Төрийн ордонд
08:00 цагт Засгийн газрын ээлжит хуралдаан болно.
Үндэсний мэдээллийн төвд
11:00 цагт “Иргэдийн шударга шүүх” ТББ, “Монголын худалдаачдын холбоо” ТББ-аас “Бидэнд баярлах шалтгаан байхгүй-3” сэдэвт ээжүүд эмэгтэйчүүдийн эсэргүүцлийн нүцгэн жагсаал зохион байгуулах тухай асуудлаар мэдээлэл хийнэ.
Богд хааны ордон музейд
11:30 цагт “Шинийн 8-ны Цагаан дара эх” уламжлалт үзэсгэлэн үүдээ нээнэ. Мөн үзэсгэлэнд 19-20-р зуунд Ордонд бүтээгдсэн нэг өдрийн Дара эхүүд дэлгэгдэхийн сацуу авьяас билигт урлаачид мандах нарнаас шингэх нарны хооронд цагаан дара эх бүтээх үйл ажиллагаа болно.
Монголын Үндэсний музейн түр үзэсгэлэнгийн танхимд
11:40 цагт Нийслэл хүрээ-110 жил үзэсгэлэнгийн нээлт цахимаар болно.
Улсын дээд шүүхэд
Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан болно.