fbpx JB Press: Нефтийн үнэ 147 долларт хүрнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
10 минут 46 секунд

JB Press: Нефтийн үнэ 147 долларт хүрнэ

Японы эдийн засгийн тагнуулын албаны дарга асан, засгийн газрын Бодлогын судалгааны хүрээлэнгийн ерөнхий шинжээч Казүхико Фүжи-гийн үзэж байгаагаар, үүсээд буй геополитикийн эрсдэлүүд нь нефтийн үнийг эрс өсгөх болно. Сүүлийн үед Казахстан, Саудын Арабад болсон таагүй үйл явдлуудын нөлөөгөөр нефтийн үнэ тун удахгүй 147 долларт хүрнэ хэмээн Японы шинжээч таамаглажээ.

WTI ангиллын нэг баррель түүхий газрын тосны фьючерс үнэ 85 доллароос дээш диапазонд хэлбэлзэж байгаа нь сүүлийн 2 сарын хугацаан дахь хамгийн өндөр үзүүлэлт юм. 1 дүгээр сарын 4-нд нефть олборлогч орнуудын ОПЕК+ бүтцэд хамаардаг улсууд хуралдаж, олборлолтыг өдөрт 400 мянган баррелиар нэмэгдүүлэх шийдвэрээ ирэх 2 дугаар сард үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр тохиролцлоо. Энэ оны эхний улиралд нефтийн их хэмжээний илүүдэл хуримтлагдана гэсэн тооцоо таамаглал зөрсөн тул олборлолтыг нэмэгдүүлэх шийдвэрээ ийнхүү хэвээр үлдээжээ.

сонин mn

ОПЕК+ өнгөрсөн оны 12 дугаар сард дэвшүүлсэн таамаглалдаа, олборлолтын илүүдэл 2022 оны 1 дүгээр сард өдөрт 2 сая баррель, 2 дугаар сард 3 сая баррельд хүрнэ гэж тооцоолсон боловч эдгээр үзүүлэлт таамагласнаас доогуур буюу 800 мянга ба 1,3 сая баррель байна. Гол шалтгаан нь, коронавирусний шинэ хувилбар болох омикрон хэдийгээр халдварлах чадвар өндөртэй боловч хоруу чанар багатай тул нефтийн эрэлтэнд багахан нөлөөлсөнтэй холбоотой. Омикроны тархалт нь онгоцны түлшний эрэлтэнд зарим талаар нөлөөлсөн боловч бүх нийтийн хөл хорио гэх мэт ноцтой үр дагаварт хүргэх магадлал бага.

Хөрөнгө оруулалт багассанаас үүдэлтэй нийлүүлэлтийн хомсдол

ОПЕК+ шийдвэрээ гаргасны дараа “халдварын шинэ давалгаа дэгдсэн боловч түүхий нефтийн эрэлт тогтвортой байх нь ” гэсэн итгэл зах зээлд оролцогчдод төрлөө. Олон улсын эрчим хүчний агентлагийн /ОУЭХА/ таамаглаж байгаагаар, энэ онд түүхийн нефтийн эрэлт хоногт 3,33 сая баррелиар /өмнөх онтой харьцуулахад/ өсөж, 99,53 сая баррельд хүрэх ажээ. Энэ бол шинэ рекорд үзүүлэлт юм.

Харин ОПЕК+-ийн хувьд, “зах зээлийг тогтвортой байлгах” бодлогыг баримталж байгаа бололтой.

Өнгөрсөн онд түүхий нефтийн үнэ өмнөх онтой харьцуулахад 50 гаруй хувиар өссөн нь 2009 оноос хойших хамгийн өндөр өсөлт байлаа. Цаашдаа өмнө нь буурсан хэмжээгээр нефтийг зах зээлд буцаан нийлүүлэх нь зүйтэй, гэхдээ инфляцийг өдөөх хэмжээнд үнийг өсгөхгүй байх учиртай.

