МАН-ын хяналтын ерөнхий хороо өнөөдөр 11.00 цагаас хаалттай хуралдахаар болоод байсан боловч хуралдаан 15:00 цагт болж хойшиллоо.
Уг хурлаар ёс зүйн асуудал гаргасан гишүүддээ хариуцлага тооцох асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргах юм байна.
Тодруулбал, Хөгжлийн банкнаас зээл авсан, чанаргүй зээлдэгч нарт хариуцлага тооцох, намын гишүүнээс түдгэлзүүлэх шийдвэр гаргах аж. Мөн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа зарим нэг гишүүдийг намаас хөөх асуудал яригдаж байгаа аж.