fbpx Энэ сайд “Эрдэнэт үйлдвэр-ийн төлөө ганц ч цамцаа урсангүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг Манай 76
Огноо
Унших
7 минут 25 секунд

Энэ сайд “Эрдэнэт үйлдвэр-ийн төлөө ганц ч цамцаа урсангүй

Одоогоос жил зургаан сарын өмнө УИХ-ын гишүүн Ц.Нямдорж нэгэн сүртэй мэдэгдлийг хийж байв. Тэрээр”…” Эрдэнэт  үйлдвэр”-ийн төлөө сүүлчийн цамцаа урагдтал тэмцэнэ” гэсэн юм.

Тэр үед нам нь сон­гуульд амласан ёсоороо “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг “нийгэмчлэх” ажиллагаа ид явагдаж байв. Олон нийт ч олонх болсон МАН-ыг энэ асуудалд яаж хандах нь вэ гэдгийг ажиглаж байлаа.

Ийм цаг хугацаа, үйл явдлын мөчлөг дээр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж хамгийн галтай цогтой дуу хоолой болж ийн ярьсан хэрэг.

Үүнээс гадна Ц.Нямдорж гишүүн тэр үед С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг захиалагчийг олно гэж баахан ярьсан. Төрийн ордонд хатуухан үгтэй хэвлэлийн хурал хийлгэж, хуулийн байгууллагын удирдлагуудад ил захидал илгээж, тэр үедээ улс даяарын анхаарлыг татаж чадаж байлаа.

Харамсалтай нь үүний дараахан хүү Ц.Анхбаяр нь “Эрдэнэт үйлдвэр”-т шахаа хийсэн гэх баримт дэлгэгдэв. Мань эр ч “…Би хүүгийнхээ төлөө “Эрдэнэт үйлдвэр” рүү ярьж өгсөн нь үнэн” гэж мэдэгдсэн. Улмаар хамтран ажиллах гэрээ нь хүртэл нийтийн сүлжээнд тавигдсан байдаг.

Тэгж байгаад жилийн дараа 2017 оны аравдугаар сард Ж.Эрдэнэбатын Засгийн газар унаж, У.Хүрэлсүх Ерөнхий сайд болов. Энэ үед Ц.Нямдорж шинээр байгуулагдсан Засгийн газрын Хууль зүй, дотоод хэргийн сайдаар дуулиан шуугиантайхан заларсан юм. Учир нь олон нийт түүнийг сул гишүүн байхдаа шуугиантайхан яриад байсан “сэдэв”-үүдээрээ “алаад” өгнө гэж итгэсэн хэрэг л дээ.

Ингээд тэр сайд боллоо. Харин сайд болонгуут нь ТЕГ-ын дарга Б.Хурц хэвлэлийн бага хурал хийлгэж “…Ц.Нямдорж сайд болох бүртээ С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн ажлын хэсгийг тараадаг. Хэрэг илрүүлэх ажиллагаанд саад болдог” гээд мэдэгдчихэв. Энэ үнэхээр цочир мэдэгдэл байлаа. Ер нь бол С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн захиа­лагчийг илрүүлэхгүй байх сонирхол Ц.Нямдорж сайдад байдаг гэж ТЕГ-ын дарга Б.Хурц хэлчихсэн юм.

Үүний дараа Ц.Нямдорж сайд “…Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг. Б.Хурцыг би солино” гэсэн. Удалгүй Б.Хурц ТЕГ-ын даргын ажлаа өгсөн.

Монголд, тэр бүү хэл дэлхийд Тагнуулын дарга нь гарч ирээд Хууль зүй, дотоод хэргийн сайдаа “…Хэрэг шалгах ажиллагаанд саад болдог этгээд” гэж цоллож байсан түүх үгүй юм байна лээ.

Ц.Нямдорж Хууль зүй, дотоод хэргийн сайд болоод хагас жил хэртэй болж байна. Энэ хооронд АТГ нэгэн хэргийн мөрөөр орж зарим нэг хүнийг баривчилсан нь аанай л сайд Ц.Нямдоржтой холбогдоод явчихна. Учир юу гэвэл ДЦС-IV-ийн захирал С.Анхбаярыг баривчилсан нь шууд ингэж “орчуулагдаж” байгаа юм. Бас “Хан хуур”, “Хаан хуур” гэдэг компанийн захирал Анхбаяруудын асуудал АТГ хавиар яригдаад эхэлсэн байна.

Энэ бүхэн ТЕГ-ын дарга асан Б.Хурцын “…“Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “Эрдэнэт үйлдвэр”-т шахааны бизнес хийдэг. Эрдэнэтийн ерөнхий захирлыг “Хаан жимс” дээр дуудаж, “Энэ гэрээг үргэлжлүүл” гэж хэлээд, “ДЦС-4”-ийн захирал Анхбаяр гэж залуугаар дамжуулан 42 сая ам.долларын бараа материал шахсан байдаг юм. Ц.Нямдорж Анхбаяр гэж хүүтэй, мөн Анхбаяр гэдэг хуурай дүүтэй. Улсын бүртгэлд бүртгэлтэй “Хан хуур”, “Хаан хуур” гэсэн компани хоёулаа Анхбаяр гэдэг захиралтай” хэмээн ярьсантай нь холбогдчихож байгаа юм.

Ядахад яр гэгчээр ШШГЕГ-ын дарга Ц.Амгаланбаярын авч өгсөн хуягласан жийпийг унаж байж Засгийн газрынхаа нэр хүндэд айхтар хар толбо суулгачихсан. У.Хүрэлсүхийн Засгийн газрын 100 хоногийн ажлын тайлангийн хэвлэлийн хурал гэж Ц.Нямдоржийн төсвийн хөрөнгөөр авч унасан машины тайлбар мэдээ­лэл болж хувирсан шүү.

Энэ бүхнийг “…Үнэн” гэж батлах мэт Ц.Нямдорж Хууль зүй, дотоод хэргийн сайд болсноосоо хойш бүлх залгисан юм шиг л дуугүй болчихлоо. Гэтэл тэр л дуугарч, дээрхийн адил галтай цогтой мэдэгдэл хийж баймаар үйл явдал өдөр болгон л өрнөөд байдаг.

Энэ хооронд “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг ОХУ-аас худалдаж авснаас аюултай нэг юм босч ирсэн нь “Жаст” группийн захирал асан Ш.Батхүүгийн “Стандарт” банкинд тавьсан өр. Ш.Батхүү “Стандарт” банкнаас зээл авахдаа “Эрдэнэт үйлдвэр”-ээр баталгаа гаргуулчихсан байгаа юм. Одоо энэ асуудалд тухайн үед өндөр албан тушаалтай байсан олон хүн нэр холбогдож байна. Гэтэл тэр хүмүүсийн дунд Ц.Нямдорж сайдтай эртнээс нэр холбогдож ирсэн “Алтжин” компанийн захирал Г.Алтан бас тууж явна.

Энэ мэтээр Ц.Нямдоржийн сул гишүүн байхдаа барьж аваад “сэлэмдээд” байсан “Эрдэнэт үйлдвэр”-ийн асуудал яг хэвээрээ, харин ч “Стандарт” банкны өрийг арбитрын шүүхийн шийдвэрээр нэхээд байдал нь улам дордчихоод байгаа юм. Бас С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг хөдлөө ч үгүй. Яг л янзандаа байгаа.

Дээрээс нь нэмээд Оюутолгойн гэрээ, Дубайн гэрээ, С.Баярцогтын оффшор гээд Ц.Нямдорж сайдын хэл нь загатнамаар олон үйл явдал өнгөрлөө.

Тэр чив чимээгүй л байна.

Уг нь Ц.Нямдорж Хууль зүй, дотоод хэргийн сайд болсноор энэ бүхнийг ярьдаг шигээ шийдэх бүх нөхцөл нь бүрдэж байгаа юм. Түүний гарт бүгдийг шалгаж, нэг тийш болгох, нэг биш асуудлаар олон нийтийн эргэлзээг тайлах эрх мэдэл төвлөрөөд байгаа юм.

Гэвч Ц.Нямдорж сайд хуруугаа ч хөдөлгөх янз алга. Хөдөлгөх ч үгүй бололтой. Учир юу гэвэл, Ц.Нямдорж сайдын ярьсан болгон нь хийсэнтэй нь зөрчилдөөд өөрт нь тун хэцүү байгаа гэлцэж байна.

Тэр байтугай жил гаруйн өмнө ”…” Эрдэнэт үйлдвэр”-ийн төлөө сүүлчийн цамцаа урагдтал тэмцэнэ” гэснээ мартах гэж зовж байгаа бололтой юм. Тиймээс энэ сайд  “Эрдэнэт үйлдвэр-ийн төлөө ганц ч цамцаа урсангүй өнөөдрийг хүрчээ. Ер нь бол урах ч үгүй гэж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Б.ДАМДИН-ОЧИР

Надад ийм мөрөөдөл байна
Надад ийм мөрөөдөл байна
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​