fbpx Сар шинийн өмнө тэтгэвэр нэмнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Хэзээ
2022/01/27
Унших
0 минут 53 секунд

Сар шинийн өмнө тэтгэвэр нэмнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн тодорхой шийдлийг яаралтай боловсруулж, хэрэгжүүлэн ажиллахыг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгоод байсан билээ.

Чиглэлийн дагуу Засгийн газар тодорхой шийдлийг боловсруулж, хэрэгжүүлэн ажиллаж эхэлжээ. Удахгүй ээлжит бусаар хуралдах товтой байгаа юм

Улмаар сар шинийн өмнө тэтгэвэр тэтгэмж нэмэхийн тулд ээлжит бус чуулган яаралтай зарлаж, 2022 оны төсөвт тодотгол хийхээр болсон байна.

Төсвийн тухай хуулийн 34.1.2-т зааснаар “Урьдчилан тооцох боломжгүй нөхцөл байдлын улмаас төсвийн орлого буурах, зарлага нэмэгдэж, нэгдсэн төсвийн алдагдал ДНБ-ий гурван хувиар нэмэгдэх” нөхцөл үүсвэл төсвийн тодотгол хийх хуулийн зохицуулалттай.

эх сурвалж: toim.mn

УИХ-ын Тамгын газар 99 саяар зөвхөн принтер биш олон үйлдэлт хэвлэлийн машин худалдан авсан гэв
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байден нар захидал солилцож, мэндчилгээ дэвшүүлэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