Жастын Ш.Батхүү, Г.Алтан нарын зургаан хүнд холбогдох эрүүгийн шүүх хурал Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хоёрдугаар сарын 15-нд буюу өнөөдөр 10:00 цагт зарлагдаад байсан билээ. Тус хэргийн шүүх бүрэлдэхүүнд н.Алтанжигүүр шүүгч ороцлсон бөгөөд шүүх хуралдааны явцад өөрөө оролцохоос татгалзсан байна.
Учир нь тэрбээр энэ хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлэхэд өмнө нь шүүгчийн бүрэлдэхүүнд оролцож шийдвэр гаргаж байсан тул энэ удаагийн шүүх хуралдаанд оролцохоос татгалзан гаргах хүсэлт гаргаж, хүсэлтийг бүрэлдэхүүн хүлээн авч, шинээр бүрэлдэхүүн томилогдох хүртэл хугацаанд шүүх хуралдааныг хойшлуулав.
Шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээлээ.