Төрийн ордонд
10:00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Илгээлт-2100" хөтөлбөрт хамрагдах болзол хангасан 428 хүүхдэд захиа, даалгавар гардуулна.
11:00 цагт Хүний эрхийн Үндэсний комиссын гишүүнд нэр дэвшигч Т.Саруул, С.Дондов, Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан гишүүнд нэр дэвшигч Я.Цэлмэн, Б.Өнөрмаа, Ч.Отгончулуун нартай хийх томилгооны сонсгол болно.
Монгол ньюс мэдээллийн төвд
11:00 цагт “Гантиг Вилла” төслийг хэрэгжүүлэгч “Эй Би Трейд Групп” компаниас Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлттэй холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ.
Ардчиллын өргөөнд /Шонхор тауэр/
11:00 цагт АН-ын Ерөнхийн нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр, дэд дарга Ц.Оюундарь, Хууль зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга О.Баасанхүү нар ШЕЗ-ийн сахилгын хорооны хурлын талаар болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
ҮСХ-нд
11:00 цагт ҮСХ-ноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн тоон мэдээллийг танилцуулна.
Автотээврийн үндэсний төвийн хурлын зааланд
11:00 цагт Хот хоорондын хүн тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагууд болон жолооч нарын дунд Орон нутгийн замын нөхцөл байдал сэдвээр сургалт зөвлөгөөн зохион байгуулна.
10:00 цагт Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд байрладаг “Дэчинравжайлин” хийдийн цогчин дуганы нээлт болно.