fbpx Баригдаж байгаа барилгын цахилгаан шатны хонгилд хүн унаж нас баржээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 0 секунд

Баригдаж байгаа барилгын цахилгаан шатны хонгилд хүн унаж нас баржээ

Шинээр баригдаж байсан барилгын цахилгаан шатны хонгилд хүн унаж, амиа алдсан харамсалтай хэрэг өчигдөр гарлаа.

Тодруулбал, нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд шинээр баригдаж байгаа барилгын цахилгаан шатны хонгилоос хүний цогцос гаргаж өгнө үү гэсэн Цагдаагийн байгууллагын хүсэлтийг өчигдөр 19:20 цагт Онцгой байдлын газар хүлээн авсан байна.

Нийслэлийн аврах 105 дугаар ангийн алба хаагчид очиход тус барилгын захиалагч компанийн туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан гипсэн хавтангийн бригадын ажилтан, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн харьяат иргэн 52 настай эрэгтэйн цогцсыг цахилгаан шат хийхээр бэлдсэн 4.2 метр гүнтэй нүхнээс гаргаж, тус дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст шилжүүлэн өгсөн гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

ЭМЯ: Коронавируст халдварын 874 тохиолдол шинээр батлагдаж, 3 иргэн нас баржээ
ЭМЯ: Коронавируст халдварын 874 тохиолдол шинээр батлагдаж, 3 иргэн нас баржээ
 
Хууль, хяналтынхны “царцаасан” хэргүүдийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар зарлана
Хууль, хяналтынхны “царцаасан” хэргүүдийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар зарлана
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

 
 
 
Ирэх сараас ипотекийн зээл олголт хэвийн болно
Залуу гэр бүлүүдийн хувьд байртай болох ганц боломж нь ипотекийн зээлд хамрагдах байдаг. Гэвч цар тахлаас үүдэж сүүлийн жилүүдэд ипотекийн зээл олголт багасаж, зарим банк зээлийн хүсэлт авахгүй