Гэтэл бодит байдал дээр гэнэтийн санаандгүй зүйл тохиолоо. ОПЕК+ бүтцэд хамаардаг Ангол, Нигери зэрэг олборлогч улсууд хүчин чадлын дутагдалтай байдлаас үүдэн олборлолтоо нэмэгдүүлж чадсангүй.

Олборлолтын бодит өсөлт нь зорилтот үзүүлэлтээс доошиллоо. ОУЭХА-ийн мэдээлэлд дурдсанаар, өнгөрсөн оны 10 дугаар сард ОПЕК+-ийн олборлолтын хэмжээ зорилтот үзүүлэлтээс 730 мянган баррелиар, 11 дүгээр сард 650 мянган баррелиар тус тус доогуур байжээ. Тэгэхээр ОПЕК+-ийн “хүсэл зориг”-оос үл хамааран түүхий нефтийн үнэ өсөх магадлалтай гэсэн үг.

Сүүлийн 5 жилийн хугацаанд олборлох салбарыг чиглэсэн хөрөнгө оруулалт огцом буурсны улмаас олборлолт багассаар байна. Тухайлбал, 2014 онд хөрөнгө оруулалтын хэмжээ 800 тэрбум орчим долларт хүрч байсан бол өнгөрсөн онд 340 тэрбум болтлоо буурчээ. Хэрвээ жил тутмын хөрөнгө оруулалт 500 тэрбумаас давахгүй бол нефтийн ноцтой хомсдол үүсэх нь гарцаагүй. Өнгөрсөн онд гэхэд, шинээр илрүүлсэн нефтийн нөөцийн хэмжээ сүүлийн 75 жилийн хугацаан дахь хамгийн доод түвшинд хүртлээ буурчээ.

Өнгөрсөн оны эцсээр Саудын Арабын Эрчим хүчний сайд Абдулла Азиз хэлэхдээ “2030 он гэхэд түүхий нефтийн эрэлт хоногт 90 сая баррель, харин нийлүүлэлт ердөө 70 сая баррель болох учраас ноцтой хомсдол үүснэ” гэж анхааруулж байсныг энд дурдая.

Ливи ба Казахстанд олборлолт эрс буурав

Нефтийн нөөцөөрөө Африк тивд тэргүүлдэг Ливи улсад олборлолт буурлаа. Шалтгаан нь, өнгөрсөн оны 12 дугаар сард явуулахаар төлөвлөсөн ерөнхийлөгчийн сонгууль хойшлогдож, улс орны дотоодын нөхцөл байдал хурцаджээ. Тус улс хоногт 1 сая 140 мянган баррелийг олборлож байсан нь 780 мянга болж буурчээ. 10 жилийн өмнө Каддафигийн засаглал нуран унах үед олборлолт 1,6 сая баррелиас 0 болж унасны улмаас нефтийн үнэ 100 доллароос давж, 2014 он хүртэл өсөж байсан билээ.

сонин mn

Мөн энэ онд Казахстан улсад дотоодын нөхцөл байдал эрс хүндэрлээ. Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнуудын дотроос хамгийн тогтвортой нь гэгдэж байсан тус улсад олон нийтийг хамарсан эмх замбараагүй байдал дэгдэв.

ОПЕК+-ийн гишүүн тус улс хоногт 1,6 сая баррель нефть олборлодог, гэтэл Тенгиз гэдэг хамгийн том ордод /700 мянган баррель/ олборлолт түр зогссон ба өмнөх хэмжээндээ буцаад хүрнэ гэдэг нь эргэлзээтэй байна.

Өнгөрсөн оны сүүлчээр Saudi Aramco компанийн ерөнхий захирал Амин Нассер хэлэхдээ “эрчим хүчний эх үүсвэрүүдийн үнийн өсөлт нь нийгэмд дургүйцлийг өдөөж, нийгмийг бусниулан сүйтгэж байна” гэсэн нь биеллээ олж байх шиг.

Геополитикийн гол эрсдэл бол Ирак

Одоохондоо Ливи, Казахстан хоёр геополитикийн эрсдэлд бүрэн хэмжээгээр өртөөгүй байгаа бол Ойрхи Дорнодод нөхцөл байдал өөр байна.

