fbpx Монголын нийгэм бар жилд бараан байх уу, бүгээн байх уу...
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
13 минут 53 секунд

Монголын нийгэм бар жилд бараан байх уу, бүгээн байх уу...

Монгол Улсын нийгэм, эдийн засаг, улс төрийн амьдрал ямар ч байсан онц ноцтой зүйлгүйгээр үхэр жилийг гаталж, бар жилтэй золголоо. Цар тахал бол дэлхий нийтийн гамшиг зовлон учраас онцолсонгүй. Сар шинийн энэ өдрүүдэд монгол хүн бүр, айл өрх, аж ахуйн нэгж бүхэн дор бүрдээ ирэх бар жилдээ хэрхэн ажиллаж хөдөлмөрлөх, амьдрал ахуйгаа өөд нь татах, аж ахуйгаа авч явах, эрүүл саруул байж ирэх жилийн Цагаан сартай золгох тухай бодож байна.

Том зургаараа Монгол Улсын нийгэм, эдийн засаг, улс төрийн амьдрал хэрхэн өрнөхөөс хүн нэг бүрийн, аж ахуйн нэгж бүрийн ирэх цаг хугацаа шалтгаална. Монголын төр Цагаан сарын босгон дээр тэтгэврийн доод хэмжээг нэмэв. Ажил хөдөлмөр эрхэлж байсан хүн бүрийн тэтгэврийн доод хязгаар 500 мянган төгрөг болсон нь нийгмийн нэлээд том хэсгийн амыг таглалаа. Мөн Цар тахлын түр хуулийг сунгалаа. Энэ нь бас их том массыг барина... гэх мэтчилэн олон хүчин зүйлээс шалтгаалж ирэх бар жилд нийгмийн зүгээс хүчтэйгээр төр засагтай заргалдан тэмцэх нь бага байх болов уу. Мэдээж сошиал орчинд үймээн шуугиан жижиг сажиг байх хэдий ч хүчгүй, нийгмийн сэтгэл зүйг хөдөлгөж чадахгүй, эрх баригчид яаж ч дураараа загнаж байсан нүдэн балай, чихэн дүлий өнгөрөөхөөр байна. Энэ юу хэлээд байна гэхээр ард түмний зүгээс цочоогүй, эрх баригчдыг түгших хэмжээний тэмцэл хөдөлгөөн болохгүй гэсэн үг. Дээр нь 2016 оноос хойш зургаа дахь жилдээ төрийн бүх эрх мэдлийг гартаа төвлөрүүлсэн ганц намын эрхшээл дор, ямар ч сөрөг хүчингүй улс төр үргэлжилнэ. Ардчиллын үнэт зүйлс юунд хүрэхийг, ардчилсан нийгэм хаана очиж дуусахыг таашгүй.

Сар шинийн энэ өдрүүдэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д айлчилж байна. Өвлийн олимпийг далимдуулж. Энэ айлчлалын бүрэлдэхүүнд Сангийн сайд, Монголбанкны ерөнхийлөгч, хотын дарга... нар голлох үүрэгтэй багтсан нь нэгийг хэлж байгаа юм. Монголбанкны ерөнхийлөгч бүрэлдэхүүнд нь багтсан төрийн өндөрлөгүүдийн айлчлалаар бол цаадах улс оронтойгоо ямар нэгэн том санхүүгийн хэлцэл хийдэг. Ерөнхий сайдын айлчлалаар ямар ч байсан БНХАУ-тай своп хэлэлцээрээ үргэлжлүүлэх болов уу. Цар тахлын хүнд цаг үед Монголын эдийн засагт Хятадын энэхүү своп хэлэлцээр их үр дүнтэй байна биз. Бас Сангийн сайд яваа нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ урд хөршөөс мөнгөтэй ирнэ гэсэн үг. Улсын төсөв дөрвөн их наядын алдагдалтай батлагдсан. Түүхэнд байгаагүй том алдагдалтай төсөв. Энэ алдагдлын ачааны хүндийг Сангийн сайд үүрнэ. Гадны зээл тусламж, төсөл хөтөлбөрүүд мэдээж урд хөршөөс эхлэх бололтой. Монгол Улсын зүгээс гадагш нь зарж валют олж байгаа нүүрс, зэс, алт, төмрийн хүдэр, цайр... бүгдээрээ Хятадын хил, гаалиар цаг алдалгүй саадгүй нэвтэрч байж гэмээнэ наад зах нь жилд гаргах 40 сая нүүрсний төлөвлөгөө биелнэ. Ер нь бол Монголын эдийн засгийн гол үзүүлэлтүүд, экспортын талаар яриа хэлэлцээрүүд хийгдэнэ байх гэж найдаж байна. Ирэх бар жилд өмнөх хоёр жил шигээ хил гааль гацаатай, эдийн засгийн цусны эргэлтийг муу байлгахгүйн төлөө Ерөнхий сайдын баг ажиллаж яваа гэж ард түмэн чинь харж сууна даа. Тяньжин гэсэн ганц боомт дээр Монгол Улсын бүх ачааг гацаах бус ойролцоо байдаг дөрвөн том боомтыг ашиглах, хамтран ажиллах асуудлыг ч Ерөнхий сайд урд хөрштэй ярьж шийдэх байлгүй дээ, наад зах нь.

