртлээ цулцгар цагаан биетэй, огт уйлдаггүй, уурлахаараа дэмий л гуяа биеэ базлаад байдаг тийм хүүхэд байсан гэдэг. Харин хөлд орсноос хойш байнга л гадаа наранд зундаа харлаж өвөлдөө борлож байснаас ээжээс надад Мухар бор нэр хайрласан юм.  Бага байхдаа их сониуч сахилгагүй, болохгүй гэсэн юмны цаана заавал гардаг, аавдаа загнуулдаг, ээжээрээ өмөөрүүлдэг хүүхэд байв.

Манай нутагт Шагдаржав Шаагаа ах гэж миний мэдээ орохын л хуц ухна хариулдаг, хамаргүй хүн байсан. Би жаахан байхдаа ээжээс Шаагаа ах яагаад хамаргүй юм болоо гэхэд, Шаагаа ах нь залуудаа их сахилгагүй хүүхэд байсан, тэгээд нэг өдөр нусаа чангахан нийсэн чинь хамар нь мултраад уначихсан юм гэнэлээ гэж хэлсэн нь намайг томоотой хүн болоорой гэсэн үг байв.

Ээж аргал түүх, хонинд явахдаа намайг бүсэлхийгээр оосорлон ханын шийрнээс уяад явдаг байв. Энэ нь гадаа гарч осгож хөлдөх, зуух руу түлэгдэх зэрэг аюулаас хамгаалах зорилготой байв. Би бага байх гурван наснаас хойшхи бүх зүйлийг тод санадаг юм. Хамгийн анхны мэдээ орж тод санадаг зүйл бол хоёр нас өнгөрч байхдаа ээжийн зуухнаас гаргасан халуун нурман дээр чармай нүцгэн сууж анх мэдээ орж байснаа санадаг юм. Тэр үед манайх Цагаанчулуутынхаа хаваржаан дээр байсан, мал ид төллөж байсан үе юм. 

Бага байхдаа хурга ишигтэй их тоглодог байсан. Хөлд орж мэдээ орсноос хойш орны хөлд уяагдахгүй хаа сайгүй дэмий тэнэж харзны зах, хурганы хашаа хавиар өдрийг өнгөрөөнө. Зуны дэлгэр сайхан өглөө ээж унтаж байгаад сэрээд арваад хүүхдээ бүртгэж үзэхэд нөгөө Цогоо хаана ч байхгүй байхыг олж мэдсэн ээж ихэд сандран, хаачив ийчив, харзанд унаад үхсэн болов уу хэмээн айж харзны захад байх хурганы хашааг зүглэж ирэхэд би хурга ишгэн дотор тайван гэгч унтаж байсан гэдэг. Хүүе миний хүү гэх дуунаар гурван настай жаалхүү би нойроо харамлан, нүдээ нухлан ихэд дурамжхан босож ээжийг дагаж гэртээ орж, ээжийн өглөөний цайны халуун галд дахин нам унтсан гэдэг.

Ээж маань юмханаар юм хийдэг нэг багаж хэрэгслэлийг олон зориулалтаар ашиглаж чаддаг, харганы ноос түүж эсгий хийх анзааны хөдөлмөрч хүн байв. Галын хайчаараа тогоон дахь махаа ч төхнөж, галаа ч төхнөж, толгой шийрээ ч хуйхалж гурвын гурван үүргийг нэг л багажаар хийж , араг сэгсээр аргал хүйдэс ч түүж, авдар сав ч болгож, нүүхдээ биднийг тэмээнд тэгнэх хэрэгслэл ч болгодог байсан нь үүний нэг өчүүхэн жишээ юм.

Ээж маань аавыг өнгөрснөөс хойш төрсөн нутаг Сантмаргаз сум орон луугаа ч тэмүүлсэнгүй,   аавын гэрийн буйрыг сахин хаашаа ч явалгүй яг хорин жил болоод Цагаанчулуутынхаа хаваржаандаа малаа төллүүлж байгаад далан гурван насандаа туулай жил дээрээ Тэнгэрт халиж билээ /зураг дээр Цагаанчулуутын хаваржаа 1968 он/.

Миний ээж яаж арваад хүүхдийнхээ гутал хувцасыг оёж, зуны аагим халуунд нэгдлийн гурванзуугаад хонь өдөрт хоёр удаа сааж, араг аргаар аргал түүж, өвлийн хүйтэнд араг аргаар цас хайлж биднийг хооллож ундалж хүний зэрэгтэй болгосон юм болоо. Одоо бодоход ээж маань хоногт гурав дөрвөн цаг л унтаж, хүзүү голдуу яс мөлжиж, хусам, хоолны үлдэгдэл голдуу идэж, бидэнд цай хоолныхоо хамгийн дээжийг нь өгч байж.

