fbpx Ерөнхийлөгчөө огцрохыг шаардсан генералын мэдэгдэл юу болов
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
9 минут 0 секунд

Ерөнхийлөгчөө огцрохыг шаардсан генералын мэдэгдэл юу болов

ОХУ-ын “Бүх Оросын офицеруудын цуглаан” ТББ-ын тэргүүн, бэлтгэл хурандаа генерал Леонид Григорьевич Ивашов ерөнхийлөгч В.Путиныг огцрохыг шаардсан мэдэгдэл гаргасан билээ.

Оросын түүхэнд төр, засгийнхаа эсрэг боссон алдарт декабристуудын нэг Василий Петрович Ивашевын үр удам, ОХУ-ын цэргийн хүчээр түрий барих гадаад бодлогын “загалмайлсан эцэг” Леонид Ивашев нь дэслэгч цолтой салаа командалж цэргийн амьдралаа эхэлсэн бөгөөд 1968 онд чех, словакуудыг танкаар дайрч, буудсан орос офицеруудын нэг. Цэргийн академи төгссөний дараахан идэр насандаа автомашины осолд орсноосоо хойш цэргүүдийн дунд орж ажиллаагүй “цагаан зах”-тай нэгэн. Тэрээр ЗХУ-ын үед Батлан хамгаалахын сайд, маршал Д.Ф.Устиновын шадар туслахуудын нэгээр ажиллаж байсан бол ОХУ-ын үед буюу 1992-1996 онд Хамтын Нөхөрлөлийн улсуудын Батлан хамгаалах зөвлөлийн Нарийн бичгийн дарга, 1996-2001 онд ОХУ-ын Батлан хамгаалах яамны Гадаад хамтын ажиллагааны ерөнхий газрыг толгойлон ажиллаж байсан. 1983 онд цэргийн ухааны дэд доктор, 1999 онд доктор болсон. Тэрээр НАТО-г Оросын хилд тулгахын эсрэг хатуу зогсдог нэгэн бөгөөд саяхан татан буугдсан бие биенээ хянах байнгын багийг гардан бий болгож байсан нэгэн.

Иймээс л түүнийг ОХУ-ын цэргийн хүчээр түрий барих гадаад бодлогын “загалмайлсан эцэг” гэдэг. Тэрээр их сургуульд багшлахаас гадна шүлэг тэрлэж, телевиз, сайтууд, сонин, сэтгүүлд ярилцлага өгч, олон арван ном хэвлүүлж, сонинд 700 гаруй нийтлэл бичсэн нэгэн. Өнөөдөр “Бүх Оросын офицеруудын цуглаан”-ны тэргүүнээс гадна “Геополитик судлалын академи” гэх ТББ-ыг толгойлон ажиллаж байна. Тэрээр ерөнхийлөгчөө огцор гэсэн мэдэгдэл гаргасны дараа “Эхо Москвы” сайтад ярилцлага өгч “Манай бэлтгэл офицерууд улсынхаа асуудлыг хэлэлцэн нэгдсэн нэг шийдвэрт хүрсэн учир энэхүү мэдэгдэл гарч тэдний 74% нь дэмжсэн.

Иймээс би ганцаараа энэ мэдэгдлийг бичсэн юм биш...Улсын маань бүх салбар уруудан доройтоод байна. Спортын салбар гэхэд л олимпийг хар. Манай тамирчид бүх хүчээ гаргаж байгаа ч тэдний хувцас дээр улсынх нь сүлд алга, сүлд дуу нь ч дуулагдахгүй байна. Ийм юм гэж байж болдог юм уу?... Дайн гарвал хүн ам нь цөөрсөөр байгаа манай улсын хамгийн үнэт баялаг болсон олон сайхан залуучууд амь үрэгдэнэ. Яг ямар аймшиг болохыг мэргэжлийн бид нар сайн мэдэж байна. Иймээс дайныг генералууд эсэргүүцэж, улстөрчид дэмжиж байгаа юм. Өнөөдөр дайн хийхийг олон сэтгүүлч дэмжин уриалж байна. Тэднийг дайн гарвал эм, эргүй хорт утааны баг өмсгөж, хуучин “АК” бариулж хамгийн түрүүнд галын тэргүүн шугаманд явуулна гэсэн албан шийдвэр гарч байж л дайны энэ хэнээрхэл намжина. Хэрэв дайн дэгдвэл В.Путин тэргүүтэй гэмтэнгүүд олон улсын шүүхийн өмнө очно... Манай улсад В.Путины оронд улсаа зөв замаар аваад явчих идэр залуус хаанаас ч олдоно” гэж ярьсан байна. Хамгийн сонирхолтой нь энэ генералын эвлэршгүй “дайсан”, 1991-1994 онд Москва хот, Москва орчмын бүс нутгийн КГБ болон Холбооны Аюулгүй байдлын албаны дарга байсан 1996 -1998 онд ОХУ-ын ерөнхийлөгчийн ажлын албаны боловсон хүчний орлогч дарга, ардчилсан үзлийг дэмжигч, улстөрч, одоо газрын тосны компани удирддаг бизнес эрхэлж буй “чекист”, техникийн ухааны доктор, хошууч генерал Евгений Вадимович Савостьянов “Дождь” сайтад ярилцлага өгчээ.

