Төрийн ордонд
08:00 цагт Засгийн газрын ээлжит хуралдаан болно.
Новотел зочид буудалд
09:00 цагт “Эмэгтэйчүүдийн улс төрийн манлайлал: Төлөөлөл ба мөнгө” форум болно.
Шангрила зочид буудлын Ballroom танхимд
09:00 цагт Шүүхийн ерөнхий зөвлөл, ЖАЙКА-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газартай хамтран “Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн шинэчлэл“ сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулна.
Буянт-Ухаа нисэх буудалд
10:00 цагт Буянт-Ухаа нисэх буудлын нислэгийн удирдагч бэлтгэх сургалтын нээлт болно. Ингэснээр "Буянт-Ухаа" нисэх буудлыг нөөц нисэх буудал, сургалтын чиглэлээр ашиглах Засгийн газрын тогтоол албан ёсоор хэрэгжиж эхлэх юм.
Үндэсний мэдээллийн төвд
11:30 цагт Монголын хүний төлөө намаас мэдээлэл хийнэ.
Д.Сүхбаатарын талбайд
12:00 цагт Иргэн Д.Энхсайхан Хөгжлийн банкны асуудлаар УИХ-ын даргад шаардлага хүргүүлнэ.
Төрийн ордны баруун хаалганы дэргэд
14:00 цагт Ард түмний штабаас мэдээлэл хийнэ.