fbpx Су.Батболд Улаанбаатарыг XXI зууны хориотой хот болгох нээ?!
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
5 минут 25 секунд

Су.Батболд Улаанбаатарыг XXI зууны хориотой хот болгох нээ?!

Энэ зун нийслэлд гүүрэн гарц, гүүр, бас зам барина. Ингэхийн тулд автомашины дугаарын хязгаарлалтыг нэмэхээр болжээ. Өөрөөр хэлбэл, ирэх дөрөвдүгээр сарын 15-наас аравдугаар сарын 1-нийг хүртэл тэгш сондгойгоороо долоо хоногт хоёр өдөр хязгаарлалтад орох шийдвэрийг Нийслэлийн Засаг дарга Су.Батболд гаргах гэж байна.

Учир нь, бүтээн байгуулалтын ажилд иргэдийн хөдөлгөөн саад болно гэж албаныхан үзжээ.

Сүүлийн хэдэн өдөр цахим сүлжээнд энэ хязгаарлалтыг тойрсон маргаан халуухан өрнөж байгаа. Замын цагдаад ажиллаж байгаад чөлөөндөө гарсан нэг хурандаа “…Унадаг дугуйгаа унацгаа” гэж зандарч байгааг харав. За, тэгээд хүмүүс янз бүрээр л харж, ойлгож байх шиг байна.

Яг үнэндээ Су.Батболд даргын энэ шийдлийг ойлгосонгүй.

Ингэж хорио тогтоосноор нэг чухал зүйлийг огоорчих гээд байна. Тэр бол 30-аад жил зохистой, зохисгүй хэрэглэсээр үнэ хүндийг нь унагаад байгаа хүний эрхийн тухай юм.

Эрх чөлөө гэдэг бол хувь хүний амьдралын орон зайд төрийн зүгээс оролцохгүй байж хэрэгждэг гэдэг. Товчхондоо, төрийн эрх баригчид хөндлөнгөөс оролцохгүй байснаар хүний эрх хэрэгжинэ гэсэн үг.

Энэ агуулгаар харвал Су.Батболд дарга нийслэлийн иргэдийн эрхэнд шууд халдаж байгаа юм. Уг нь хотынхон өөрийн өмч болгож, өр шир тавин байж худалдаж авсан автомашинаа долоо хоногийн нэг өдөр унадаггүй. Угтаа энэ бол нийслэлийн иргэдийн зүгээс эрхээ хасуулан байж засаг, захиргааныхны ажилд туслалцаа үзүүлж байгаа хэрэг шүү дээ. Гэтэл хорьж хязгаарладаг өдрийг нэг байсныг хоёр болгох гэж байгаа нь Су.Батболд даргын даварсан үйлдэл гэчихвэл болно.

Ер нь Улаанбаатарын өнөөдрийн замын түгжрэл чухам юунаас үүдэлтэйг бодох хэрэгтэй юм. Хэрвээ Улаанбаатарын дарга байсан нэр бүхий хүмүүс хот төлөвлөлтийг нарийн нягт дагаж, нийслэлийн газрыг зах замбараагүй олгоогүй бол бид дөрвөн уулынхаа дунд түгжирч амьдрахгүй л байсан. Өнөөдөр ингэж эрх хасч, хөл хорих тухай ярихгүй байсан юм. Тийм учраас хэн нэгэн даргын хувийн ашиг сонирхлын үүднээс нийслэлийн газрыг замбараагүй олгосны бурууг өнөөдөр иргэд бид л үүрч байгаа юм.

Одоо тэгээд яах вэ. Замын цагдаагийн бэлтгэл хурандаагийн хэлснээр бүгдээрээ унадаг дугуйгаа унах уу. Аль эсвэл МАН-ын генсекийн Туркээс үүрэгдсэнээр гудамж замаар явахаа хорих уу?

Ер нь ийм хэдэн ажил хийхийн тулд иргэдийнхээ хөлийг хорьдог хаанахын ямар улсын жишиг байна вэ.

Ингэхэд бид хэддүгээр зуунд амьдраад байна вэ гээд олон асуулт гарч ирж байна.

Дэлхий даяар технологи хөгжөөд, зам барих арга хялбаршаад байгааг бид интернэтээс байнга үзэж байна. Хэрэв бид үүнээс өөрөөр чадахгүй бол чаддагаар нь бариулъя л даа. Гурван жилийн өмнө япончууд манай Нарны гүүрийг ямар ч хязгаар хорио тогтоолгүйгээр бариад л өгчихсөн. Хятадууд 246 км төмөр замыг есхөн цагийн дотор барьж дэлхийг гайхуулж байна. Төмөр зам шүү дээ. Автозам бол тэдэнд юу ч биш болсон гэдэг.

Гэтэл бид долоо хоногт хоёр удаа автомашинаа тавьж, замаар хамаагүй сэлгүүцэхээ болих уу, яах вэ гээд яриад сууж байдаг.

Ийм байхад Су.Батболд даргын ёслол төгөлдөр батлуулсан “Аз жаргалтай хот” хөтөлбөрийг мөрөөдөөд ч хэрэггүй. Ийм зүйл яриад, ийм царайтай сууж байгаа хүнээс “аз жаргал” хүлээх хэрэггүй юм. Угаасаа бүтэхгүй.

Ингэсээр зунжин хөл хорио тогтоож магадгүй. Эхнээсээ ч хөл хориод эхэлчихлээ. Шүлхий өвчний улмаас Сонгинохайрхан дүүргийн хоёр ч хорооны нутагт ирэх сарын 25-ныг хүртэл хөл хорио тогтоосон байна.

Уг нь Су.Батболд дарга ХААИС төгссөн хүн. Гэтэл түүнийг дарга болсноос хойш нийслэл маань малын гоц халдварт шүлхий өвчнөөс салахгүй л байна. Одоо энэ.

Ер нь тэгээд Улаанбаатар хот маань XXI зууны Хориотой хот болох шинжиндээ орчихлоо. Ирэх сарын 15-наас шинэ маягийн дугаарын хязгаарлалт үйлчилнэ. Шүлхий өвчнийг нийслэл рүүгээ оруулаад алдчихсан Хотын дарга маань удахгүй бүх дүүрэгт хөл хорио тогтоож таарна. Тэр цагт жинхэнэ утгаараа Хориотой хот болно. “Аз жаргалтай хот”-ын тухай дурсаад ч хэрэггүй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Б.ДАМДИН-ОЧИР

 Насжилт хэтэрсэн нийтийн тээврийн автобусыг хэзээ шинэчлэх вэ?
Насжилт хэтэрсэн нийтийн тээврийн автобусыг хэзээ шинэчлэх вэ?
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​