fbpx Электрон тамхийг дотоод орчинд татахыг хориглож, импортыг хянана
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 38 секунд

Электрон тамхийг дотоод орчинд татахыг хориглож, импортыг хянана

Монгол Улс 2005 онд тамхины эсрэг хуультай болж, 2012 онд Тамхины хяналтын тухай хуулийг шинэчилж баталсан. ДЭМБ-аас мэдээлснээр тамхины хэрэглээ дэлхий даяар цар тахлын хэмжээнд хүрч жил бүр тамхидалтын улмаас найман сая гаруй хүн амь насаа алдаж байгаа бол эдгээрийн 1.2 сая нь дам тамхидалтын шалтгаантай байна. Дээрх тохиолдлын ихэнхийг хөгжиж буй улс орны хөдөлмөрийн насны 30-69 нас хүн эзэлж байна. Тэр дундаа сүүлийн үед залуучуудын дунд дэлгэрээд байгаа электрон тамхины хэрэглээг хумих, хуульчлах шаардлагатай байгааг хөндөж Нийгмийн бодлогын байнгын “Тамхины хэрэглээ ба хууль, эрх зүйн орчин” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Тамхины хяналтыг зохицуулах хуулийн төслийг Эрүүл мэндийн яам боловсруулж Засгийн газарт өргөн мэдүүлэх хугацааг богиносгохыг зохион байгуулагчид дурдлаа. Хуулийг ирэх зургадугаар сард УИХ-аар хэлэлцүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байгаа аж. Мөн Эрүүл мэндийн яам, дүүргүүдийн хяналтын байгууллага, ТББ-уудтай хамтарч хяналтын механизмыг тодорхой болгох үүднээс тамхины хэрэглээний талаарх нарийвчилсан судалгаа хийх, бусад байгууллагууд энэ асуудалд хамтран ажиллах шаардлагатайг анхааруулав. Хяналтын хуулиар электрон тамхийг хуульчлах, дотоод орчинд татахыг хориглох, үйлдвэрлэх, экспортлох, импортлох тусгай зөвшөөрлийн зохицуулалтыг боловсронгуй болгох юм байна.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Электрон тамхийг үйлдвэрлэх, экспортлох, импортлох асуудлыг зохицуулна

-Тамхины хяналтын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын нэгдэн орсон Тамхины хяналтын суурь конвенцод нийцүүлэх, тамхины төрлийн бүтээгдэхүүнд утаат болон утаагүйг нь хамаатуулахын зэрэгцээ, электрон тамхийг хуульчлах, шаардлагатай тохиолдолд Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах болон хүн амыг өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрсдэлт хүчин зүйлийг бууруулах шаардлагатай. Аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид электрон тамхийг хил, гаалиар нэвтрүүлэхдээ цахилгаан бараа, төхөөрөмж, аппарат гэх зэргээр нэрлэж мэдүүлдэг юм байна. Тиймээс утаат тамхи шиг хяналт тавих боломжгүй. Иймд электрон тамхийг хуульчлах, дотоод орчинд татахыг хориглох, үйлдвэрлэх, экспортлох, импортлох тусгай зөвшөөрлийн зохицуулалтыг боловсронгуй болгох асуудлыг хэлэлцэх нь зүйтэй.

ЭМЯ-ны ТНБД Ц.Эрдэмбилэг: 13-15 насныхны 14.3 хувь нь тамхи татдаг

-Сүүлийн жилүүдэд тамхины хэрэглээ улам залуужиж байна. Манай улсын насанд хүрсэн нийт иргэдийн 24.2, эрэгтэйчүүдийн 49.1, эмэгтэйчүүдийн 5.3 хувь, 13-15 насны хүүхдийн 14.3 хувь нь тамхи татдаг гэсэн судалгаа гарсан. Мөн манай улсад 2017-2019 оны хооронд импортоор оруулж ирсэн электрон тамхины хэмжээ 68 дахин өсчээ. Үүнийгээ дагаад хэрэглээ ч мөн өссөөр байгаа аж. Тиймээс салбарын яамнаас ирэх зургадугаар сард багтаан Тамхины хяналтын тухай хуульд, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, Засгийн газарт өргөн барихаар болсныг мэдэгдэв.

С.УЯНГА

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл орон даяар эхэллээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​