Энэ бүс нутаг руу чиглэсэн АНУ-ын стратегийн бодлогод эрс өөрчлөлт гарсан нь мэдрэгдэж байна. Хятадын хүчирхэгжилт нь АНУ-д хамгийн ихээр аюул учруулна гэж үзэж буй Байдены засаг захиргаа Ойрхи Дорнод дахь Америкийн цэргийн оролцоог багасгаж байна.

Өнгөрсөн оны 10 дугаар сард болсон бүх нийтийн сонгуулийн дүнгээр байгуулагдсан Иракийн парламент 1 дүгээр сарын 9-ний өдөр анх удаа хуралдав. Шинэ парламентын даргаар сонгогдсон суннит шашинт депутат сөрөг хүчнийхний халдлагад өртөн эмнэлэгт хүргэгдлээ. Ираны тал баримтлагч хүчнүүд Иракт онцгой идэвхжиж байгаа бөгөөд улс орны нөхцөл байдал тун ороо бусгаа байна.

Иракт Америкийн 2500 орчим цэрэг байрлаж байгаа гэх боловч тэдний оролцоо улам багассаар. Багдадын ойролцоох Америкийн цэргийн бааз руу пуужингаар харваж, Америкийн цэргүүд рүү хэд хэдэн удаа халдлага үйлдсэн нь Ираны тал баримтлагч хүчнүүдтэй холбоотой гэж сэрдэж байна.

Хэдийгээр Ирак дахь олборлолтын хэмжээ хоногт 4,5 сая баррелиас буухгүй байгаа боловч миний бодлоор, энэ оны хувьд Ирак бол “геополитикийн хамгийн том эрсдэл” байх учраас нефтийн зах зээлийн нөхцөл байдлыг мэдэгдэхүйц өөрчилж мэднэ.

Йемен дэх Саудын Арабын цэргийн оролцоо

АНУ-ын эрх баригчид Персийн булан дахь өөрийн гол холбоотон болох Саудын Арабтай тогтоосон харилцаанаасаа “татгалзаж” эхэлсэн нь санаа зовоох бас нэгэн хүчин зүйл мөн.

Саудын Араб 2015 онд хөрш Йеменд цэргийн интервенц хийсэн бол одоо цэргийн оролцоо нь “гацаанд орсноор” аюулгүй байдалд нь эрсдэл учирлаа. Саудын Арабад дайсагнадаг Йемений шиит босогчдын халдлага улам ширүүсч, нисгэгчгүй онгоц ашиглан хийсэн дайралтын тоо өмнөх онтой харьцуулахад 2 гаруй дахин өсжээ.

Одоохондоо саудчууд АНУ-аас худалдан авсан Patriot гэдэг өндөр үнэтэй пуужингаар өөрсдийгөө хамгаалж байгаа боловч уг зэвсгийн нөөц эрс багассан тул хөрш орнуудаасаа авахаас аргагүйд хүрсэн байна.

Йеменд явуулж буй Саудын Арабын цэргийн ажиллагаанд Байдены засаг захиргаа шүүмжлэлтэй ханддаг бөгөөд уг ажиллагааг зогсоохгүй бол йеменчүүд тус улсын гол чухал нефтийн байгууламжууд руу дахин халдаж болзошгүй гэж анхааруулдаг.

Өмнө нь 2019 оны 9 дүгээр сард төрийн мэдлийн Saudi Aramco компанийн байгууламжууд нисгэгчгүй онгоцны дайралтад өртсөнөөр хоногт 5 сая гаруй баррель нефть олборлох хүчин чадалтай байгууламжууд шууд зогсож байсан билээ. Эл тохиолдол давтагдах аваас түүхий нефтийн дэлхийн зах зээлийн үнэ түүхэн дээд үзүүлэлтэнд хүрнэ. Ерөнхийд нь геополитикийн эрсдэлүүдийг тооцож үзвээс, нэг баррель нефтийн үнэ 147 долларт хүрч өсөх магадлалтай.

