fbpx Дани коронавирусийг нийгэмд аюул учруулах эрсдэлгүй гэж үзжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 41 секунд

Дани коронавирусийг нийгэмд аюул учруулах эрсдэлгүй гэж үзжээ

КОПЕНГАГЕН. /Sin Chew/. Дани улс ирэх сарын 1-ний өдрөөс эхлэн цар тахлаас урьдчилан сэргийлэх хязгаарлалтыг цуцалж, коронавирусийг нийгмийн бүтцэд дахин аюул учруулах эрсдэлгүй өвчний ангилалд оруулахаар болжээ.

Хэдийгээр Данид коронавирусний халдварын тохиолдолд эрчимтэй нэмэгдэж байгаа ч тус улс цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг цуцлах шийдвэрээ хэвээр үлдээсэн байна. Ингэснээр тус улс дотоодын хязгаарлалтаа цуцалсан ЕХ-ны анхны улс болж байна.

Дотоодод амжилттай хэрэгжүүлсэн вакцинжуулалтын хөтөлбөр нь цар тахлын эсрэг “супер зэвсэг” болох нь батлагдсан учир Засгийн газрын зүгээс коронавирусийг нийгэмд аюул учруулах өвчин гэж үзэхгүй байгаа гэж Данийн Ерөнхий сайд Метте Фредериксен мэдэгджээ.

Данийн Эрүүл мэндийн сайд Магнус Хюникегийн мэдээлснээр, "одоогийн байдлаар тархаж буй коронавирусний гол омог нь омикроны дэд хэв шинж болох "ВА.2" бөгөөд энэхүү хувилбар нь ердийн омикрон хувилбараас /ВА.1/ илүү халдварлах чадвартай мэт боловч өвчний шинж тэмдэг илүү хүнд гэдэг нь батлагдаагүй байна" гэжээ.

Урьдчилсан судалгаагаар, "BA.2" нь "BA.1"-ээс 1.5 дахин илүү халдварлах чадвартай байж болох ч эмнэлэгт хэвтэх, хүндрэх эрсдэл нь хоорондоо тийм ч их ялгаагүй аж.

А.Анхбаяр

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

Хятадаас хүлээх “хариу”
Хятадаас хүлээх “хариу”
 
УХТЭ “Нэг цэгийн үйлчилгээ” хэсгийг ТОХИЖУУЛЖ, иргэд тав тухтай үйлчлүүлэх боломж бүрдлээ
УХТЭ “Нэг цэгийн үйлчилгээ” хэсгийг ТОХИЖУУЛЖ, иргэд тав тухтай үйлчлүүлэх боломж бүрдлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