fbpx Их, дээд сургууль болон МСҮТ-ийн хичээл хоёрдугаар сарын 14-нөөс танхимаар орно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 9 секунд

Их, дээд сургууль болон МСҮТ-ийн хичээл хоёрдугаар сарын 14-нөөс танхимаар орно

Их, дээд сургууль болон Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн хичээл сургалтын үйл ажиллагаа хоёрдугаар сарын 7-ноос цахимаар эхэлсэн.

Харин танхимын сургалтыг нь хоёрдугаар сарын 28-наас эхлүүлнэ хэмээн өмнө нь Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдэгдэж байсан бол Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар уг огноог өөрчилжээ. Тодруулбал, их, дээд сургууль болон МСҮТ-ийн танхимын сургалтыг хоёрдугаар сарын 14-нөөс эхлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Ингэснээр хоёрдугаар сарын 14-нөөс бүх шатны сургалтыг танхимд бүрэн шилжүүлэхээр болов.

Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа "Коронавируст халдварын оргил үе буурсан гэж УОК болон Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байгаа ч гэсэн зарим улс оронд Омикрон хувилбараар өвчилсөн иргэд дахин өвчилж байгаа тохиолдол олноороо бүртгэгдэж байгаа тул дархлаажуулалтад идэвхтэй хамрагдаж, халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлахыг УОК, Эрүүл мэндийн яамнаас уриалж байгаа" гэв.

Б.Солонгоо: Хөгжлийн банкны 20 зээл буюу 520 тэрбум төгрөгийг зориулалтын бусаар зарцуулсан байна
Б.Солонгоо: Хөгжлийн банкны 20 зээл буюу 520 тэрбум төгрөгийг зориулалтын бусаар зарцуулсан байна
 
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллаж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

 
 
 
Д.Мөнх-Эрдэнэд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал хойшилжээ
Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнэ нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 13.14