Нийтлэлийг бичсэн Казухико Фүжи бол Японы Эдийн засаг, аж үйлдвэрийн яамны дэргэдэх Эдийн засгийн хүрээлэнгийн ерөнхий шинжээч, профессор юм. 2003-2016 онд тэрбээр Японы засгийн газрын дэргэдэх судалгааны товчоог /economic intelligence/ удирдаж байсан бөгөөд “Занарын хувьсгалын мөн чанар”, “Япон-Оросын эрчим хүчний хэлхээ холбоо”, “Оросын хий Японыг аварна” зэрэг номуудыг бичжээ.

Б.Адъяахүү

Эх сурвалжууд: https://jbpress.ismedia.jp/articles/-/68421

https://inosmi.ru/20220118/251318219.html

Л.Оюун-Эрдэнэ: Тэтгэврийн доод хэмжээг 500.000 төгрөг болгож, 15 хувиар нэмэгдүүлнэ
Л.Оюун-Эрдэнэ: Тэтгэврийн доод хэмжээг 500.000 төгрөг болгож, 15 хувиар нэмэгдүүлнэ
 
Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй
Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй

Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй

Эмээлт захад хонь 200.000-300.000 төгрөгийн ханштай байна

Эмээлт захад хонь 200.000-300.000 төгрөгийн ханштай байна

Б.Мөнхсоёл: Зарим улс төрчид энэ Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэсээсэй гэж хүсч байх шиг байна

Б.Мөнхсоёл: Зарим улс төрчид энэ Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэсээсэй гэж хүсч байх шиг байна

Г.Лувсанжамц: Төсөв үр дүнтэй зарцуулагдаж байгааг хэмжиж чаддаг байх ёстой

Г.Лувсанжамц: Төсөв үр дүнтэй зарцуулагдаж байгааг хэмжиж чаддаг байх ёстой

Үндэсний “Эхлэл брэнд“ХХК дуудлага худалдаагаар 9,3 тэрбум төгрөгөөр худалдаж авсан газрын гэрчилгээгээ гардаж авлаа

Үндэсний “Эхлэл брэнд“ХХК дуудлага худалдаагаар 9,3 тэрбум төгрөгөөр худалдаж авсан газрын гэрчилгээгээ гардаж авлаа

Г.Занданшатарын зам хүнд ч зарчим нь зөв эхэллээ

Г.Занданшатарын зам хүнд ч зарчим нь зөв эхэллээ

Д.Үүрийнтуяа: Улс орны хөгжлийн бодлого хүндээ суурилсан байх ёстой

Д.Үүрийнтуяа: Улс орны хөгжлийн бодлого хүндээ суурилсан байх ёстой

Улаанбурхан өвчний вакцинд хамрагдаагүй 10 сартайгаас 15 настай хүүхдүүдийг 7 сарын 1-нээс нөхөн дархлаажуулалтад хамруулна

Улаанбурхан өвчний вакцинд хамрагдаагүй 10 сартайгаас 15 настай хүүхдүүдийг 7 сарын 1-нээс нөхөн дархлаажуулалтад хамруулна

Энэ Засгийн газрын эдийн засгийн гол ачааг Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням үүрнэ

Энэ Засгийн газрын эдийн засгийн гол ачааг Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням үүрнэ

Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайдтайгаа баг болж ажиллаарай, сүнс чинь засаг дээрээ байх ёстой шүү

Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайдтайгаа баг болж ажиллаарай, сүнс чинь засаг дээрээ байх ёстой шүү

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа

Г.Дамдинням сайд Ормузын хоолой болон нефтийн үнийн талаар үндэслэлгүй худал мэдээлэл тараав

Г.Дамдинням сайд Ормузын хоолой болон нефтийн үнийн талаар үндэслэлгүй худал мэдээлэл тараав

Цагдаагийн дэд хурандаа Д.Оюун: Гудамж талбайд дриффт хийсэн жолооч нарт Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцох тогтолцоог бий болгосон

