fbpx Хилийн нөхцөл байдлыг хэлэлцэх саналыг Украин гаргалаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
3 минут 22 секунд

Хилийн нөхцөл байдлыг хэлэлцэх саналыг Украин гаргалаа

Орос болон Украины хооронд үүсээд байгаа асуудлаар АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Украинийн Ерөнхийлөгч Владимир Зеленский нар ням гарагт нэг цагийн хугацаанд ярилцжээ. Энэ үеэр Зеленский Украинд санхүүгийн болон цэрэг хүч, зэвсгийн тусламж үзүүлэхийг Байденгаас гуйж, Украинд удахгүй ирэхийг урьжээ. “Ойрын өдрүүдэд та Киевт айлчлан ирвэл нөхцөл байдлыг тогтворжуулж, сөргөлдөөнийг намжаахад чухал нөлөө үзүүлнэ гэдэгт би итгэлтэй байна. Америк хэрэв эдийн засгийн тусламж үзүүлвэл барууны орнууд Украины талд зогсдог гэдгийг Путинд харуулна” гэж Зеленский ярьсан талаар Украины албаны хүн “CNN”-д ярив.

Харин Байден энэ урилгыг таатай хүлээж аваагүй аж. Гэхдээ Жо Байден “Хэрэв Орос Украин руу довтолвол Америк холбоотон орнуудынхаа хамтаар хурдан шуурхай, шийдэмгий хариу арга хэмжээ авна” гэж мэдэгдсэн байна. Мөн эдийн засгийн тусламж үзүүлэхээр судалж байгаа талаар Цагаан ордон мэдээлэв.

Америкийн зүгээс Орос энэ долоо хоногт Украйн руу довтолно гэсэн анхааруулгыг улс орнуудад өгөөд байгаа юм. Тиймээс “Хоёр орны удирдагчид Украины хил дээрх Оросын цэрэг армийн довтолгооноос урьдчилан сэргийлэх ажиллагаа болон дипломат арга хэмжээгээ үргэлжлүүлэх нь зөв гэдгийг хүлээн зөвшөөрлөө” гэж Цагаан ордон мэдээлжээ. Тэд үүнээс өмнө нэгдүгээр сард утсаар ярилцсан билээ. Үүнээс гадна Германы канцлер Олаф Шольц өчигдөр Киев хотод айлчилж, ерөнхийлөгч Зеленскийтэй уулзсан бол өнөөдөр Москваг зорьж ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзах юм.

Хил дээрх нөхцөл байдлын талаар 48 цагийн дотор ОХУ-тай уулзаж, хэлэлцэх саналыг Украин улсын Засгийн газар гаргажээ. Энэ уулзалтад Европын аюулгүй байдлыг хариуцсан төлөөлөгчид оролцох юм байна. Хоёр улсын хил дээрх цэргийн ажиллагааныхаа талаар тайлбар өгөх Украин улсын хүсэлтийг Оросын тал зөвшөөрөөгүй тул ийм санал гаргаж байгааг Украины Гадаад хэргийн сайд Дмитро Кулеба мэдэгджээ. Тэрбээр ОХУ нь Европын Аюулгүй Байдал, Хамтын Ажиллагааны Байгууллагын (OSCE) гишүүн орнуудын Венад байгуулсан гэрээний дагуу явуулж буй цэргийн ажиллагааныхаа талаар мэдээлэл өгөх үүрэгтэй гэж үзэж байна.

Орос үгүйсгэсээр байгаа ч АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жэйк Салливан Бээжингийн олимп дуусахаас өмнө буюу хоёрдугаар сарын 20-ноос өмнө Орос, Украин руу довтолно гэж үзэж байгаагаа дахин илэрхийллээ. Мөн “Bloomberg” суваг лхагва гарагт “дайн эхлэх магадлал өндөр” гэж мэдээлсэн юм.

Б.ДОЛЖИНЖАВ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 15. МЯГМАР ГАРАГ. № 33 (6765)

Камила Валиева: Үнэхээр хүнд өдрүүд байлаа

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​