fbpx Л.Оюун-Эрдэнэ, болж л байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
7 минут 32 секунд

Л.Оюун-Эрдэнэ, болж л байна

Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт эхэллээ. Эхний тэсэлгээг энэ сарын 25-нд хийлээ. Энэ арга хэмжээн дээр “Монголын талд нэмэлт өр үүсгэхгүйгээр, дахин хугацаа хойшлуулахгүйгээр, техник эдийн засгийн алдаа дахин гаргахгүйгээр туйлын хариуцлагатай хандаж, харилцан тохиролцсон хугацаа буюу 2023 оны эхний улиралд багтааж бүрэн ашиглалтад оруулна гэдэгт итгэлтэй байна” гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэллээ. Мөн “Рио Тинто" группийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхольм “Хамтдаа хэлэлцэж ярилцсаны эцэст энд байгаа олон хүмүүсийн хамтын хичээл зүтгэл, тусламж дэмжлэгийн үр дүнд бид Монгол Улсад чухал ач холбогдолтой асуудлаар урагш алхах замаа тодорхойлохын зэрэгцээ санал зөрөлдөөнтэй явж ирсэн олон асуудлаар шийдэл олсон. Улмаар “Оюу толгой” компанийн ТУЗ гүний уурхайн үйл ажиллагааг санал нэгтэйгээр эхлүүлэхийг зөвшөөрсөн” гэв. Далд уурхай бүрэн ашиглалтад орсноор Монгол Улс дэлхийн тавд эрэмбэлэгдэх өндөр технологийн гүний уурхайтай болно.

Олон улсын зах зээлд зэсийн томоохон тоглогчдын нэгд тооцогдоно. Монгол Улсын эдийн засаг болон улсын төсөвт оруулах үр өгөөж багадаа гурав дахин нэмэгдэнэ. “Оюу толгой” ХХК таван тэрбум орчим ам.долларын борлуулалт хийнэ. Монгол Улсад төлөх ашигт АМНАТ гурав дахин нэмэгдэж, жилийн 700 тэрбум төгрөгт хүрэх урьдчилсан тооцоолол бий.

Маргааш өдөр нь Оюу толгойг эрчим хүчээр хангах гэрээнүүдэд гарын үсэг зурлаа. Манай улс орд газруудыг дотоодын эрчим хүчний системээс хангах зорилгоор 670 км урттай 220 кВ (киловольт)-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, том чадлын 220 кВт-ын гурван дэд станцыг 2021 онд барьж дуусгаад байгаа юм. Мөн 450 МВт-ын хүчин чадалтай “Таван толгойн ДЦС"-ыг төр өөрөө барихаар ажлыг эхлүүлсэн. Тус станц ашиглалтад орсноор Оюу толгойн уурхайг бүрэн хангана гэж мэргэжлийнхэн хэлж байна.

Далд уурхайн ажил эхэлсэн өдөр “Туркойз Хилл” зэрэг компанийн олон улсын бирж дээрх хувьцааны ханш огцом өслөө. 16.23 хувиар өсч 1270 ам.долларт хүрчээ. Мөн үүнээс өмнө, 2021 оны арванхоёрдугаар сарын 13- нд “Рио Тинто”, “Туркойз Хилл”-ээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд 2.3 тэрбум ам.долларын өр тэглэх болон бусад дөрвөн саналыг ирүүлсэн. Үүнийг Монгол Улс хүлээж авч байгаагаа албан бусаар зарласан. Маргааш нь "Туркойз Хилл Ресурс" компанийн хувьцааны ханш 14.7 хувиар өссөн. Энэ нь сүүлийн дөрвөн сарын хугацаанд гараагүй өсөлт болсон.

Товчхон хэлэхэд, арав илүүхэн жилийн өмнө Сү.Батболдын Засгийн газрын үеийнх шиг эдийн засаг огцом өндийх нөхцөл ийн бүрдэж байгаа юм.

