fbpx Угсаатан зүйчийн тайлбар: Битүүний өдөр хичээхийн учир нь
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
5 минут 42 секунд

Угсаатан зүйчийн тайлбар: Битүүний өдөр хичээхийн учир нь

МУИС-ийн Антропологи, археологийн багш, угсаатан зүйч С.Бямбадорж битүүлэх ёсыг хэрхэн хийх талаар мөн заавал цээрлэх зан үйлийг тайлбарласныг эрхэм уншигч танд хүргэж байна.

БИТҮҮЛЭХ ЁС БУЮУ МОНГОЛЧУУДЫН БЭЛГЭДЛИЙН СЭТГЭЛГЭЭ

“Сүүлийн үед битүүний өдөр битүүртлээ хоол идэх ёстой гэсэн ойлголт бий болчихжээ. Бас цаг цагт нэг цаддаг, цагаан сараар нэг цаддаг гэсэн үг ч бий. Эндээс харахаар энэ өдөр амаараа гартлаа хоол иднэ гэсэн утга, нөгөө талдаа монголчууд дандаа өлсөж явсан ард түмэн юм шиг тайлбарлах хүн ч гараад ирж мэднэ. Гэтэл энэ үгийн утга нь өөр юм шүү дээ. Цаг цагт нэг цаддаг гэдэг нь нүүдэлчдийн амьдралын хэв маягийн илэрхийлэл. Нүүдэлчид дандаа хонио хагалж идээд, үргэлж гэдэс цатгалан явна гэж байхгүй. Ер нь нүүдэлчин ард түмэн хоолонд төдийлөн ач холбогдол өгдөггүй онцлогтой. Тэгэхээр монголчууд цагаан сараараа ууц шүүсээ тавьж, айл болгон чадах хэрээрээ л элбэг хангалуун байхыг хичээдэг гэсэн утга юм.

Үүнээс үзэхэд “Цагт цагт нэг цаддаг, цагаан сараар нэг цаддаг гэдэг нь” монголчуудын бэлгэдлийн сэтгэлгээтэй л холбоотой үг юм. Цаадах учир нь шууд идэж уухтай холбоотой үг биш.

Битүүний үндсэн хоол нь махан зоог. Битүүлнэ гэдэг битүү хоол идэх гэсэн агуулга юм. Монголчуудын хувьд хонины шүүсээ хүртдэг.

Харин шинийн нэгний үндсэн зоог бол буянтай хоол буюу будаа юм. Зарим нутагт цагаалга ч гэж нэрлэдэг. Нутаг нутагт өөр өөрөөр нэрлэдэг. Цагааг буцалгаж гэр хотлоороо амссан цагт "цагаалган болж" байна гэж үздэг.


БИТҮҮНИЙ ӨДӨР ХИЧЭЭХИЙН УЧИР

Билгийн улирлын сар бүрийн гучинд тэнгэрт саран үл үзэгдэх битүү харанхуй болдог. Тийм учраас битүүн гэж нэрлэдэг. Хав харанхуй учраас энэ өдөр хүн бүр хариуцлагатай байх ёстой. Учир нь энэ өдөр дараа жилийнхээ сайх сайхан бүхнийг урьтлыг тавих учиртай юм.

Тийм учраас монгол хүн битүүний өдрийн зан үйлдээ тун их ач холбогдол өгч, хүндэтгэлтэй ханддаг. Алдаа гаргахгүйг хичээдэг, муу үйлийг цээрлэж ирсэн уламжлалтай.

Битүүний орой өрхийн тэргүүн хонь малаа хотлуулсны дараа гэрийнхээ баруун тотгон дээр цагаан чулуу, цэвэр тунгалаг мөс тавьж, сайн зүгийн эзэд сахиусны орох үүдийг нээнэ.

Зүүн тотгон дээрээ өргөс бүхий харгана шарилж тавьж муу зүгийн ад чөтгөрийн хорлолыг хаана. Эрүү хэлийг нь заагаагүй битүү толгой чанаж бурхандаа тахил болгон өргөж хамар, чих, эврийн уг, нүх сүв, хотгор хэсэгт шар тос түрхэж тавьдаг. Бурхан шүтээндээ зул хүж барина.

Маргааш өмсөх шинэ дээл хувцасаа зэхэх гээд бүхий л зүйлээ бэлдэж зэхдэг. Эхний од гарах үед идээ шүүсээ засдаг. Энэ бол маш хүндтэй үйл тул хэн дуртай нь биш гэрийн эзэн, эзэгтэй нар л оролцоно. Үүний дараа ширээнээ сууцгааж, гэрийн эзэн битүүрэх зан үйлийг эхлүүлнэ.

БИТҮҮНИЙ ӨДРИЙН ХОРИО ЦЭЭРИЙН ЁС

Битүүний өдөр олон айл хэсэж тэнүүчлэх, хүүхдээ зодох, нохой гаслуулах, гэрийн дотор гаднаас хашгичин ярилцах, юм зажилж гадаа гарах, амаа арчихгүй гарах, онц яаралтай бус өвчинд эм тан уухыг цээрлэдэг.

Бидний бага байхад битүүний шөнө хүүхэд хөгшидгүй бужигналдаад л хонодог байлаа. Бараг унтана гэж үгүй. Ер нь хүүхэд, өндөр настнуудаас бусад нь унтахыг цээрлэж алаг мэлхий өрж тоглодог. Энэ нь ч бас утга учиртай.

Балданлхам бурхан ийнхүү битүүний шөнө хүний ертөнцөд зочлон ирж амьд бүхний зовлонг нимгэлдэг тул өрх айл болгон гэрийн тотгон дээрээ гурван ширхэг мөс тавьдаг. Энэ нь хонгор халзан луусыг нь услах гэсэн санаа бөгөөд бие, хэл, сэтгэлийн өргөл болгоно өргөнө. Нөгөө талдаа Балданлхам бурхан энэ ертөнцийн амьд амьтдыг тоолдог хэмээн үздэг тул ийнхүү эрт унтахыг цээрлэдэг гэсэн домог бий.

Алаг мэлхий өрнө гэдэг нь зөвхөн цэнгээний төдий зорилгоор биш зан үйлийн үүднээс тоглодог наадгай юм. Энэ нь ертөнц бий болсон үйл явдлыг л эхлүүлж, хүн амьтны жаргалтай цагийг бэлгэддэг. Нэг жил улиран одож, дараагийн жил эхлэхэд ертөнц ахиад шинээр бий бож, жаргалтай цаг ахиад ирнэ.

Хоёрдугаар сарын 1-3-нд нийслэлд дархлаажуулалтын 12 цэг 10:00-15:00 цагт ажиллана
Хоёрдугаар сарын 1-3-нд нийслэлд дархлаажуулалтын 12 цэг 10:00-15:00 цагт ажиллана
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​