Тэрээр “Би ярилцлагынхаа эхэнд та нараас уучлал гуймаар байна. Надаас ярилцлага авсны маргааш буюу өнгөрсөн оны наймдугаар сарын 20-ноос та нарыг “гадны төлөөлөгч” болгосон. Энэ надад анх удаа тохиолдож байгаа юм биш. Төв телевизээр “Вид” нэртэй нэвтрүүлэг гардаг байлаа. Надаас авсан ярилцлагаа гаргасны маргааш хаагдаж байсан юм... Би хурандаа генерал Леонид Ивашевыг таньдаг болоод 35 жил болжээ. Яг үнэндээ манай улсын цэргийн хүчээр түрий барих бодлогын “загалмайлсан эцэг” Ивашевыг ийм мэдэгдэл гаргасныг хараад эхлээд нүдэндээ итгээгүй шүү. Үнэхээр эх оронч мэдэгдэл байсан учир дэмжихээс өөр арга байсангүй. Энэ бол дарангуйлагчийн эсрэг дор нь байгаа янз бүрийн бүх хүчин нэгдэн эсэргүүцдэг тэр л үйл явц явагдаж байна гэсэн үг... В.Путин бол хятадын дарга, ираны шашны удирдагчтай адил бүх насаараа улсаа удирдаж, бусдын үзэл, бодлыг нухчин дардаг их гүрэн байгуулахаар санаархагч...Өнөөдөр дайн гарахгүй байх магадлал 85% байна... Алексей Навальный л гэнэ. Үнэндээ оросуудын ихэнх нь энэ хүнийг дэмждэггүй. В.Путиныг эсэргүүцэгчдийн олон нийтийн дунд эзлэх хувь ч үнэндээ бага. Энэ байдал нь В.Путины оршин тогтноход давуу байдал авчирдаг. Дайн гарвал эхлээд манай иргэдийн ихэнх нь баяр хөөр болон дэмжинэ. Яг л 100 гаруй жилийн өмнө 1914 онд дэлхийн дайн гарахад яаж баярлаж байсан шиг. Дараа нь юу боллоо. Бас Афганд цэргээ оруулахад яаж хөөрч баярлаж байлаа. Тэгээд “стийнгэр” пуужин гарч манай нисдэг тэрэгнүүд унаж явган цэрэг агаарын дэмжлэггүй болж цэргүүдийнхээ олон шарил ачигдаж ирэх болсны дараа юу гэцгээж байлаа. Яг л тийм зүйл болно.

Харин өөрийнх нь тогтоосон дэглэмийг эсэргүүцэгчид олон нийтийн дунд дийлэнх олонх болоод ирвэл энэ нь В.Путины хувьд жинхэнэ бодит том аюул, заналхийлэл мөн... Чечений Рамзан Кадыровын хувьд бүх зүйл тун энгийн, ойлгомжтой зүйл. Энэ хүн зүгээр л В.Путины “Наанаа шашин, үндэстэн хоорондын мөргөлдөөн гаргачихгүй бол бусад нь чиний асуудал” гэсэн тохиролцоог л биелүүлж байна... Бид нэг юмыг маш сайн ойлгож авах ёстой байгаа юм. Би энэ тухай өнгөрсөн жил бичиж байсан. Өнөөдөр барууны улсууд манай цэргийн хүчнээс айхаа больчихсон. Тэд өнөөдөр бидэнд асуудлаа энхийн замаар, эсвэл дайны замын аль дуртайгаа сонгон шийд гэж байгаа биз дээ” гэж ярилцлага өгсөн байна.

Иж бүрэн түншлэл бүхий хойд хөршид маань байдал ийм л байна. Өнөөдөр Оросын бодит үнэнийг хэлдэг хэвлэл, мэдээллийнхэн “You­Tube” дээр гарч төр, засгийн эсрэг иргэдийн үзэл бодлыг нэвтрүүлж, латинаар “petitio” буюу “петиция” гэх иргэдийн саналыг цуглуулдаг болоод байна. Яг өнөөдөр гэхэд хууль бус үйл ажиллагаа явуулж, дураараа дургиж буй Чечений удирдагч Рамзан Кадыровыг огцруулах санал асуулгад өдөрт л 150 мянган хүн нэгдэж байна.

Гэхдээ энэ бүхэн ОХУ ардчилсан шинэчлэлийн ирмэг дээр ирээд байна гэсэн үг болохоос бус хойд хөршид юу юугүй бослого тэмцэл гарах гэж байна гэсэн үг огт биш юм. Маш товчоор иж бүрэн түншлэл бүхий монгол, хятад хоёр хөрш нь В.Путиныг байгаа дээр хийн хоолой, хурдны авто зам, төмөр замаа хурдан тавьж, хойд хөршийнхөө орлогыг нэмэгдүүлж, тэдний болон өөрсдийнхөө амар амгалан байдалд тус бол гэсэн үг.

Г.АМАРСАНАА

Эх сурвалж: Өдрийн сонин

Өнөөдөр өглөө зам тээврийн 110 осол гарчээ
Өнөөдөр өглөө зам тээврийн 110 осол гарчээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​