Ер нь Оюу толгойн далд уурхай бол Монголчуудын хувьд гэрээ баталсан 2009 оноос хойш хүлээсэн бүтээн байгуулалт юм. Хэдийгээр Ерөнхий сайд асан С.Баярын хэлсэнчлэн Оюу толгой төсөл шиг том үйлсийг ганц хүн, ганц нам, ганц далайлтаар бүтээнэ гэж үгүй юм. Мэдээж хэрэг үе үеийн Ерөнхий сайд, салбарын сайд нар, ажил хариуцсан мэргэжилтнүүд үүний төлөө ажилласан. С.Баяр, Сү.Батболд, Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг, Ж.Эрдэнэбат, У.Хүрэлсүх гээд Оюу толгойн гэрээнээс хойших бүх Ерөнхий сайдад далд уурхайг эхлүүлэх, энэ төслийн үр өгөөжийг хүртэх хүсэл байсан нь мэдээж. Тэгээд ч төр удирдаж байгаа хүмүүс төрийнхөө эсрэг ажиллана гэж байдаггүй гэдэг. Харин чадаагүй, бүтээгүй байх нь элбэг. Төрийн эрх ашгийн хажуугаар хувиа бодсонтой холбоотой байж мэднэ.

Ямартаа ч Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа үүнийг эхлүүлчихлээ. Үнэн байдлыг, бодитой үйл явдлыг зөвөөр үнэлэх ёстой. Хөрөнгө оруулагчидтай хийх хэлэлцээр У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд, Л.Оюун-Эрдэнийг ЗГХЭГ-ын дарга байхад нэлээд эрчимжсэн. Тухайн үед хөрөнгө оруулагчидтай Арбитраар маргах процесс дээр гэхэд л ажлын хэсгийг ахалж байсан Хууль зүйн сайд нэг удаа, Сангийн сайд бас нэг удаа цагийг нь тулгаж байгаад “тоглоом"-ноос гарч байсан мэдээлэл байдаг. Тэгээд Л.Оюун-Эрдэнэд ажлын хэсгийг шилжүүлж байсан юм билээ. Сүүлд Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд болсны дараа Х.Нямбаатарыг ажлын хэсгийн даргаар томилсон. Энэ мэтчилэн Оюу толгойн хөрөнгө оруулагчидтай хийх хэлэлцээр шулуун дардан байгаагүй. Орд маань сайн, хөрөнгө оруулагчид маань том. Хамгийн эхлээд Л.Оюун-Эрдэнийн томилсон Засгийн Газрын ажлын хэсэгт хувийн эрх ашгаа боддог нөгөө хэдэн популист ороогүй нь хэлэлцээр урагшлах гол хүч болсон гэдэг. Тийм популистуудыг хойшид ч энэ том төсөл, ер нь төрөөс холдуулах ёстой биз ээ.

Нөгөө талаас, дэлхийн хэмжээний ийм өрөг дээр зөвхөн эдийн засагч, математикч мэргэжилтэй лидер тоглох албагүй юм байна. Мэдээж хэрэг, тооцоолол, анализ чухал. Гэхдээ хамгийн чухал нь “Хийнэ” гэсэн сэтгэл, зүтгэл байдаг аж. Мөн Л.Оюун-Эрдэнийн тухайд системийн онолыг хэрэглэдэг улстөрч гэдгийг судлаачид хэлдэг. Чухамдаа үүнийг л далд уурхайн бүтээн байгуулалт эхэлсэн үйл явцаас бид олж харлаа.

Түүнчлэн бидний өмнө "Ковид", хил гаалийн асуудал, инфляци гээд хүндрэлүүд бий. Гэвч 2022 оны хувьд Монгол Улс эдийн засгийн таатай үйл явдлаар арвин байж магадгүй нь. Оюу толгойн далд уурхайн нээлтийн үеэр өмнөд хөрш рүү Монголоор дамжих хийн хоолойн ТЭЗҮ батлагдлаа. Энэ бол лут үйл явдал л даа. Ирэх ашгийн тухайд янз бүрийн тооцоо, төсөөлөл бий. Хамгийн гол нь геополитикийн хувьд, стратегийн тухайд том үр дүн авчирна.

Бас ердөө сар гаруйн дараа төмөр зам, дэд бүтцийн маш том төслүүдийн бүтээн байгуулалтын ажлууд эхэлнэ. Энэ жилийн төсвийн 10 шахам их наяд төгрөгийг эдгээр бүтээн байгуулалтад зориулах юм. Ингээд харахаар, ер нь муугүй шүү. Л.Оюун-Эрдэнэ, болж л байна.

Б.Тулгат

sonin.mn

Улаанбаатар хотын агаарын бохирдлын 10 хувийг автомашины утаа эзэлдэг
Улаанбаатар хотын агаарын бохирдлын 10 хувийг автомашины утаа эзэлдэг
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​