Мөн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар айлчлалд яваа нь урд хөршөөс нийслэлд хөрөнгө оруулалтыг ямар нэг хэмжээгээр татна гэсэн үг. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлснээр Улаанбаатар хот бие даан бонд гаргах, концесс зарлах, хотоос бүрдүүлсэн 420 тэрбум төгрөгийг бие даан зарцуулах, хотын захирагч нь Засгийн газрын гишүүний хэмжээний статустай ажиллах гэх мэт урьд өмнө байгаагүй эдийн засгийн реформын шинжтэй эрх зүйн чадамжууд бүрдсэн. Гадны улс орнуудын зүгээс Засгийн газартай бус Нийслэлтэй шууд харилцах эрмэлзэлтэй болж эхэлсэн. Улаанбаатар хотын “Үндсэн хууль” хэрэгжиж эхэлснээс хойш хотын даргын анхны албан ёсны айлчлал урд хөршөөс эхэлж байна. Монгол Улсын нийт хүн амын тал

нь амьдардаг нийслэлийг “бага” Засгийн газар гэж нэрлэж болно. Хотын дарга Д.Сумъяабазарын зүгээс Хятад улсад зорьсноо бага ч болтугай бүтээж чадвал

Монгол Улсын амьдралд ирэх жил мэдэгдэхүйц нөлөө үзүүлнэ байх.

Бар жилд Монголын амьдрал ямар байхыг төсөөлөхөд энэхүү Ерөнхий сайдын айлчлал чухал үүрэгтэй, эндээс ирэх жилийн эдийн засаг, нийгмийн амьдралын өнгө нэлээд харагдана. Сүүлийн үед ирэх онд ингэнэ, тэгнэ гэж хэлэхэд их хэцүү болсон. Яагаад гэвэл цар тахлын эцэс төгсгөлгүй үргэлжлэл дэлхийн улс орнуудын байдлыг, ер нь дэлхийн улс төр, эдийн засгийн байдлыг цаг минутаар өөрчилж байна. Ямар ч том судалгааны байгууллагууд, том судлаачид аль ч салбарт, юуг ч урьдчилан төсөөлж, зөв таамаглаж чадахгүй байгаа. Үүнийгээ ч тэд ил тод хэлж байна.

Монголчуудын хувьд цаг агаар хамгийн чухал. Зуд турхан, зуншлага ногооны асуудал Монгол Улсын нийгэм, эдийн засгийн амьдралд хамгийн их нөлөөлдөг. Монголчуудын дийлэнх нь

итгэдэг зурхай зурлагаараа бол ирэх бар жил зуншлага гайгүй, үр тариа сайн ургана. Хавар хатуу, салхи ихтэй байна л гэж байгаа бололтой. Монголчуудын бусад үндэстнээс ялгарах онцлог нь байгаль цаг уураас хараат амьдрал. Тэгэхээр их бүтээн байгуулалтын цаг хугацаа байдаг 5-10 дугаар сарын хооронд цаг агаар сайхан л байх бололтой. Наад зах нь Дарханы замаа саадгүй явуулчих байлгүй дээ. Хөдөө аж ахуйн орны хувьд зуншлага сайхан байх нь хамгийн том олз... гэх мэтээр байгалийнхаа араншинг багцаалж байх нь зөв юм аа.

Шинэ оны өмнө халдвар эрс буурч, нас баралт зарим өдөр тэг болж байсан Монгол Улс шинэ жилийн дараагаас зад явж, өнөөдөр өдөрт халдвар 600-гаас буухгүй боллоо. Ковидын нөхцөл байдал ирэх өдрүүдэд улс орны амьдралд ямар эрсдэл авчрахыг таах аргагүй. Бидний үргэлж дагаж яваа вирусээс өөрсдийгөө цаг ямагт сэргийлж явах нь Монголын ирээдүйн сайн сайхан болох нь.

Улсын төрийн хувьд энэ хавраас хэтрэхгүй Үндсэн хуулийн нэмэлт хийгдэж Засгийн газрын бүтцэд өөрчлөлт орох нь тодорхой. Сайд дарга нарын энэ сэлгээ, давхар дээлийн асуудал нэг талдаа бараг гарсан. Одоо зүгээр чуулган дээр кноп дарах л үлдсэн байх. Үүнийг улс төрийн амьдралд хүчтэй нөлөөлнө гэж улс төр судлаачид үзэхгүй байх шиг байна. Эсвэл нийгэмд улиг болтол нь яриулж бичүүлж байгаад хүн тоохооргүй үйл явц болгон хувиргаж байгаа технологи юм уу. Ямар ч байсан улс төрийн амьдралд үүнээс өөр сүртэй том үйл явц бар жилд гарахгүй байх.

Бар жилд монголчуудын амьдрал бараан, эсвэл бүгээн байх тухайд салбар нэг бүрээр таамаглал дэвшүүлж болох хэдүй ч энэ нь их зүйл болно. Толгойноос нь эхэллээ.

