fbpx Гүүрэн гарцны цаадах улс төр
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/04/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
9 минут 40 секунд

Гүүрэн гарцны цаадах улс төр

Хотын дарга нар хааяа улсыг бужигнуулдаг юм. Хүн амын талаас илүү хувь нь оршин суудаг болохоор хотын асуудал дорхноо улсынх болтол дэвждэг сул тал бидэнд бий.
2017 оны наймдугаар сарын эхээр Хотын удирдлагууд замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулна гээд баруун дөрвөн замаас зүүн дөрвөн зам хүртэлх бүх уулзвараар зүүн гар тийш эргэхийг хориглосон. Энэ шийдвэр нь наймдугаар сарын 15-наас хэрэгжсэн. Мөн замын тэмдэг, тэмдэглэгээ зэрэгт тэрбум шахам төгрөг зарцуулсан байдаг.
Гэтэл хэрэгжиж эхлэхээсээ өмнө олон нийтийн шүүмжлэлийг хүлээж, хэрэгжиж эхлүүтээ төв замыг улам  түгжсэн. Ийм маягаар долоо хоноход замын түгжрэл, иргэдийн бухимдал хоёр дээд цэгтээ хүрч Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Хотын дарга Су.Батболдод шийд­вэрээ эргэж харахыг үүрэг болгож байсан юм. Ингэж тэр шийдвэр цуцлагдсан.
Тэгвэл гуравдугаар сарын дундаас эхлээд Хотын дарга нар бас л улсаар нь шуугиулсан шийдвэр танилцуулаад байна. Энэ зуны бүтээн байгуулалт болгож, хэд хэдэн гүүрэн гарц, гүүр, зам барина. Ингэхийн тулд автомашины дугаарын хязгаарлалт, хөдөлгөөний хязгаарлалтыг хийх зайлшгүй шаардлагатай гэж шийджээ. Тиймээс гуравдугаар сарын 28-наас дөрөвдүгээр сарын 5-ны хооронд дээрх хязгаарлалтын хоёр хувилбар дээр нийслэлийн иргэдээс санал авч байна.
Гэхдээ иргэд үүнийг дэмжихгүй байх магадал өндөр байна.
Учир нь МЕК судалгааны байгууллага дээрх асуудлаар 2018 оны гуравдугаар сарын 27-28-ны өдрүүдэд нийслэлийн 1000 оршин суугчаас санамсаргүй түүврийн аргаар судалгаа авчээ. Иргэдээс ЗЦГ-ын баруун уулзвар, бас төмөр зам дээгүүр гүүрэн гарц барих шаардлага бий эсэхийг асуусан байна. Ингэхэд 23 хувь нь шаардлагатай, нэн шаардлагатай гэж хариулжээ. Харин үлдсэн 77 хувь нь шаардлагагүй, огт шаардлагагүй гэсэн байна.
Түүнчлэн нийслэлийн удирдлагуудын энэ шийдлийн талаар иргэдийн 10 хувь 102 тэрбум төгрөгөөр гүүрэн гарц барихыг, 25 хувь нь зөвхөн зам өргөсгөхийг, 46 хувь нь 9.6 тэрбум төгрөгөөр нүхэн гарц барихыг зөв гэжээ. Харин дээрх бүтээн байгуулалтын үеэр автоамшины дугаарын хязгаарлалт хийхийг судалгаанд хамрагдсан иргэдийн 76 хувь нь дэмжихгүй гэсэн байна.
Ингэхээр Хотын захиргаа, Замын цагдаагийн газраас явуулж буй санал хураалтын дүн ямар гарах нь бараг тодорхой харагдаж байгаа юм. Үүнтэй зэрэгцээд Турк улсад ажлаар явж байсан МАН-ын генсек Д.Амарбаясгалан Хотын удирдлагуудад хандаж энэ талаар нээлттэй санал илгээсэн нь олон яриа дагуулж байна.
Тэрээр “…Наад нэг ямар ч судалгаагүй дугаарын хязгаарлалт тэгш сондгойн хязгаарлалт гэдэг балай юм аа одоо боль. Хотын иргэдээр хангалттай тоглож байна наад замын асуудал хариуцсан нөхөд чинь! Ядаж хийх гэж байгаа ажлаа хэдэн сарын өмнө ард иргэдэд мэдэгдээд амьдралаа зохицуулах боломжийг нь олгоод шийдэж байх хэрэгтэй шүү дээ. Иргэдээсээ бас саналыг нь сонсож амьдралд нь аль болох хүндрэл бэрхшээл бага учруулах шийдвэр гаргах хэрэгтэй!
Хотын удирдлагын шийдвэр гэдэг нь гарсан даруйдаа иргэдийн амьдралд шууд нөлөөлдөг гэдгийг байнга санаж бодож тунгаах хэрэгтэй. Зүүн гар тийш эргүүлэхгүй, баруун эргэхийг нээлээ гэх мэтээр богино хугацаанд судалгаагүй шийдвэр гаргаж түүнийгээ хэрэгжүүлж чадалгүй татварын мөнгөөр тоглоод өнгөрснөө санах хэрэгтэй! Замын түгжрэлийг бууруулахаар дугаарын хязгаарлалтад шилжиж байсныг анхнаас нь бид (манай бүлэг 2012-2016) эсэргүүцэж ирсэн. Дугаарын хязгаарлалт нь хүний наад захын эрхийг бүдүүлгээр зөрчиж байгаа зүйл. Иргэн өмчлөх эрхээ эдэлж чадахгүй атлаа татвараа бүтэн төлдөг балай шийдвэр. Одоо