Өсвөр насны хүү “Би хэнийг ч буудсан манай аав арын маань даачихна” гэж ярих сурагчдын дүрс бичлэг цахим орчинд тархсан. Бичлэгээс харахад тэд мансууруулах бодис болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн байж болзошгүй бөгөөд нийгмийн сүлжээнд хэн нэгэн албан тушаалтны хүү гэж "дүгнэж" байсан. Энэ талаар Цагдаагийн Ерөнхий Газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Б.Баатархүүгээс тодрууллаа.
Тэрбээр “Хоёр сурагч пиво уусан байсан. Сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн эсэх шинжилгээг авсан. Урьдчилсан байдлаар пиво хэрэглэсэн нь тогтоогдсон. Мөн хүүхдүүдийн эцэг, эх нь өндөр албан тушаалтан байгаагүй. Энгийн ардын хүүхдүүд байсан. Найзуудаараа хаалттай бүллэгт лайв хийсэн нь задарсан байна” гэлээ.