Эцэст нь цаг үетэйгээ хөл нийлүүлэн, цар тахлын хүнд үед бидний ажил амьдралын хэмнэлийг онцгой өөрчилж буй технологийн дэвшил цааш хэрхэн үргэлжлэх, монголчуудын ажил, амьдрал хэрхэн өөрчлөгдөх талаар дуугарах ёстой. Энэ байдлаараа бол цаашид олон аж ахуйн нэгж, компани, төрийн байгууллагууд оффисгүйгээр үйл ажиллагаа явуулж мэдэх нь. Ажилчид нь гэрээсээ, эсвэл кофе шоф, бүр машин дотроосоо, уулын орой дээрээс ч ажлаа хийж мэдэхээр байна. Энэхүү технологийн дэвшлийн сайн талыг хүмүүс дийлэнхдээ олж харж байгаа. Гэхдээс сөрөг талууд ирэх бар жилд гарч мэдэхээр байгааг энд бичье.

Сүүлийн үед УИХ-ын гишүүн Д.Өнөрболорын “Өдрийн сонин”-д бичиж байгаа нийтлэлүүдээс харахад дижитал технологи цар тахлын энэ цаг үед Монголын нийгмийн амьдралд нөлөөллөө улам тэлэх нь тодорхой байгаа юм байна. Тэрбээр “Дижитал технологи бүхэлдээ дэлхийн хүмүүс- бидний аж амьдралыг сайн тал руу өөрчилж, амьдралын утга учрыг хөглөж, баялаг, сонирхолтой болгосоор байна. Харин 2022 он буюу бар жилд бидэнд сул талаа илүү амсуулж, мэдрүүлнэ гэж шинжээчид бичих боллоо. Гажуудуулсан дата дээр тулгуурласан алгоризмын хор урхагтай дүгнэлтийн улмаас хэдэн зуун сая хүний амьдрал, ажил хэрэгт нөлөөлж, онлайн ертөнцөд үймэрч, хакерууд бидний мэдээллийг хулгайлах явдал ердийн зүйл болж мэдэхээр байна” гэж. Цааш нь “Энэхүү хил хязгааргүй нөмрөх аюул урьд өмнө байгаагүй нөхцөл байдлыг Монголд бий болгож мэднэ” гэсэн нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүд анхааралдаа байлгаж, ард түмэндээ сэрэмжлүүлж байх ёстой бас нэг том үүрэг хариуцлагын асуудал болох нь.

Хүмүүс ажил дээр ч, гэр орондоо ч дижитал орон зайд өнгөрөөх цаг нэмэгдэж, аль ч улс орны эдийн засагт түгээлтийн программ, технологи дээр суурилсан үйл явц улам хүчээ авч байгааг та бид харж байна. Дунд нь, дотор нь оролцоод явж байна. Үүнийг дэлхийн улс орнууд онцгой анхаарч байгаа. Тэгэхээр энэ ч гэсэн бар жилд монголчууд бидний амьдралд онцгой нөлөөлөх нь. Энэ бүгдийн эцэст эхлээд бид юу хийх ёстой вэ гэвэл юуны өмнө эдийн засгийн аюулгүй байдалд тулгамдаад байгаа асуудлуудаа зөв эрэмбэлж, авах арга хэмжээ, бодлогоо зөв тодорхойлох нь бар жилийн хамгийн чухал арга хэмжээнүүдийн нэг, цар тахлын үеийн болон дараах үеийн нийгмийн амьдралд хамгийн хэрэгтэй эхлэл болох нь.

Бар жилийг бараан бус харин бүгээн, бүтэмжтэй өнгөрүүлэхийн тулд юуны өмнө эдийн засгаа төвхнүүлэх, алдагдсан боломжуудаа эргүүлж олж авах, авлигыг арилгах гэсэн тодорхой зүйлүүд дээр төвлөрөхийг цаг үе Монголын төрөөс шаардаж байна. Дэлхийн эдийн засаг хямралаас бага багаар гарч байгаа хэдүй ч нийлүүлэлтийн сүлжээ тасалдсан нь эмх замбараагүй байдлыг үргэлжлүүлсээр байна. Үүнээс үүдэлтэй үнийн өсөлт Бар жилд ч үргэлжлэх төлөвтэй байгааг шинжээчид бичсээр... Үүнийг бид бар жилдээ даван туулах л болно.

Монголын нийгмийн амьдралд голлох нөлөө үзүүлнэ хэмээн бодож байгаа салбар, үзүүлэлтүүдийг тоймлон хүргэлээ. Үүнээс сэдэл санаа авч, энэ бүх үйл явц дунд ажил амьдралаа хэрхэн, зөв зохицуулах нь монголчууд та биднээс шалтгаална. Цааш нь бодож тунгаацгаана биз ээ..

Б.Нямаа

Эх сурвалж: Өдрийн сонин

Ипотекийн зээлийн санхүүжүүлтэд 43.6 тэрбум төгрөг олгожээ
Ипотекийн зээлийн санхүүжүүлтэд 43.6 тэрбум төгрөг олгожээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​