бүр хоёр хоногийн хязгаарлалт гэдэг бол аль ч утгаараа гаргаж болохгүй шийдвэр. Энэ буруу шийдвэрийн уршгаар айлын машины тоо нэмэгдсэн үү гэхээс түгжрэл буурч шалиагүйг амьдрал бас харууллаа. Иймд наад дугаар хязгаарлаж асуудал шийднэ гэсэн хөнгөхөн бодлоо толгойноосоо авч хаяад зохицуулах өөр арга бод. Олон нийтээр хэлэлцүүлж саналыг нь ав! Шийдэх гарцууд зөндөө байна. МАН 2012-2016 онд НИТХ-д цөөнх байхдаа иргэдийн эрх ашгийг зөрчсөн шийдвэр гаргаж байсан хотын удирдлагатай иргэдийн эрх ашгийг хамгаалахын төлөө тэмцэж ирснийг бүү мартаарай!” гэсэн байгаа юм. МАН-ын генсекийн энэ “захидал”-ын цаана улс төр яваад байна гэж унших хүн улам олон болж байна. Шуудхан хэлэхэд, Су.Батболдын энэ шийдвэр дээр дөрөөлөөд суудлыг нь ганхуулах гэсэн дайралт гэж байна.
Ер нь МАН-ын генсек Д.Амарбаясгалан, Хотын дарга Су.Батболд хоёрын дунд 2016 оны УИХ-ын сонгуулийн дүн гарснаас хойш л ан цавтай байсаар ирсэн. Одоо улам өргөсч байх шиг байна. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дараахан НЗДТГ-ын байрны гадаа Су.Батболдыг огцруулахаар иргэд жагсч байлаа. Энэ жагсаалыг АН зохион байгууллаа гэж байсан ч сарын дараа МАН-ын генсек Д.Амарбаясгалан ард нь байжээ гэдэг мэдээлэл хэвлэлд бичигдээд эхэлсэн.
Харин тэр жагсаалааас хэдхэн хоногийн дараа Нийслэлийн Гэр хорооллын дэл бүтцийн газрын дарга М.Ганбаатар МАН-ын генсек Д.Амарбаясгаланг огцруулна гээд суулт хийж, хэвлэлийн бага хурал зарлаж байлаа. М.Ганбаатартай хамт Су.Батболдын хүмүүс “сууж”, сэтгүүлчдэд хандаж байсныг хэвлэлүүд бас “илчилсэн” юм.
Үүнээс гадна хоёр ч удаа санал хураалт явуулж байж гарч ирсэн НИТХ-ын шинэ дарга С.Амарсайханыг МАН-ын генсек Д.Амарбаясгалангийн хүн гэх мэдээлэл хаа сайгүй нэвт явсан. Тэрээр НИТХ-аа ингэж авсан.
Тэгэхээр одоо Су.Батболдын хашдаг Хотын удирдлага, Хотын МАН-ын хороог авахаар зүтгэж байна гэдэг яриа газар аваад байна. Хотын МАН-ын даргад нэгэн сайдыг зүтгүүлж байгаа гэх мэдээлэл бас бий.
Эдгээрээс МАН-ын генсек Д.Амарбаясгалан, Хотын дарга Су.Батболд хоёр толхилцсоор багагүй хугацааг өнгөрөөсөн нь харагдана. МАН-ын генсек Д.Амарбаясгалан хаа холын Туркээс захиа бичсэн нь хотын иргэдэд хайртайдаа ч бус, Су.Батболдын судалгаа муутай, шүүмжлэл ихтэй шийдвэрийг л намнах гэсэн зорилго харагдаж байна. Ер нь бол энэ хоёр хүн хотын асуудлаар ч, намын хэргээр ч санал солилцох ёстой. МАН-ын генсек Д.Амарбаясгалан НИТХ-ын төлөөлөгч, харин Хотын дарга Су.Батболд Нийслэлийн МАН-ын дарга юм. Тэгэхээр тэд нэг багийн хүмүүс. Гэвч нэг малгай дор байгаа ч өөр өөр багийнх, бие биеэ тэр малгай дороос гаргачих туйлын зорилготой гэдэг нь тодорхой уншигдаад байгаа юм.
Нөгөөтэйгүүр энэ хоёр даргын төрийн ажилд хандаж буй хандлага нь дэглэм тогтоох гэсэн, коммунист маягийн үнэр ханхлуулаад байна. Хотын дарга Су.Батболд хэдэн гүүр, гүүрэн гарцаа барихын тулд яаж ийгээд “хөл хорио” тогтоох хүсэлтэй байна. Харин МАН-ын генсек Д.Амарбаясгалан Хотын даргад санал илгээхдээ “…Он хуучирсан, техникийн шаардлага хангахгүй тээврийн хэрэгслийг хотын хөдөлгөөнд орохыг хориглох,  таксины үйлчилгээ үзүүлэх эрхгүй мөртлөө өдөржин хотын гудмаар давхиж ачаалал ихэсгэж байгаа хувийн тэргийг журамлах, торгох, жолоодох эрхийг хаах маягаар хөдөлгөөний ачаалал бууруулах хэрэгтэй. Гурван машин тутмын нэг нь зорчигч хайгаад дэмий сэлгүүцсэн байдалтай түгжрэлд нөлөөлж байгаа, мөн орон нутгийн дугаартай автомашин хотод ирж такси үйлчилгээ хийн мөнгө олдог. Ийм саналууд байна” гэсэн зэргээс дээрх үнэр сэнгэнээд байгаа юм.
Ер нь тэгээд Хотын даргын гаргалгаанд ч, МАН-ын генсекийн саналд ч судалгаа, нотолгоо алга. Харин энэ бүхэн гүүрэн гарцаар халхавчилсан, үүний цаана нуугдаж байгаа улс төр болох нь л маш сайн харагдаж байна.
 