Ээж аав маань биднийг ер нь хоол хувцас хунар гээд юугаар ч дутааж байгаагүй. Яахав хөдөөгийн тэр үеийн амьдрал, зуны дэлгэр цаг гээд бид арав хүртлээ чармай нүцгэн өссөн. Харин арван наснаас хойш эгч нараасаа ичээд нэг даалибан дотоожорхуу юм өмсөнө. Ээжийн зуны гурван сарын турш хамгийн их хэлдэг хэлц үг нь Хай, тэр үхэр тугал, хонь хурга нийллээ Цогоо миний хүү гүйгээрээ л гэдэг байлаа. Би ч голын сайр говийн зангуун дээгүүр хар хурдаараа хөл нүцгэн гүйн үхэр тугал, хонь хургыг хоёр тийш салгадаг байв. Одоо бодоход тэр хурдаараа л ээжийнхээ ачийг хариулж байж дээ.

Хэрэв нэг л өдөр хонь хурга нийлвэл тэр өдрийн нэгдэлд тушаах дал наян литр сүү будаа. Аав ээж хоёр маань сум нэгдлээс өгдөг үйлдвэрлэлийн даалгаварыг хамгийн түрүүнд аминыхаа үхэр тугалыг сааж байгаад ч, аминыхаа хэдэн ямааны ноолуураас нөхөж байгаад ч, аминыхаа амбан шарыг улсын махны даалгаварт тушааж байгаад ч хаадаг хүмүүс байж билээ. Ер тэр үеийн хүмүүс тийм л байсан, нам засгийн даалгавар ч хатуу байж.

Манай нутагт 1967-68 оны мичин жилийн өвөл айхтар зуд болсныг би сайн санадаг юм. Тэр зуднаар манай аав ээж хоёр ганц ч борлон үхүүлэлгүй онд мэнд орж Аймгийн аварга малчин болж байлаа. Энэ нь аав ээжийн маань нөр их хөдөлмөр, Аргалын хар уулсын маань нөмөр нөөлөг байсан болов уу. Аймгаас манайд аварга малчин цол олгох дарга нар, Туяа сонины сурвалжлагч нар ирж зуданд эсэн мэнд орсон аваргын ажил хөдөлмөрийн нууцыг асууж туршлагыг нь судлахад Бидэнд нууц энэ тэр туршлага гэж юу байхав. Аргалын харын ууландаа хамаг малаа дураар нь эзэнгүй тавьчихдаг юм гэж аав ээж хоёр маань хариулж билээ.

 

ЦЭЦЭН ХАТАГТАЙН ДУУЛЬ /хайрт ээж Гармаад зориулав/

Суль хирийн шүүрээр хоймороо цэвэрлэх эзэгтэй

Суу цэцэн ухаанаар сэтгэлээ шүүрдэх хатагтай

Сургаалт мэргэн үгсээр хүүгээ номлох ижий

Сүүн цагаан хайраар хадмаа бялхаах гэргий

Эрлийн хүмүүс ирлээ ч идээ будаа нь өрөөстэй

Эхнэр бэр буулгаа ч дээлийн торгууд хуйлаастай

Айлын хүүд атгуулах чихрийн хүүдүй нь дүүрээстэй

Аяны хүмүүст илүүчлэх сүүний савнууд мэлтээстэй

Дэгжин хөөрхөн царайг нь нутгийн харцуул шагширлаа ч

Дээл хотны хормой нь дэрвэнэ ч гэж үгүй ээ

Дэнжийн гэрийн цэмцгэрийг нь нугын самгачуул сайрхлаа ч

Дэмий сул үг унагана ч гэж үгүй ээ

Алсад одсон нөхрөө сар жилээр хүлээх ч

Ариун сэтгэлийн дээжээ цаг нараар ч өргөн

Хурган доторт дээлэнд нь торгон гадар эмжиж

Хоргой хантааз шаглан ээтэн гутлыг нь ширлэнэ.

 

ОУ-ын зэвсгийн шинжээч, хурандаа Доржпаламын Эрдэнэцогт

Элчин сайд Ё.Отгонбаяр итгэмжлэх жуух бичгээ АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампад өргөн барив
Элчин сайд Ё.Отгонбаяр итгэмжлэх жуух бичгээ АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампад өргөн барив
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​