“Apple” компани ирэх гуравдугаар сарын эхээр “iPhone” болон “iPad”-ийн шинэ загвараа танилцуулахаар төлөвлөж байна.
Шинэ загварууд нь 5G сүлжээнд холбогдохоос гадна харьцангуй хямд үнэтэй байх аж.
“iPhone”-ийн шинэ загварын камерыг өмнөх загвараас сайжруулсан бөгөөд тооцооллын хувьд илүү өндөр хүчин чадалтай байх аж.
Тус компани өнгөрсөн оны аравдугаар сард “MacBook”-ийн шинэ загвараа танилцуулснаас хойш энэ онд анх удаа шинэ бүтээгдэхүүн танилцуулах гэж байна. Мөн нээлтийн арга хэмжээг цахимаар явуулахаар төлөвлөж байгааг ойрын эх сурвалж мэдээллээ.