fbpx Хилийн боомтууд хэвийн ажиллаж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 2 секунд

Хилийн боомтууд хэвийн ажиллаж байна

Сар шинийн баяраар БНХАУ-ын тал хилээ 3 хоног хаахаар мэдэгдээд байна. Үүнтэй холбогдуулан манай улсын урд хилийн боомтууд тодорхой зохицуулалтаар ажиллах нь. Манай улс БНХАУ-тай хилийн 13 боомтоор хиллэдэг. Одоогоор Замын-Үүд болон Гашуунсухайт боомтууд хэвийн ажиллаж байна. Замын-Үүд боомтоор чингэлэг тээврийн ачааг хүлээн авах ажил үргэлжилж байгаа бол Гашуунсухайт боомтоор өдөрт нүүрс тээврийн 100 автомашин, 16 тээврийн хэрэгслээр зэсийн баяжмал тээвэрлэн гаргаж байна. Урд талын боомтуудаас Шивээхүрэн боомт хаалттай байна. Тэгвэл хойд хилийн боомтуудаас Алтанбулаг, Цагааннуурын зэрэг боомтууд хэвийн ажиллаж байна. Алтанбулаг боомтоор өдөрт 50 тээврийн хэрэгсэл, 30 хүн нэвтрүүлж байна. Иргэдийн хувьд зайлшгүй албан хэргээр яваа болон ОХУ-д сурч буй оюутнууд байгаа аж.

Б.Чинбатыг Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор шагналаа
Б.Чинбатыг Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор шагналаа
 
АХБ-наас 655 сая ам.долларын санхүүжилт бүхий төсөл хөтөлбөр хэрэгжүүлнэ
АХБ-наас 655 сая ам.долларын санхүүжилт бүхий төсөл хөтөлбөр хэрэгжүүлнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