Цагдаагийн дэд хурандаа Д.Оюун: Гудамж талбайд дриффт хийсэн жолооч нарт Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцох тогтолцоог бий болгосон

Н.Ганибал: МАН-ын дарга нарын завхралыг АН-ын сайд, Хяналтын менежерүүд шалгаж эхэлсэн нь тэдэнд том цохилт болсон

Н.Ганибал: МАН-ын дарга нарын завхралыг АН-ын сайд, Хяналтын менежерүүд шалгаж эхэлсэн нь тэдэнд том цохилт болсон

Экс сайд Л.Энх-Амгалан Монголын боловсролыг самрахаар шийдэв үү?!

Экс сайд Л.Энх-Амгалан Монголын боловсролыг самрахаар шийдэв үү?!

Улсаа самарсан улс төр удах уу, дуусах уу?

Улсаа самарсан улс төр удах уу, дуусах уу?

Ю.Ариунзаяат: Цахим спортын талаар олон нийтийн сөрөг хандлагыг өөрчлөх цаг болсон

Ю.Ариунзаяат: Цахим спортын талаар олон нийтийн сөрөг хандлагыг өөрчлөх цаг болсон

Хуурамч зар байршуулан иргэдийг залилсан этгээдийг баривчилжээ

Хуурамч зар байршуулан иргэдийг залилсан этгээдийг баривчилжээ

Интерполын шугамаар эрэн сурвалжлагдаж иргэн “А”-г баривчилжээ

Интерполын шугамаар эрэн сурвалжлагдаж иргэн “А”-г баривчилжээ

Л.Оюун-Эрдэнэ оргон зайлчих вий дээ?

Л.Оюун-Эрдэнэ оргон зайлчих вий дээ?

Ах дүүгийн найрамдлын шинэ харилцаагаа эрхэмлэн ажиллая (1)

Ах дүүгийн найрамдлын шинэ харилцаагаа эрхэмлэн ажиллая (1)

Боловсролын сайд П.Наранбаярыг татуулаад оронд нь Л.Энх-Амгалан очих уу?

Боловсролын сайд П.Наранбаярыг татуулаад оронд нь Л.Энх-Амгалан очих уу?

Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан байна

Жендэрийн ялгаатай байдлын үзүүлэлтээр Монгол Улс 2025 онд 148 улсаас 65-т эрэмбэлэгдэж 20 байраар урагшиллаа trend

Жендэрийн ялгаатай байдлын үзүүлэлтээр Монгол Улс 2025 онд 148 улсаас 65-т эрэмбэлэгдэж 20 байраар урагшиллаа trend

Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоох, дархлаажуулалт зохион байгуулах, эмчилгээ, оношилгоонд шаардлагатай таван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана

Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоох, дархлаажуулалт зохион байгуулах, эмчилгээ, оношилгоонд шаардлагатай таван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана

Монгол Улсын Ерөнхий сайд нар

Монгол Улсын Ерөнхий сайд нар

Урт хугацааны нүүрс тээвэрлэлтийн анхны цуваа хөдөллөө

Урт хугацааны нүүрс тээвэрлэлтийн анхны цуваа хөдөллөө

“Цомхотгол хийхдээ шууд халахгүй, албан тушаалд шилжүүлэх зохицуулалт хийнэ”

“Цомхотгол хийхдээ шууд халахгүй, албан тушаалд шилжүүлэх зохицуулалт хийнэ”

Х.Тэмүүжиний хуулиар УИХ хууль хяналтынхныг “хазаарлах” Тусгай хяналтын хороотой болно

Х.Тэмүүжиний хуулиар УИХ хууль хяналтынхныг “хазаарлах” Тусгай хяналтын хороотой болно

Нүүрсний сонсголоос Ухаахудаг, оффтейк гэрээ хоёр яагаад “хасагдсан”-ыг нэхэн сөхөх үү?!

Нүүрсний сонсголоос Ухаахудаг, оффтейк гэрээ хоёр яагаад “хасагдсан”-ыг нэхэн сөхөх үү?!

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​