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
КАЗАХСТАН УЛСТАЙ УУЛ УУРХАЙН АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРТ ТУРШЛАГА СОЛИЛЦОЖ, МЭРГЭЖИЛТЭН БЭЛТГЭХЭД ХАМТРАН АЖИЛЛАНА
КАЗАХСТАН УЛСТАЙ УУЛ УУРХАЙН АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРТ ТУРШЛАГА СОЛИЛЦОЖ, МЭРГЭЖИЛТЭН БЭЛТГЭХЭД ХАМТРАН АЖИЛЛАНА
 
Говьд гүнийн усыг уул уурхайд зөвшөөрөлгүй ашиглаж гол шиг урсгаж буй ноцтой баримт
Говьд гүнийн усыг уул уурхайд зөвшөөрөлгүй ашиглаж гол шиг урсгаж буй ноцтой баримт
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/04/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Говьд гүнийн усыг уул уурхайд зөвшөөрөлгүй ашиглаж гол шиг урсгаж буй ноцтой баримт

Говьд гүнийн усыг уул уурхайд зөвшөөрөлгүй ашиглаж гол шиг урсгаж буй ноцтой баримт

Д.Баярхүү: Заримдаа тэвччих ёстой хэрэглээ гэж байдаг. Тэр нь бензин!

Д.Баярхүү: Заримдаа тэвччих ёстой хэрэглээ гэж байдаг. Тэр нь бензин!

Монгол-ОХУ түлш эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ

Монгол-ОХУ түлш эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ

“Тохироо”-нд хүрвэл Ерөнхийлөгчид дэвшихэд тохиромжтой АН-ын есөн улстөрч

“Тохироо”-нд хүрвэл Ерөнхийлөгчид дэвшихэд тохиромжтой АН-ын есөн улстөрч

ШХАБ-ын талаар барууныхан юу гэв?

ШХАБ-ын талаар барууныхан юу гэв?

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Баабар: Бямбын Ринчин

Баабар: Бямбын Ринчин

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​